Солгой гартнууд алдар нэрд хүрэх магадлал өндөр байдаг

Хуучирсан мэдээ: 2020.08.13-нд нийтлэгдсэн

Солгой гартнууд алдар нэрд хүрэх магадлал өндөр байдаг

Солгой гартнууд алдар нэрд хүрэх магадлал өндөр байдаг

Дэлхийн хүн амын 12 орчим хувь нь аливаа үйлийг хийхдээ голчлон зүүн гараа ашигладаг. Тэгвэл өнөөдөр /2020.08.13/ Солгой гартнуудын олон улсын өдөр тохиож байна. Энэ өдрийг 1992 оны наймдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тэмдэглэж иржээ. АНУ-ын Канзас мужийн Топика хотын солгой гартнууд дэлхийн солгой гартнуудыг нэгтгэн, эрх ашгаа хамгаалах зорилгоор 1975 оны наймдугаар сарын 13-нд Олон улсын солгой гартны байгууллага байгуулж, улмаар хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлсэн байна. Дэлхий даяар баруун гараар ашиглахад зориулагдсан багаж хэрэгслүүд ашиглах, авто замын баруун гарын дүрмийн дагуу машин жолоодох гэх мэтээр солгой гартнуудыг ялгаварласан шийдлүүдийг арилгах нь Олон улсын солгой гартнуудын өдрийн зорилго байдаг аж.

Их Британийн олон сургуульд солгой хүүхдүүдийг зөв гараараа бичиж дахин сургахыг эрмэлзсээр байгаа нь хүүхдүүдийг сэтгэл зүйн стресст оруулж, улмаар сурагчдын сурлагад  муугаар нөлөөлдөг гэж судалгаанд дурджээ. Солгой хүмүүс хүчтэй зан чанар, бүтээн туурвих их чадавхтай гэж сэтгэл судлаачид үздэг байна.

Нэр цуутай хүмүүсийн дотор солгой гартнууд олон бий. Тухайлбал, Марк Твен, Альберт Эйнштейн, Эминем, Леонардо да Винчи, Микеланжело, Бетховен, Мерилин Монро, Александр Македонский, Наполеон, Уинстон Черчилль тэр ч байтугай АНУ-ын дөрвөн Ерөнхийлөгч /Рональд Рейган, эцэг Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама/ солгой гартай.

Солгой гартнуудын талаар сонирхолтой баримтууд:

  • Дэлхийн хүн амын 12 орчим хувь нь солгой
  • ‘left’ буюу зүүн гэсэн утгатай энэ үг нь Англо-Саксоны эрин үеийн ‘lyft” буюу сулбагар, сул гэсэн утга бүхий үгнээс гаралтай.
  • Солгой гартай хосын дундаас солгой гартай хүүхэд төрөх магадлал 24 хувьтай байдаг
  • Эрт цагт солгой гартнуудыг ид шидтэн, шулам гэж үзэн ердийн хүмүүсээс тусгаарладаг байжээ. Түүнчлэн ижил хүйстнээ сонирхогч нартай ч холбон тайлбарладаг байжээ.
  • Эрэгтэйчүүд ихэвчлэн солгой байдаг
  • Исламын олон орнуудад зүүн гарыг ариун бус гэж үздэг бөгөөд хүмүүс нь зөвхөн баруун гарыг ашигладаг
  • Библид баруун гарыг 100 удаа эерэг байдлаар иш татсан байдаг бол зүүн гарыг 25 удаа сөрөг байдлаар дурдсан байдаг
  • Солгой гартнууд гоц ухаантай болох магадлал өндөр байдаг
  • Солгой гартнуудын 50 хувь нь компьютерийн хулганыг солгой гараараа барьдаг
  • Дээд боловсролтой солгой гартнууд адил түвшний боловсролтой баруун гартнуудаас баяжих магадлал 26 хувиар илүү байдаг

 

  • 40-өөс дээш насандаа төрж байгаа эмэгтэйчүүдийн хувьд 20 насандаа хүүхэд төрүүлж байгаа эмэгтэйчүүдтэй харьцуулахад солгой хүүхэд төрүүлэх магадлал 128 дахин илүү байдаг
  • Амьтад ч бас солгой байх нь бий
  • АНУ-ын 5 ерөнхийлөгчийн 3 нь солгой байсан
  • Солгой гартнууд баруун гартнуудаас илүү харшил, астмад өртөмтгий байдаг
  • Дэлхийн өндөр IQ-тай хүмүүсийн "MENSA" байгууллагын гишүүдийн 20 хувь нь солгой
  • Солгой хүмүүс илүү бүтээлч, ялангуяа урлаг спортод амжилт гаргах магадлал өндөр байдаг
  • Солгой гартнууд хамгийн шилдэг зураачид болдог. Жишээ нь Рембрандт, Микеланжело нар солгой байсан
  • Солгой гартнууд баруун гартнуудаас 9 хүртэл жилийн өмнө нас бардаг
  • Судалгаагаар солгой гартнууд архинд орох, сэтгэл мэдрэлийн өвчин тусах, гэмт хэрэгтэн болох нь илүү байдаг нь тогтоогджээ. Учир нь тэд илүү сэтгэл хөдлөл өндөртэй

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж