Монголын уран бүтээлчид “Локарно 2020” наадмаас гурван шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.13-нд нийтлэгдсэн

Монголын уран бүтээлчид “Локарно 2020” наадмаас гурван шагнал хүртжээ

Монголын уран бүтээлчид “Локарно 2020” наадмаас гурван шагнал хүртжээ

Найруулагч П.Лхагвадулам, продюсер Ц.Ариунаа нарын “Ze” кино төсөл

Швейцарийн Локарно хотноо 2020 оны наймдугаар сарын 5-нд 73 дахь удаагийн “Локарно” олон улсын кино наадам эхэлж, амжилттай үргэлжилж байна.

Тус наадмын нээлтэд Монгол Улсаас Швейцарь Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн урилгаар оролцож, “Локарно” кино наадмын ерөнхийлөгч Марко Солари болон “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн захирал Софи Бурдон нартай уулзжээ.

Тэд “Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр Монголын уран бүтээлчдэд зориулсан кино зохиол бичих сургалт явуулахад дэмжлэг үзүүлэх, мөн “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн хүрээнд Монголын залуу кино уран бүтээлчдэд дэлхийн киноны зах зээлд гарахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, төсөлд хамруулах асуудлыг ярилцаж тохирсон байна.

Монголын уран бүтээлчид “Локарна” наадмын долоон шагналаас гурвыг нь хүртээд байгаа ажээ. Тодруулбал, найруулагч П.Лхагвадулам, продюсер Ц.Ариунаа нарын “Ze” кино төсөл тус хөтөлбөрийн хамгийн нэр хүндтэй, тэргүүн шагнал болох “Нээлттэй хаалга” 40 мянган швейцарь франкийн тэтгэлэгт шагнал хүртсэн байна.

Мөн найруулагч П.Лхагвадулам өөрийн кино төслөөрөө “Moulin d’Ande-Ceci” шагнал хүртжээ. Найруулагч С.Уран тус хөтөлбөрийн “Rotterdam Lab” шагналын эзэн болсноор 2021 онд Нидерландын Роттердам хотноо болох “Rotterdam Lab 2021” таван өдрийн cеминарт оролцож, олон улсын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох эрх авсан байна.

“Локарно 2020” кино наадам энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж