Монголын өрийг бараг бүгдийг нь цайруулна

Хуучирсан мэдээ: 2016.01.23-нд нийтлэгдсэн

Монголын өрийг бараг бүгдийг нь цайруулна

Оросын депутатууд Оросын холбооны улсын засгийн газар ба Монголын засгийн газар хоорондын гэрээг батлах асуудлыг авч үзжээ. Оросын Сангийн сайдын орлогч Сергей Сторчак баримтыг танилцуулав. Түүний хэлснээр, гэрээнд 2010 оны арванхоёрдугаар сарын 14-нд Москва хотноо гарын үсэг зурсан ба түүнд Монголын талын өр төлөлтийн дэгийг тогтоосон байжээ.

Баримтад өрийн ангилал, хэмжээ төлөлтийн зохицуулах дараалал тогтоогдсон байв. Мөн торгуулын хэмжээ ч заагджээ. Гарын үсэг зурагдсан үед Монголын Орост төлөх өрийн хэмжээ нь 174,2 сая ам.доллар байв. Гэрээг баталснаар өрийн 97,8 хувийг Орос цайруулах гэнэ. Энэ өр нь ерээд оны дунд үе хүртэлх үед хамаарах гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж