166 айлын орон сууц ашиглалтад оров | News.MN - Мэдээллийн эх сурвалж

166 айлын орон сууц ашиглалтад оров

Хуучирсан мэдээ: 2016.01.23-нд нийтлэгдсэн

166 айлын орон сууц ашиглалтад оров

Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурснаас Монголд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан.

Гэхдээ барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй “Цахим гал” компанийнхан Сингапур улсаас хөрөнгө оруулалт татан 16 давхар 166 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулж чаджээ. Энэ үйл явдал өнгөрсөн лхагва гаригт боллоо.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Баяжих” цогцолбор нь Сингапур улсын хөрөнгө оруулалтаар боссон аж. Хөрөнгө оруулалтыг татахад Сингапур дахь Монгол Улсын консулын газрынхан дэм болж ажилласныг тус компанийнхан онцолж байна.

Энэхүү орон сууц нь бүрэн цутгамал, өндөр чанартай баригдсаны зэрэгцээ Сингапур технологийг нэвтрүүлснээрээ онцлогтой аж.

Хүн амаа орон сууцжуулах бодлогоор Сингапур улс бусад орнуудад үлгэр жишээ болж ирсэн улсын нэг. Тодруулж хэлбэл, урт хугацаатай хүү багатай зээлээр иргэдээ орон сууцжуулах ипотекийн зээлийг амжилттай хэрэгжүүлсэн төдийгүй барилгын салбарт ч олон жилийн туршлага хуримтлуулсан байна. Энэ ч утгаараа тус улсаас суралцах зүйл Монголын компаниудад олон аж.

“Цахим гал” компанийн ерөнхий захирал Г.Галцог “Салбар маань өөрөө хөгжих ёстой. Үүний тулд хөрөнгө оруулалтыг ямар нэг байдлаар татах хэрэгтэй байгаа. Хөрөнгө оруулалтыг, мөн технологийг Монголд нутагшуулах чиглэлээр дараа дараагийн төслүүдийг хэрэгжүүлэхийг зорьж байна” гэдгийг онцолсон бол Хөрөнгө оруулагч “Хуур магнай” ХХК-ийн ерөнхий захирал Рави Жагаси Монголын зах зээл залуухан зах зээл болохыг тодотгосон юм.

Тус цогцолбор нь 3 давхартаа хүүхдийн тоглоомын талбайтай, коридортоо цэлгэр уудам амралтын талбайтай, сингапурын жишгийн дагуу орон сууц болгон нь 2 ариун цэврийн өрөөтэй гэхчлэн иргэдэд тохилог тав тухтай орчныг бүрдүүлж чаджээ. Барилгын салбарт шинэ технологийг нэвтрүүлсэн “ Баяжих” цогцолборын нээлтийн үйл ажиллагаанд Барилга хот байгуулалтын сайд Баянсэлэнгэ, Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Пүрэвдаваа нар оролцлоо.

Г.ХОРОЛ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-23 122.46.85.114

AH-iin ued ajiluud yg boditoor hiigddeg bol MAH-iin ued bolohoor amaar baahan ajil hudlaa yrigdaad ariin haalgatai n ymuu alban tushaaltnuudad avilga ogsonn bayjdag bjdee ! Ylgaa n iiml bn .

рао 2016-01-23 122.201.21.71

Хэдээс ярих уу

Зочин 2016-01-23 202.126.91.154

гоё санагдлаа шүү

үнэ 2016-01-23 59.129.132.69

Ямар үнтэй юм бэ ?