Швейцарийн Женев хотноо энэ жилийн цагны “мода”-ыг тодорхойлох салон нээгдэж, дэлхийн хамгийн нэртэй 24 компани оролцлоо. Эхний өдөр эмэгтэйчүүдэд зориулсан, хоёр дахь өдөр нь илүү хүнд механизмтай цагуудыг танилцуулсан бол гурав дахь өдөр нь аялал жуулчлалын салбарынхны сонирхлыг татах цаг дэлгэгдлээ.
Энэ тухай сүүлийн хоёр өдрийн тойм сонирхуулъя.
-SIHH хоёр дахь өдөр: түвэгтэй болгосон цагнууд-
Reverso цагийг бүтээгч Jaeger-LeCoultre компанийн “SIHH 2016” салонд хийсэн үдэшлэгийн зочид
Фото: Lennart Preiss / Getty Images
Van Cleef & Arpels цагны ордон өөрийн анхны 2006 оны цуглуулгаа үзүүлэв. Шинэчилсэн шугамдаа “цаг хугацааны яруу найргийн” талыг үзүүлж байна” гэж брэндэд тайлбарлажээ. Цуглуулгад техникийн төгсжилт нь гайхалтай уран сайхны чимэглэлээр зохицуулагджээ. Ээдрээтэй түвэгтэй үйлдлүүд нь цагны зүрхийг төгсжүүлжснээр харагдаж байв. Өдөр шөнийн солигдол нь хүрээлэн буй орчны яруу найргийн дүрүүдээр тухайлбал хараацай, эрвээхэйний нислэгээр гарч байлаа. Компанийн үзүүлбэрээс Lady Arpels Ronde des Papillons загвар тодорч харагдлаа. Цагны эх биеийг цагаан алтаар, очир эрдэнийн хүрээгээр чимэглэжээ. Цаг нэг түлхүүрдэлтээр 40 цаг явна. Компани нь цагны механизм, зурагт патент авах өрөгдлөө гаргаад байна.
Lady Arpels Ronde des Papillons
Фото: Van Cleef & Arpels
Минут бүрийг үүлний цаанаас гарч ирж байгаа эрвээхэй харуулж байлаа. Хараацайн далавчнууд нь өнгөрсөн цагийг заагаад эргэн байрлалдаа орно.
Видео: Van Cleef & Arpels
Тэнхлэгээрээ эргэдэг Reverso гэх алдартай цагныхаа 85 жилийн ойг Jaeger-LeCoultre ордон тэмдэглэн Reverso Tribute Gyrotourbillon гэх ойн загвараа 75 ширхэгийг гаргажээ. Ле-Сантье хотын цагны ордон Энэтхэгт алба хааж байсан, поло тоглодог англи офицеруудын захиалгаар тэр тэнхлэгээр эргэн нүүрэн талаа нуудаг цагийг 1931 онд бүтээсэн тухай, энэ ойн цагны загварын тухай өмнө бид мэдээлж байсан юм. Reverso Tribute Gyrotourbillon цуглуулгын дэгжин эх биеийг ер бусын гиротурбийон механизмаар тоноглосон нь ээдрээг агаарт хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Reverso Tribute Gyrotourbillon
Фото: Jaeger-LeCoultre
Өөрсдийн өмнөх бүтээгдэхүүнээ сайжруулах замыг Parmigiani Fleurier ордон сонгодгоороо алдартай. Түүний сарны хэмнэлийн мөнхийн хуанли, бэлгэдлийн зураг нь хөндөгддөггүй. Түүний эх бие нь цагаан алт бөгөөд 11,88 кратын жинтэй 215 очир эрдэнээр бүрэгджээ. Цагны нүүрэн талынх шиг tempest blue гэх шуурган цэнхэр өнгийн Hermиs компанийн ширэн оосортой.
Kalpa Tourbillon Cyclone
Фото: Parmigiani Fleurier
F.P. Journe компани шууд хоёр шинэ загварыг салонд тавьжээ. Тэр нь эрэгтэй хүний цахим, механик, 40 ба 42 мм-ийн диаметртай Elegante ба Octa Divine цаг юм. Цаг хөдөлгөөнгүй тавигдсан байхад механик явалт нь зогсон хэмнэлт гаргана. Түүнийг гартаа авангуут цахим хөдөлгөөн нь зогсон механик нь ажиллаж эхэлдэг.
Elegante
Фото: пресс-служба F.P.Journe
Octa Divine цагны эх бие (калибр 1300.3) 750 сорьцийн ягаан алтаар эсвэл цагаан алтаар хийгдсэн байгаа.
Аялалд явах хүмүүст санал болгов
-SIHH гарав дахь өдөр аялалд аваад явмаар цагнууд-
Адриана Лима IWC Schaffhausen компанийн үзүүлбэрийн самрын дэргэд
Фото: Harold Cunningham / Getty Images
Хэмнэлтийн энэ ер бусын цагт тэргүүлэх цагны маркууд эрчүүдийн хөрөнгийг бугуйд нь цуглах гэсэн харин аялал жуулчлалд цагаараа урьж байна.
SIHH 2016 салон дээр хамгийн сонирхолтой “газар зүйг” Monblanc компани үзүүлж байна. Маркийнхаа 110 жилийн ойд тэд өөрсдийн хамгийн алдартай 4810 цуглуулгаа шинэчилжээ. Түүнд нь халаасны цагны Montblanc 4810 Orbis Terrarum Pocket Watch 110 Years Edition загвар хүртэл орлоо. Товчлуур дарахад 5 ба 6 цагны хооронд нутгийн цагийг үзүүлдэг. Халаасны цагны механизм нь MB 29.20 калибр бөгөөд өдөр/шөнө гэсэн заалт нь цагны ямар ч бүсэд таныг төөрөгдүүлэхгүй. Нүүрэн талын тооны хэсэгт нь 24 хот улсын нэр бүхий заалтуудтай. 4810 цуглуулгынхаа ойгоор цагны мастерууд Montblanc 4810 ExoTourbillon Slim 110 Years Edition North America, Montblanc 4810 ExoTourbillon Slim 110 Years Edition Europe, Montblanc 4810 ExoTourbillon Slim 110 Years Edition North Asia гэсэн гурван загварыг бүтээсэн байлаа. Тэр гурав ертөнцийн гурван зүгийн бүсийг заажээ. “Европ”, “Ази”, “ Хойд Америк” гурван цаг 750 сорьцтой цагаан алтан эх биетэй. Загвар тус бүр нь 36 ширхэгээр хийгджээ.
Montblanc 4810 ExoTourbillon Slim 110 Years Edition Europe
Фото: Montblanc
Overseas гэх Швейцарийн хуучны ордон бүтээгдэхүүнээ шинэчлэв. 2016 онд тэд эрэгтэй, эмэгтэй цагны таван хувилбарыг 12 янзын дизайнтайгаар гаргажээ. Их биеийнх нь бугуйвчийн дагуу нугаралттай цагийг металл болон матрын арьс эсвэл каучук оосроор нэмж чимэглэжээ. Vacheron гэх компани эмэгтэйчүүдэд зориулсан цагны нүүрэн талын хүрээг очир алмазаар шигтгэсэн дэгжин цаг санал болголоо.
Overseas, Vacheron Constantin цувралын загварууд
Фото: Vacheron Constantin
Officine Panerai гэх Флоренцийн ордон бас л цөөн тоогоор найм хоногийн нөөцтэй Luminor 8 Days Set цуглуулгыг санал болголоо. 2016 оны цуглуулгад тэд солгой гартнуудын Luminor Daylight цагны 500 ширхгийг санал болголоо. Тэдний загварууд усан цэргийнхэнд зориулагджээ.
Luminor Black Seal, Luminor 8 Days Set, Officine Panerai
Фото: Officine Panerai
IWC Shaffhausen ордон харин нисгэгч нарт зориулсан Pilot’s Watch цагийг санал болгожээ.
Pilot’s Watch Timezoner Chronograph, IWC
Фото: IWC Schaffhausen
Бэлтгэсэн Ш.МЯГМАР