Дуншиж ханадаггүй Хөшигийн хөндий хөшгөө татах уу?

Хуучирсан мэдээ: 2020.08.13-нд нийтлэгдсэн

Дуншиж ханадаггүй Хөшигийн хөндий хөшгөө татах уу?

Дуншиж ханадаггүй Хөшигийн хөндий хөшгөө татах уу?

Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг жил бүрийн намар ашиглалтад оруулна хэмээсээр 5 жилийг ардаа үджээ. 2013 онд анх бүтээн байгуулалтын шав тавьж эхлүүлж байсан билээ. Энэ жил ч мөн л аравдугаар сарын 1-нд нээхээр төлөвлөсөн талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан хэлжээ. Тэрбээр “Нээлтийн бэлтгэл ажил, нисэх онгоцны шинэ буудал руу үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлын явц “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн хувьд ойролцоогоор 60 хувьтай явж байна. Нисэх буудалд үйл ажиллагаа явуулах Төрийн чиг үүрэг бүхий байгууллагууд, агаарын тээвэрлэгчид, Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа байгууллагууд зэрэг нийт 21 байгууллагууд бүгд хамтран чиг үүргийн дагуу ажлуудыг гүйцэтгэж байна” гэжээ. Мөн коронавирустай холбоотойгоор зарим ажил саатсан гэдгийг тодотгожээ.

Хөшигийн хөндийд барьсан нисэх буудлаа ашиглаж эхлэхээр монголчууд тэсэн ядан хүлээж байгаа. Гэхдээ Монголд боссон юм бүхэн хугацаандаа ашиглалтад ордоггүйтэй адилхан энэ буудал ч мөн ашиглалтад орохгүй олон жил дамнав. Хэдийгээр цар тахал дэлхий нийтээр тархаж, олон улсын нислэгүүд зогссон байгаа ч түр зуурын үзэгдэл. Хэдэн жил нээх гээд чадахгүй байгаа шинэ нисэх буудлынхаа хөшгийг энэ жил жинхнээсээ нээж, ашиглалтад оруулаасай гэж олон хүн хүсч буй.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж