Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт наймдугаар сарын 11-ний шөнө усархаг бороо орсны улмаас Цагаан хад суурьшлын бүс болон богино эргэлтийн шороон зам дагуу зарим хэсэгтээ усанд автжээ. Мөн үер буусны улмаас зам цөмрөх эрсдэл үүссэн байна.
Дорноговь аймгийн Сайншандаас Хамарын хийд хүрэх авто замын зорчих хөдөлгөөнийг зургадугаар сарын 26-ны өдөр хязгаарласан билээ. Тодруулбал, усархаг борооны улмаас гурван замын уулзвараас Хамарын хийд орох замын далан нурж эвдэрснийг засварлахаар ажиллаж буй. Тус замыг засварлаж байх хугацаанд тухайн чиглэлд тээврийн хэрэгслүүд түр замаар зорчиж байсан боловч өчигдөр /2020.08.12/ орсон борооны улмаас түр зам үерийн усанд автаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байна. Тухайн бүс нутгаар зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Э.БУРАМ
зочин 2020-08-13 183.177.99.230
өмнөговийн Цагаан хад халхын хамгийн адаг хогийн шааруудын цуглуулгын газар яаралтай төмөр замаа тавиж цагаан хад гэж хогийн цэгийн хаах хэрэгтэй байна
Зочин 2020-08-13 49.0.212.4
Жоохон таана хөмүүл ч болтугай ургах нь дээ
m 2020-08-13 202.126.89.2
tsagan hadg hawal har myngn jolochin uy hih ar gere yaj awch asudal vseh l bh
Зочин 2020-08-13 49.0.212.4
Бас дээр нь тэнд архи шаглагчид, яашка нар ажил амьдралгүй болох нь