Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2020.08.13-нд нийтлэгдсэн

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Дэйв Воусэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Ковид-19 халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээнд харилцан дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын чадавхыг сайжруулах чиглэлээр хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах талаар болон хоёр орны гамшгаас хамгаалах салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар санал сонилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж