Э.Оюунболд Улсын дээд шүүхэд хандаагүй | News.MN

Э.Оюунболд Улсын дээд шүүхэд хандаагүй

Э.Оюунболд Улсын дээд шүүхэд хандаагүй

Э.Оюунболд Улсын дээд шүүхэд хандаагүй

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн долдугаар сарын 21-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөсөн. Шүүх хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Тодруулбал, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгийн “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал”-ыг хэвээр үлдээж, 2 дахь заалт болох “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” (2021 оны долдугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны долдугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн билээ.

Харин сүүлийн өдрүүдэд Э.Оюунболдыг Улсын дээд шүүхэд хандсан талаарх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан бид албан хүмүүсээс энэ талаар тодрууллаа. Одоогийн байдлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тэрбээр магадлалаа авч дуусаагүй байгаа аж. Магадлалын тогтоох хэсгийн төгсгөлд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй. Тиймээс Э.Оюунболд Улсын дээд шүүхэд хандаагүй болохыг албан хүмүүс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-13 46.125.249.35

2009-2019 онуудын бөхчүздийн допингны шинжилгээний хариуг ил зарлаачээ. Эртнээсээ ил тод явсан бол…

Avatar

Зочин 2020-08-13 49.0.212.4

Энэ махан толгой дээд шүүхэд хандаад ч яадийн,

Avatar

Зочин 2020-08-13 66.181.165.36

Допингийн эсрэг үндэсний төвийн эмч нарын дансанд бөхчүүдийг ивээн тэтгэдэг компаниудаас нодлингийн наадмаар их хэмжээний мөнгө орлоо гэсэн яасан таг.
Өмнөх жилүүдээр 30 гаран бөхчүүдээс допинг илэрсэн байсан нь гэсэн таг

Avatar

Зочин 2020-08-13 66.181.165.36

Нодлин өдийд шинжилгээ өгсөн бөхчүүд "Надаас допинг илрээгүй гэжийлээ" гээд л бүгд бүгд ФБ-рээ хэлээд байдагсан биш билүү. Баяр наадмын комисс яагаад энэ жил тэгсэнгүй вэ. Зохион байгуулалттай гэмт хэрэг байсан нь тодорхой л байсан шүү дээ. Харамсалтай нь манай шүүх үнэнийг шүүх чадваргүй л дээ.

Avatar

Зочин 2020-08-13 202.179.21.215

Энэ Оюунболд манай нутгийн нэрийг баастлаа даа. Хэлэх ч муу үг алга

Avatar

Зочин 2020-08-13 103.9.90.100

Яртай Оуюунболдоо гэж тэр гуяийг нь хар л даа ойлгомжтой

Avatar

үнэн 2020-08-13 103.9.90.100

Бусад бөхчүүдийг 2 жилээр хасаад төрийн наадам самарсан бүлүүн бацаан ноёны бөхийг 1 жилээр хасдаг гэнээ шаахымаа лалрууд

Avatar

Иргэн 2020-08-13 66.181.161.59

Сэргээш илэрсэн бол яаж барилдах юм.цолыг нь хурааж барилдах эрхийг хасах.шүүх мэдээд шийдсэн байлгүй дэ.араас нь гонгиноод хэл ам хийгээд явах юм.залхмаарм

Avatar

Mongol 2020-08-13 103.111.68.3

Sergeesh hergelsen heregleegui ene zaluug ulsiin naadmiin devjeend hen ch baraagui l baihgui yu.

Avatar

Зочин 2020-08-13 202.21.113.238

mongo n dusstsan

Avatar

ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА .... 2020-08-13 202.179.26.196

ККК, МАГАДЛАЛАА АВЧ ДУУСАХГҮЙ БАЙГААМ БИЗ ДЭЭ….. АЯГҮЙДВЭЛ АВЧ ДУУСАХГҮЙ БАЙСААР Н БАЙГААД 2021 ОНЫ НААДАМ БОЛЖ ЭЛГИЙГ НЬ АВАХ НЬ ДЭЭ… ЭНЭ ХОЙДГҮЙ БАРУУН ЗҮҮНЭЭР ЭЭ ХУВААГДАЖ ТАЛЦСАН ИХ ЭВДРЭЛИЙН ҮҮД ХААЛГА БОЛОХ ВИЙ ДЭЭ… БАЛАЙ ХОГООС БОЛЖ….

Avatar

Сохирхогч 2020-08-13 192.82.64.227

Уг нь өдийд шинжилгээ өгсөн бөхчүүд "Надаас допинг илрээгүй гэжийлээ" гээд л бүгд бүгд ФБ-рээ хэлээд байдагсан биш билүү. Тэгж байгаад нэг хоёрыгоо тунаасан даа өнгөрсөн жил. Гэхдээ урд өмнө нь допинг илрээд баталгаажуулхаас нааш хэн нэгэн нь гадагшаа мэдээллээ гаргадаггүй байсан. Өнгөрсөн жил л ийм зүйл болсон. Энэ жил тийм зүйл болохгүй л байгаа биздээ. Хардах эрхтэй учраас л ингэж бичиж байна

Avatar

ЗОЧИН БӨӨ 2020-08-13 89.45.6.250

СҮҮЛИЙН 3ЖИЛД ДОПИНГ ХЭРЭГЛСЭН ТОГТООГДСОН БӨХЧҮҮД ГАРЬД ГАНБААТАР, ХАРЦАГА ЦАЦБИШИР, НАЧИН БЯМБА-ОЧИР,ЦЭРЭНТОГТОХ НАР БҮГД ЭРХЭЭ 2ЖИЛЭЭР ХАСУУЛЖ АВСАН ЦОЛ ЧИМГЭЭ ХУРААЛГАСАН БАЙХАД БҮР 4Н БОДИС ДАВХАР ХЭРЭГЛСЭН ГАНЦХАН ОЮУНБОЛДЫГ ЯАГААД 1ЖИЛЭЭР ЭРХ ХАСАВ АВИЛГА АВАВ УУ? ГЭЖ ХАРДСАН БӨХЧҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ЗАРЛИГ ГАРГАНГУУТ ШҮҮГЧИЙГ АТГ-Д ӨГНӨ ГЭЦГЭЭЖ БАЙСНЫГ ОЮУНОЛДЫН ТАЛ МЭДЭЭД СААРМАГЖУУЛЖЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж