"Дөрвөн хүнээс Covid-19 илэрч нэг хүн нас барлаа" | News.MN

"Дөрвөн хүнээс Covid-19 илэрч нэг хүн нас барлаа"

"Дөрвөн хүнээс Covid-19 илэрч нэг хүн нас барлаа"

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Wednesday, August 12, 2020

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ шинэ коронавирусийн халдвартай холбоотой өнөөдрийн /2020.08.13/ мэдээллээ хийлээ.

“ХӨСҮТ-д эмчлүүлж байсан иргэн коронавирусийн халдвараас болж нас бараагүй”

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

2020 оны наймдугаар сарын 12-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 487 хүнд шинжилгээ хийхэд 483 хүнээс вирус илрээгүй. Дөрвөн хүнээс коронавирус илэрсэн.  Тэдний нэг нь наймдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 73 настай эмэгтэй, 20 настай эмэгтэйгээс мөн илэрсэн. Сүүлийн гурав, дөрвөн хоногт Алтанбулагийн боомтоор 280 гаруй хүнийг татан авсан. Үүгээр Орхон аймагт тусгаарлагдсан 24 настай эмэгтэй, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 65 настай эмэгтэй ОХУ-ын иргэн байна.

Коронавирус илрээгүй бусад шинжилгээнд долдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 165 хүний давтан шинжилгээ, долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 165 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж буй 23 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан найм, Дорноговь аймгийн Замын-Үүдэд тусгаарлагдсан дөрвөн хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 16 тээврийн жолоочийн шинжилгээ багтлаа.

Ингэснээр Монголд нийт албан ёсоор батлагдсан тохиолдол 297 болж байна. Үүнээс 269 хүнийг эмчилж эрүүлжүүлсэн. Эмчлэгдээд эдгэрсэн 44 хүн сувилалд, 32 хүн гэрт, 193 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан.

Одоо ХӨСҮТ-д 28 хүн эмчлэгдэж байна. Мөн ХӨСҮТ-д нийт ажиглалт тандалтад байгаа 40 хүн байна. ХӨСҮТ-д байгаа элэгний хатууралтай, хам бөөрний дутагдалтай хүн эмчлэгдэж байгаа талаар мэдээлсэн. Энэ хүн наймдугаар сарын 12-нд 02.00 цагт нас барсан харамсалтай явдал боллоо. Тэрээр ХӨСҮТ-ийн клиникт 11 хоног эмчлүүлсэн бөгөөд наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор маш хүнд байдалтай ирсэн. Энэ хүн коронавирусийн халдвараас болж нас бараагүй гэдгийг онцлон хэлье. Элэг, бөөрний хам шинж хавсарч, дөрвөн удаагийн коронавирус шинжилгээнд хамруулахад вирус илрээгүй.

Одоогийн байдлаар 3300 хүн ажиглах тусгаарлах байранд байна

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

 Манай улсын хувьд тусгаарлалт ажиглалтад зургаан хүн шинээр орж, 45 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогийн байдлаар 3300 хүн ажиглах тусгаарлах байранд байна. Эдгээрт 38 их эмч, 94 резидент эмч, 121 төрийн албан хаагч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 65 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Эдгээрт 13 их эмч, 41 асрагч сувилагч эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 дугаарт өчигдрийн байдлаар 167 дуудлага ирж, эмнэл зүйн зөвлөгөө авсан. Мөн 119 аппликейшнээр АНУ, Австрали, Англи улсаас Монгол Улсын дөрвөн иргэн холбогдож, зөвлөгөө авсан. СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт хоёр иргэн холбогдон сэтгэл зүйн зөвлөгөө авчээ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-13 211.36.149.80

Юу гээд хуцаад бга авгай вэ? Үхэх гэж бга хүнд эмчилгээ хийхийн оронд 4н удаа шинжилгээ аваад суугаад байсан юм уу..муу авгай минь үйлийн үр нь чамдээр ирнээ **р*н авгай минь түй

Avatar

Иргэн 2020-08-13 202.126.88.40

Энэ авгай дандаа худлаа ярих юм, вирус биед орсон бол хаашаа ч алга болохгүй хамар хоолойнд байна гэхин, тэгээд шинжилгээгээр илрэхгүй 21 хонох уу, вирус орсон л бол шинжилгээгээр илрэнэ, 2 удаа шинжлээд илрээгүй бол халдваргүй л гэсэн үг, 21+14 гэж урт хугацаагаар хорих ямарч үндэслэлгүй, харгис шийдвэр, монгол вирусологичид гэж юугаа ч мэддэггүй хөлдүү юмнууд ажээ.

Avatar

Zochin 2020-08-13 117.111.28.184

News.mn hudlaa garchig tawihaa boliyoo

Avatar

Зочин 2020-08-13 37.48.24.23

Өчигдөр Прага-УБ нислэгээр ирсэн 250 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан гэчихээд өнөөдөр 2хүнээс короно вирус илэрлээ гэдэгэн ямар учиртай юм бол мэдээн зөрөөд байх юм

Avatar

Зочин 2020-08-13 109.252.126.88

Короногоор овчилсэн Хун задавал элэг боор уушигний дутагдалд орж нас барж байгаад дэлхий нийтээр бичээд байна. Манайх худлаа мэдээлэл огч байна. Дэлхийн эруул мэнд улс орнууд хуний бух эрхтэнд нолоолж тэгээд нас барж байгаад хэлээд байгаа шуудээ.

Avatar

Зочин 2020-08-13 202.9.40.23

Хилээ нээж хүмүүсээ оруулаач ээ. Дэндүү сүржин, зөв мэдээлэлгүй, айдсаар иргэдийг хорих ямар шаардлагатай юм бэ. Харанхуй юм болж сурч боловсрооч УОК, Засгийн газрынхан, арай дэндүү байна аа

Avatar

1 2020-08-13 150.129.142.175

21 honog tusgaarlah ni zuw , geriin horiond 14honog tusgaarlah ni ch bs zuw ingej baij covid-19tei sain temtsej dotooddoo virusiin haldwar aldahgui bga shvv de comment bichej bgaa hvmvvs sain bodj vzeerei 🇲🇳🇲🇳🇲🇳

Avatar

болиочээ 2020-08-13 126.35.218.162

21 хонгоо болиочээ та нараас болж яасан их хүн бурхан болж байнаа арай дэндүү харгис нийгэм юм бишүү пиздаа нараа

Avatar

зочин 2020-08-13 202.131.244.210

ковид тусаад биеийн байдал их хүнд байгаа гэж байснаа одоо болохоор огт өөр зүйл яриад байхын, ингэж нуух ямар шалтгаан байгаа юм бэ?

Avatar

Зочин 2020-08-13 49.0.212.4

Наадуул чинь арьсаа бодоод худлаа ярьж байгаа юм, "Корона нь хүндрээд шаардлагатай бүхий л эмчилгээг цаг тухайд нь бүрэн хийж байсан боловч эмчилгээ авалгүй байсаар нас барлаа" гээд үнэнээ хэлчих хэрэгтэй, ард түмэн тэртэй тэргүй ямархуу хүнд ачаалалд ажиллаж байгааг нь харж л байна шүү дээ

Avatar

Зочин 2020-08-13 43.242.242.59

Мэдээллийн гарчиг нь яасан эргэлзээтэй юм бэ. ковидээр 4 хүн өвчилж нэг хүн нас барлаа гэсэн байна. Тэгэхээр ковидоор нас барлаа гэсэн санаа бичжээ. МАНАН-гийн сайт юм болохоор 1 хүнийг үхүүлээд баахан улстөржих санаа байгаа байх л даа. Яаж ийгээд энэ төр засгийг харлуулах нь сөрөг хүчний эцсийн зорилго. тэдэнд хүн нас барах нь хөөрхийлөлттэй бишээ. нас барах нь чухал юм

Avatar

Зочин 2020-08-13 31.46.247.206

Чeхийн Монголчууд аль 4,5 сараас л хойш хөөцөлдөөд бөйхад УОК зөвшөөрөл өгөхгүй хэдэн сар болсон. Эртхэн ирүүлчихсэн бол халдваргүй л ирэх байж дээ. Монголчуудаа оруулахгүй цөхрөөгөөд байж баахан орос, хятад оруулаад тэднийгээ эмчлээд л сууждээ

Avatar

Зочин 2020-08-13 107.77.207.217

Mongol yavii gesen zunduu hun bna , hen ch tusah magadlaltai, unuug hurtel taraagui baigaad l bayarla!

Avatar

Зочин 2020-08-13 66.181.187.64

Монголчуудын эрс тэрс хатуу хүйтэн уур амьсгалтай тул байнга ханиал томуу тусч тэр хэмжээгээрээ дархлаа тогтдог. Цөөхөн хүн амтай ханиадын тархалт өндөр учир бараг л хүн амын ихэнх нь дархлаа тогтсон болов уу

Avatar

Зочин 2020-08-13 202.21.109.35

Мэдээж коронаагаар насбарахгүй.Коронагийн вирус бүх эд эрхтэнг гэмтээгээд вирус өөрөө эмэнд дарагдаад эцэст нь вирусгүй зөвхөн э эрхтэний дутагдлаас болж нас бардаг юм.Эмч нар их юм нууж байна даа.

Avatar

Зочин 2020-08-13 66.181.184.110

Nuuj yahiin??

Avatar

Хөрөнгө оруулагч 2020-08-13 103.10.22.34

Оросууд яг л манайхан шиг эхний 2 нас баралтаа өөр өвчнөөр нас барлаа гэж мэдээлж байсан даа.

Avatar

Гонгор 2020-08-13 202.72.245.125

Наад гарчиг аа солиоч ээ малнуудаа

Avatar

Bold o 2020-08-13 125.181.188.116

Korona gaar nas baraagui geed todotgoj heleed yugaar ch nas barsan hunii ami nas chuhal shuu dee ..tanaid hevtej emchiluulj bgaad nas barsan bn ar gert ni hetsuu bgaa sh dee …

Avatar

Иргэн 2020-08-13 66.181.161.59

Дотоодод халдвар тарахгүй бол бодлого.одон сар барьж хянаж бна.үарим улс дахиад халдвар тархаад эхэлж бна.гаднаас зөөвөрлөхөд ирэх юм.энэ настай улс юугаа хийж гадагшаа явж буцаж аваач гэж албатай юм шиг орилох юм.улсдаа ч гэсэн хүндрэл учруулах юм.энэ эмч нар онцгой мхяналт өдөр шөнөгүй л ажиллаж бна.сул хяналттай байсан бол яанаа гэж айх юм.эдийн засаг сул эмнэлэгийн ор цөөн эмч нар олноор бэлдэхгүй хөсүт гээд айх юм зөндөө бна.ядахдаа маскаа сайн дүүгээсээ? Гадуур эр эмгүй архидан согтуурч б

Avatar

сэтгүүл 2020-08-13 66.181.168.8

Монголоос өөр хэл дээр мэдээлэл авдаггүй хүмүүс гарчигтай дайн зарлан бухимдах юм. Ингэж л тавьдаг шдээ гарчигийг бүр зарим тохиолдолд өнгөрсөн, одоо цагийн алинд нь болоод байгаа нь хүртэл ойлгогдохооргүй гарчигтай байдаг биздээ

Avatar

Zochin 2020-08-13 202.126.88.40

** ivanuudiig ygd oruulaad bgam ve

Avatar

.uurt 2020-08-13 202.126.89.176

oposoo buysaa. shinjilgee ugch bj irsen gj hudlaa. bidnii zardal

Avatar

зочин 2020-08-13 139.5.218.25

Энэ сайт үргэлж ингэж сенсаац хийсэн гарчиг өгдөг,хаавал таарна!

Avatar

Зоч 2020-08-13 202.126.90.133

Мэдээний гарчигаа яаж өгөөд бгаа юм? Танай сайт ийм юмаар сенсаац хийх сайт биш баймаар. Нийгмийн сэтгэл зүйг блддоггүй юм уу? Арай юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж