Жүжигчин А.Ганчимэг шинэхэн кинондоо зориулан үсээ хусуулсан нь сүүлийн үед олны анхаарлыг татах болов. Нэг хэсэг саравчтай малгай, юүдэнтэй цамцнаас салахгүй болсон жүжигчин бүсгүй “цаг нь ирлээ” гэсэн шиг нэг л өдөр халзан толгойгоо гаргасан зургуудаа ар араас нь олонд дэлгэх болов. Энэ нь “Атганд үлдсэн эрдэнэ” киноны маркетинг, сурталчилгааны нэгээхэн хэсэг гэнэ шүү. Магадгүй урт үс нь нэрийн хуудас болох дөхсөн жүжигчин бүсгүйн энэ шинэ имиж нь зритель дүүрэн хүнтэй байх бас нэгэн шалтгаан болно хэмээн үзжээ. Ингээд А.Ганчимэгээр үнэгүй рекламаа хийж чадсан “Атганд үлдсэн эрдэнэ” киноныхны зургийг толилуулъя.
М.КЕЙТ