Жимсэнд яваад сураггүй болсон 60 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.13-нд нийтлэгдсэн

Жимсэнд яваад сураггүй болсон 60 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ

Жимсэнд яваад сураггүй болсон 60 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ

Жимс түүхээр яваад сураггүй алга болоод байсан эмэгтэйг Онцгой байдлын газрын алба хаагчид эсэн мэнд олжээ.

Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт суманд Бор хоньт гэдэг газар 60 настай эмэгтэй С наймдугаар сарын 11-ний өдрийн 07:00 цагт уул руу жимсэнд яваад сураггүй болсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар 20:45 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт мөн өдрийн 21:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр буюу наймдугаар сарын 12-ны өдрийн 09:40 цагт сураггүй болсон газраас баруун зүгт 3 км-т Бор хоньт гэдэг газраас эсэн мэнд олжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж