Унгарын Ерөнхий сайд айлчилна

Хуучирсан мэдээ: 2016.01.23-нд нийтлэгдсэн

Унгарын Ерөнхий сайд айлчилна

Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсад хэрэгжүүлж буй Унгар Улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Энэхүү айлчлал нь Монгол Улсад хэрэгжүүлж буй Унгар Улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог.

Ерөнхий сайд Виктор Орбан маргааш Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ. Айлчлал энэ сарын 24-26-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Айлчлалын хүрээнд Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарт тус тус бараалхана.

Ерөнхий сайд В.Орбаныг дагалдан Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Батлан Хамгаалахын сайд, Эдийн засгийн сайд, Үндэсний хөгжлийн сайд, Хөдөөд аж ахуйн сайд нараас гадна 40 гаруй компаний 60 орчим бизнес төлөөлөгч ирэх аж. Айлчлалын үеэр хоёр талын бизнес форум зохион байгуулагдана гэж Гадаад хэргийн яам мэдээлжээ.

Г.ХОРОЛ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж