ШШГЕГ: Да.Ганболдыг нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлсэн

Хуучирсан мэдээ: 2020.08.13-нд нийтлэгдсэн

ШШГЕГ: Да.Ганболдыг нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлсэн

ШШГЕГ: Да.Ганболдыг нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлсэн

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас олон нийтийн сүлжээнд тархаад буй хоригдож буй хүн гадуур явж байна гэх мэдээлэлтэй холбогдуулан өнөөдөр /2020.08.13/ мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, 2020 оны наймдугаар сарын 12-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй хоригдогч Д.Ганболдыг хууль журмын заалт, холбогдох эмнэлгийн дүгнэлтийг үндэслэн нарийн мэргэшлийн эмнэлэгт хүргэн, эмчилгээнд хамруулсан гэжээ.

Мөн хорих 461-р ангийн хэмжээнд 2020 оны наймдугаар сарын байдлаар нийт 76 хоригдогч холбогдох хууль, журмын хүрээнд зохих албан тушаалтны зөвшөөрлөөр дараагийн шатлалын эмнэлэгт шинжилгээ, оношилгоо, эмчилгээнд хамрагдаж, 6 хоригдогч хэвтэн эмчлүүлээд байна гэжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж