Хилийн чанад дахь иргэдийг бүртгэлжүүлнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хилийн чанад дахь иргэдийг бүртгэлжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.01.23-нд нийтлэгдсэн

Хилийн чанад дахь иргэдийг бүртгэлжүүлнэ

Монгол Улс, хилийн чанад дахь иргэдээ албан ёсоор бүртгэлжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд гадаад дахь иргэдийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх юм байна. Учир нь 1990 оноос өмнө гадаадад ажиллаж буй иргэд бүртгэлээ хийлгэх үүрэгтэй байжээ. Харин Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль гарснаар энэ нь сайн дурын шинжтэй болсон байна. Үүнээс хойш хилийн чанад дахь иргэдийн мэдээлэл тодорхойгүй болжээ. Гагцхүү тухайн иргэн өөрөө хүссэн тохиолдолд л ЭСЯ-ндаа бүртгүүлдэг болсон аж. Тухайлбал,

-Иргэн сайн дурын үндсэн дээр

-Хэрэг түвэгт орооцолдож ЭСЯ-наас тусламж хүссэн

-Тухайн ЭСЯ өөрөө иргэдийн бүртгэлийг хийсэн тохиолдолд л гадаад дахь монголчуудын бүртгэлийн мэдээлэл гардаг байна. Гэтэл Гадаад хэргийн яаманд хилийн чанадыг зориод ор сураггүй болсон тухай гомдол иргэдээс байнга ирдэг аж. Сүүлийн жилүүдэд ийм гомдол нэмэгдэх хандлагатай болжээ. Тиймээс бүртгэлийн нэгдсэн сан бий болгох шаардлага тулгарсан байна. Гэхдээ энэ ажлыг төрийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх юм байна.

Энэ жил "Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр", "Дэлхийн Монгол" хөтөлбөрүүдийг баталж, хэрэгжүүлэхээр болсон. “Дэлхийн Монгол” хөтөлбөрийг хилийн чанад дахь иргэдийн эрхийг хамгаалах, тэднийг эдийн засгийн хамтын ажиллагаанд татан оруулах, хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэдийн гадаад зах зээлд гарах боломжийг нэмэх, тэдний үр хүүхдэд монгол хэл, соёл, ёс уламжлалыг хэрхэн өвлүүлэх зэрэгт чиглүүлж байгаа юм. Тиймээс энэ бодлоготой уялдуулан хилийн чанад дахь иргэдийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах ажлыг хийхээр болсон байна.

Б.ЗАЯА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

gfd 2016-01-23 122.201.21.71

Засаг овоо ажиллаж бна. Хvн хайхад энэ хэрэг болно. Иймд гаалиар орж гарсан бvртгэлийг гаалиас авдаг болох хэрэгтэй

tenegt 2016-01-23 103.26.192.157

Za yu l doo, havriin songuuliar Heden sanal olood avchih sanaatai yum bishuu ? gorid. Irgeddee yaj ta nar tusalsiin? yamartaa l gadaadad harlaad yavj bh be dee