ЭМД-ыг 46000 болгосныг гомдолтой байна гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ЭМД-ыг 46000 болгосныг гомдолтой байна гэв

Хуучирсан мэдээ: 2016.01.23-нд нийтлэгдсэн

ЭМД-ыг 46000 болгосныг гомдолтой байна гэв

Засгийн газрын харьяа 11-11 төвд өчигдөр иргэдээс шатахууны үнэтэй холбоотой гомдол мэдүүлсний зэрэгцээ эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 46 мянган төгрөг болгосонд гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай №1601229891 дугаараар хандсан иргэн “ЭМД-ын шимтгэл төлөлтийг 46000 мянган төгрөг болгосон нь гомдолтой байна. Өмнө нь 12000 мянган төгрөг төлдөг байсан тухайн үедээ тэр мөнгөндөө авах ёстой эрүүл мэндийн үйлчилгээгээ авч чаддаггүй байсан” гэсэн байна. Харин №1601224757 дугаартай зочин “Архангай аймгийн зүүн хойд талын сумдад бензиний үнэ буугаагүй байна. Энэ тал дээр арга хэмжээ авч өгнө үү”. №1601225216 дугаараар хандсан иргэн “УИХ-ын чуулган дээр Архангай аймагт борлуулагдаж байгаа бензиний үнэ Улаанбаатартай ижил болсон гэх юм. Архангай аймгийн зүүн хойд талын сумдуудад бензиний үнэ буугаагүй байгаа. УИХ гишүүд нь худлаа ярьсан” гэх саналыг тус бүр ирүүлжээ. Мөн дараах гомдол иржээ. Үүнд

№1601227942 Цайзын Асайт худалдааны төвийн мини маркет дэлгүүр нь хүмүүст НӨАТ-ын талоныг шаардлага тавихад өгөөд, шаардлага тавихгүй бол өгөхгүй байна. Энэ ямар учиртай вэ. Арга хэмжээ авах хэрэгтэй.

№1601224715 Сонгинохайрхан дүүргийн Өмч газрын харилцааны алба нь 7 хоногт 2 удаа дотоод ажилтай, мөн өнөөдөр /өчидөр/ 13:30-аас хойш иргэдийг хүлээж авахгүй хүнд сурталтай, иргэддээ үйлчлэхгүй байна.

№1601224648 НӨАТ-ийн шинчилсэн хуулиа ард түмэнд болон хууль хэрэгжүүлэгч хэрэглэгч нарт хэвлэл мэдээллээр зөв ойлгуулж бодолтыг нь харуулаад тайлбарлаж болдоггүй юм уу.

№1601224791 Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо Бага нарангийн 15-13 тоотоос цахилгаан залгуулахаар дуудлага өгсөн. Гэтэл цахилгаан залгаж өгөөгүй байж 3300 төгрөг нэхэмжилж байгаад гомдолтой байна. Иймд энэ асуудлыг холбогдох газар нь уламжилж өгнө үү.

№1601221384 Том оврын тээврийн хэрэгсэлтэй иргэд бид улирлын чанартай ажил эрхэлдэг. Гэтэл Баянзүрх дүүргийн татварын хэлтэс 12 сараар татвараа төл гэж шаардаж байгаад гомдолтой байна. Бүтэн жилийн дотор 10 сар л үйл ажиллагаа явуулдаг байхад яагаад бүтэн жилээр татвар төлүүлж байгаа талаар тодорхой мэдээлэл өгнө үү.

№1601226538 БНХАУ-ын махны 12 ширхэг үйлдвэрийг Монгол Улсад барина гэж байгааг дэмжихгүй байна. Монгол Улсынхаа махны үйлдвэрийг дэмжиж өргөжүүлж өгнө үү.

№1601229022 Өндөр настны тэтгэврийг хэзээнээс эхлэн олгох вэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү.

№1601214064 Монгол Улсынхаа эх, хүүхдийг харж үзмээр байна. Эхийн одонгийн мөнгийг нэмүүлэх хүсэлтэй байна гэсэн санал гомдлыг ирүүлжээ.

Г.ХОРОЛ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

kenje 2016-01-23 202.179.31.80

yamar ch baisan ih untei. 8040 bolson deer

Зочин 2016-01-23 182.160.2.55

46.000 төгрөг бүтэн жилд шүү. Сард 3800 төгрөг. Ямарч хувийн эмнэлэгт үзлэгийн төлбөр гэж 10.000 төгрөгөөс эхэлж мөнгө авдаг. Дээр нь эмчилгээ шинжилгээ гээд 500,000 төгрөгөөс дээш болоод явчдаг. Гадаадад эмчлүүлвэл 10-20 сая төгрөг. Энэ бүхнийг бодохоор энэ 46.000 төгрөг бол үнэндээ юу ч биш. Зарим нөхөд хэний төлөө амьдарч байгаа юм бол гэж бодогдох юм. Ийм бага даатгал төлчөөд Монголын эмнэлэг муу гэж яривал онигоо л байхгүй юу. Гадаадд даатагл хэдэн зуун доллар байдаг. Хүсэхгүй бол ЭМ даатагл төлөхгүй байж болно. Гэхдээ дараа нь хэдэн сая төгрөг халааснаасаа гаргана гэдгээ санаж байх хэрэгтэй

аан за 2016-01-23 122.201.24.36

Аан за ойлголо. Харин үйлчилгэ хүртээмжид нь өөрчлөлт оро болов у? Мэдээд дуулгаадахаарай хө

Зочин 2016-01-23 172.101.82.153

hedeer ch unelsen avah uilchilgeenii chanar,beruul mendiin salbariin ajillagsadiin zan hariltsaa gej hetsuu davaa bnaa.

Зочин 2016-01-23 202.179.18.61

ugaasaa ene eruul mendiin uilchilgee hudlaa khan uul duurgiin eruul mendiin negdel gej hudlaa gazar bn

зочин 2016-01-23 118.176.113.41

Эрт нэмэх байсан юм. Харин ч бага байна

Энхээ 2016-01-23 103.57.93.11

Ямар нэг юм ярихаар л тэрнийг энийг бигий сонго гээд тэнэгтээд байдагаа болих хэргтэй .

Энхээ 2016-01-23 103.57.93.11

Монголчууд бид хэдий болтол хамгийн хямдхан муу болгоныг эдэлдж хэрэглэж байх ёстой юм бэ? Өөрсдийнхөө хамгийн үнэтэй гэх эрүүл мэндийг 46- хан мянган төгрөгөөр үнэлчихээд ямар чанартай сайн эрүүл мэндийн үйлчилгээ авах гээд нэхээд байдаг байнаа. Эрүүл мэндийн даатгалаа бүр илүү өндөр төлөөд дараа нь илүү чанартай сайн үйлчилгээ авах талаар ярих ёстой юм биш үү. Сайн үйлчилгээ үзүүлдэггүй байсан гэдэг бол чи өөрөө өөрийнхөө төлөө сайн тэмцээгүй / хэрүүл сайн хийгээгүй / гэсэн үгдээ . Авах ёстой юмаа нэхэж байгаад авч сурах хэрэгтэй.

Irgen 2016-01-23 150.129.142.184

Эрдэнээ болон АН г сонгохоо болих хэрэгтэй

Зочин 2016-01-23 202.179.28.218

би бол Эрдэнээг дахин сонгоноо, ажилгүй байсан 11 жилийн НДШ нөхөн тооцуулж, тэтгэвэрт гархад тун хэрэг болж байна.

Зочин 2016-01-23 59.153.113.251

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД ӨГСӨН ЗУРГААН МЯНГАН ТӨГРӨ ГӨӨР ЗУУ ЗУУН МЯНГАН ТАЛИЙГААЧДЫГ БОСГОЖ ИРЭЭД ТЭТГЭВЭР ӨГӨӨД СУВИЛАЛД АМРААГААД БАЙХАД ХҮРЭЭД БАЙХАД ДӨЧИН МЯНГАН ТӨГРӨГ НЭМДЭГ НЬ МАНЖИЙН ДАЙНД ҮХЭГСЭДИЙГ БОСГОЖ ИРЭЭД АМРАЛТАНД ЯВУУЛАХ НЬ УУ

Зочин 2016-01-23 203.194.114.80

Уучлаарай монголчуудаа!!! Эруул мэндийн даатгал енеегийн терийн асуудал. Бид хэдэн мал-нуудыг терд гаргасны шанг хуртэж байгаа юм. Унэхээр телж байгаа телбер чинь таалагдахгуй байгаа бол енеегийн тер чамайг яаж хулхидаж байгааг маш сайн тайлбарлахад бэлэн. Гэхдээ чамайг аль намын бууны нохой гэдгийг тодорхойлох хэрэгтэй.

kkkkk 2016-01-23 202.179.11.62

ooriinkhoo eruul mendiin toloo kheden tog gargaj chadakhgui ulaanii tejeevruud belenchlekhees oor avyasgui kholduu tolgonuud dald oroosoo

Зочин 2016-01-23 59.153.113.251

.6000 БАЙСАН ТӨЛБӨРИЙГ 46000 БОЛГООД ЗӨРҮҮГ НЬ ЭРДЭНЭ ГЭДЭГ У СНЫ ГАХАЙ ИДЭЖ БАЙГАА