"Дөрвөн хүнээс Covid-19 илэрч нэг хүн нас барлаа"

Хуучирсан мэдээ: 2020.08.13-нд нийтлэгдсэн

"Дөрвөн хүнээс Covid-19 илэрч нэг хүн нас барлаа"

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Wednesday, August 12, 2020

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ шинэ коронавирусийн халдвартай холбоотой өнөөдрийн /2020.08.13/ мэдээллээ хийлээ.

“ХӨСҮТ-д эмчлүүлж байсан иргэн коронавирусийн халдвараас болж нас бараагүй”

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

2020 оны наймдугаар сарын 12-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 487 хүнд шинжилгээ хийхэд 483 хүнээс вирус илрээгүй. Дөрвөн хүнээс коронавирус илэрсэн.  Тэдний нэг нь наймдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 73 настай эмэгтэй, 20 настай эмэгтэйгээс мөн илэрсэн. Сүүлийн гурав, дөрвөн хоногт Алтанбулагийн боомтоор 280 гаруй хүнийг татан авсан. Үүгээр Орхон аймагт тусгаарлагдсан 24 настай эмэгтэй, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 65 настай эмэгтэй ОХУ-ын иргэн байна.

Коронавирус илрээгүй бусад шинжилгээнд долдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 165 хүний давтан шинжилгээ, долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 165 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж буй 23 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан найм, Дорноговь аймгийн Замын-Үүдэд тусгаарлагдсан дөрвөн хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 16 тээврийн жолоочийн шинжилгээ багтлаа.

Ингэснээр Монголд нийт албан ёсоор батлагдсан тохиолдол 297 болж байна. Үүнээс 269 хүнийг эмчилж эрүүлжүүлсэн. Эмчлэгдээд эдгэрсэн 44 хүн сувилалд, 32 хүн гэрт, 193 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан.

Одоо ХӨСҮТ-д 28 хүн эмчлэгдэж байна. Мөн ХӨСҮТ-д нийт ажиглалт тандалтад байгаа 40 хүн байна. ХӨСҮТ-д байгаа элэгний хатууралтай, хам бөөрний дутагдалтай хүн эмчлэгдэж байгаа талаар мэдээлсэн. Энэ хүн наймдугаар сарын 12-нд 02.00 цагт нас барсан харамсалтай явдал боллоо. Тэрээр ХӨСҮТ-ийн клиникт 11 хоног эмчлүүлсэн бөгөөд наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор маш хүнд байдалтай ирсэн. Энэ хүн коронавирусийн халдвараас болж нас бараагүй гэдгийг онцлон хэлье. Элэг, бөөрний хам шинж хавсарч, дөрвөн удаагийн коронавирус шинжилгээнд хамруулахад вирус илрээгүй.

Одоогийн байдлаар 3300 хүн ажиглах тусгаарлах байранд байна

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

 Манай улсын хувьд тусгаарлалт ажиглалтад зургаан хүн шинээр орж, 45 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогийн байдлаар 3300 хүн ажиглах тусгаарлах байранд байна. Эдгээрт 38 их эмч, 94 резидент эмч, 121 төрийн албан хаагч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 65 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Эдгээрт 13 их эмч, 41 асрагч сувилагч эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 дугаарт өчигдрийн байдлаар 167 дуудлага ирж, эмнэл зүйн зөвлөгөө авсан. Мөн 119 аппликейшнээр АНУ, Австрали, Англи улсаас Монгол Улсын дөрвөн иргэн холбогдож, зөвлөгөө авсан. СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт хоёр иргэн холбогдон сэтгэл зүйн зөвлөгөө авчээ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж