Э.Оюунболд Улсын дээд шүүхэд хандаагүй

Хуучирсан мэдээ: 2020.08.13-нд нийтлэгдсэн

Э.Оюунболд Улсын дээд шүүхэд хандаагүй

Э.Оюунболд Улсын дээд шүүхэд хандаагүй

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн долдугаар сарын 21-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөсөн. Шүүх хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Тодруулбал, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгийн “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал”-ыг хэвээр үлдээж, 2 дахь заалт болох “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” (2021 оны долдугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны долдугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн билээ.

Харин сүүлийн өдрүүдэд Э.Оюунболдыг Улсын дээд шүүхэд хандсан талаарх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан бид албан хүмүүсээс энэ талаар тодрууллаа. Одоогийн байдлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тэрбээр магадлалаа авч дуусаагүй байгаа аж. Магадлалын тогтоох хэсгийн төгсгөлд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй. Тиймээс Э.Оюунболд Улсын дээд шүүхэд хандаагүй болохыг албан хүмүүс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж