Хятадын дарамтын эсрэг Тайвань цэргийн зардлаа нэмэгдүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.08.13-нд нийтлэгдсэн

Хятадын дарамтын эсрэг Тайвань цэргийн зардлаа нэмэгдүүлэв

Хятадын дарамтын эсрэг Тайвань цэргийн зардлаа нэмэгдүүлэв

Тайванийн батлан хамгаалахын зардал өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ 2020 онд 10.2 хувиар өссөнийг “Reuters” агентлаг тооцоолжээ. Тайванийн цэргийн зардал огцом өссөн нь Хятадаас ирэх дарамт шахалт нэмэгдсэнтэй холбоотой гэж ажиглагчид дүгнэж байна. Тайванийн Ерөнхийлөгч Цай Ингвений Засгийн газраас өнөөдөр (2020.8.13) өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн цэргийн зардлыг 453.4 тэрбум тайвань.доллар болгож нэмэгдүүлэх санал гаргажээ. Батлан хамгаалахын зардал энэ оны эхээр хэлэлцэгдэж батлагдахдаа 411.3 тэрбум тайвань.доллар байсан аж. Цай Ингвен хэлэхдээ батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлснээр зэвсэгт хүчнийг орчин үеийн зэвсэг техникээр тоноглохыг зорьжээ.

Тусгаар тогтнолын төлөө үзэлтэй Цай Ингвен өнгөрсөн нэгдүгээр сард үнэмлэхүй саналаар улиран сонгогдсоноос хойш Хятадаас арлын ойролцоо цэргийн үйл ажиллагаа явуулах нь нэмэгджээ. Хятад нь АНУ-аас Тайваньд зэвсэг худалдахыг хурцаар шүүмжилж, эсэргүүцдэг. Гэсэн ч Тайвань нь АНУ-аас эргийн хамгаалалтад зориулан пуужин хөөргөгч хөлөг онгоц худалдан авахаар ярилцаж байгаа аж.  Үүний зэрэгцээ АНУ-ын төрийн департментаас өнгөрсөн онд Тайваньд танк, байлдааны онгоц худалдах 10 тэрбум ам.долларын зэвсгийн гэрээг баталжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж