БНСУ ажил хаясан эмч нарт хатуу хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2020.08.13-нд нийтлэгдсэн

БНСУ ажил хаясан эмч нарт хатуу хариуцлага тооцно

БНСУ ажил хаясан эмч нарт хатуу хариуцлага тооцно

Өмнөд Солонгосын Засгийн газраас өнөөдөр (2020.8.13) эмч нарын ажил хаялт өвчтөнүүдэд хохирол учруулбал хатуу хариуцлага тооцохоо анхаарууллаа. Нийт 130 мянган эмч нарыг төлөөлдөг Өмнөд Солонгосын Анагаах ухааны холбоо (KMA),-оо нь маргааш (2020.8.14)-аас эхлэн орон даяар ажил хаялт зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус холбооноос анагаахын сургуулиудын элсэгчдийн тоог нэмэгдүүлэх Өмнөд Солонгосын Засгийн газрын шинэчлэлийн төлөвлөгөөг эсэргүүцэн ажил хаялт зарлажээ. Учир нь эмч нарын тоог нэмэгдүүлснээр тэдний дундах өрсөлдөөнийг нэмэгдүүлэхээс цаашгүй хэмээн холбооны зүгээс эсэргүүцэж байна. Түүнчлэн уламжлалт анагаах ухааныг нийгмийн эрүүл мэндийн үндэсний системд оруулахаар төлөвлөснийг ч эсэргүүцэж байгаа аж. Эрчимт эмчилгээний тасаг гэх мэт чухал үүрэгтэй эмч нараас бусад нь маргааш ажил хаях гэнэ.

Өмнөд Солонгосын эрх баригчид орон нутаг дахь дэд бүтцийн доголдол болон коронавирусийн цар тахалтай холбогдуулан эмч нарын тоог нэмэгдүүлэхийг зорьжээ. Улмаар 2022 оноос эхлэн ирэх 10 жилд анагаахын сургуульд элсэгчдийн тоог 4000-аар нэмэгдүүлж, шинээр сургууль байгуулах гэнэ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж