МИАТ-ийн онгоцонд мэндэлсэн ихэр охид ээжийн хамт ХӨСҮТ-өөс гарч байна
МИАТ-ийн онгоцонд мэндэлсэн ихэр охид ээжийн хамт ХӨСҮТ-өөс гарч байна
Posted by News.mn on Wednesday, August 12, 2020
НЭМЭЛТ:
Истанбулаас-Улаанбаатарыг чиглэн тусгай үүргийн нислэг үйлдэж байсан МИАТ компанийн онгоцонд мэндэлсэн ихэр охид ээжийнхээ хамтаар өнөөдөр /2020.08.13/ Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гарлаа. Тэднийг гэр бүл, МИАТ компанийн хамт олон угтаж, ХӨСҮТ-ийн эмч нар үдлээ.
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ НИСГЭГЧ Г.МӨНХ-ОЧИР:
1966 онд гэсэн Сангидорж даргатай, АН-24 монголчуудын хэлдгээр цагаан онгоцонд хүүхэд мэндэлсэн, одоо 50 гаруй насны хүн байгаа. Тэр хүнийг Мөнгөнхүлэг гэдэг.
Саяын тохиолдол бол бол хоёр дахь тохиолдол. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр долдугаар сарын 9-нд бид Улаанбаатараас-Истанбул, Истанбулаас-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж байсан. Дүүрэн зорчигчтой хөөрсөн байсан. Өндөр авсны дараа Алтанхуяг, Цэрэнханд хоёр маань "Төрөх эх өвдөөд байна" гэж ирж хэлсэн, бид хоорондоо ярилцсан. Буцаад буухад хүнд, 25 тонноор илүү жинтэй байсан. Өөрөөр хэлбэл, буухад цаг ирэх орох байсан учраас нислэгээ үргэлжлүүлье гэж шийдвэр гаргасан. Нэг цаг гаруйн дараа ОХУ-ын Сочи хотын дээгүүр нислэг үйлдэж байхад "Анхны охин мэндэллээ" гэдэг мэдээллийг өгсөн. Дараа нь 10-аад минутын дараа хоёр дахь охин мэндэлсэн мэдээ дуулгасан. Нисэх баг бол нислэгээ үргэлжлүүлээд явсан.
Хоёр охин маань их азтай. Эх барих эмч хоёр, сувилагч гээд маш олон бүрэлдэхүүн явж таарч, мундаг тусалсан. Тэд нар байгаагүй бол эрсдэл үүсэхээр маш хүнд нөхцөл замын туршид үүсч байсан. Бидний ажилд гүн туслалцаа үзүүлж, хоёр ихрийг энх мэндлэхэд нь тусалсан эмч нартаа МИАТ компанийнхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.












































Хоёр ихэр дутуу төрсөн. Одоо сар гаруй хонож байна, жиндээ хүрсэн, биеийн байдал сайн гэж сая эмч хэллээ. Одоо ихрүүдийг гарахад нь угтан авах гээд зогсож байна. Тухайн өдөр дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй нислэг үйлдэж байсан.
Ихэр охидын ээж Д.БОЛОРТУЯА:
Нислэг хүлээгээд онгоцонд суухаас хоёр хоногийн өмнө бие өвдсөн. Онгоцонд орсны дараа өвдөж эхэлсэн. Эмч нарын яриагаар бол реакц үзүүлсэн юм билээ. Охид маань 1,6 кг, 1.4 кг жинтэй төрсөн. Одоо төрсөн үеэсээ жин нь нэмэгдсэн. Дутуу төрсөн. Төрөх хугацаа есдүгээр сар гаргах байсан. Охидууддаа аав, эгч хоёр нь нэр хайрласан. Энхцэлмэг, Энхжигүүр гэдэг.
Онгоцонд төрөх болонгуут их сандарсан, хамгийн гол нь хоёр охиноо эрүүл байгаасай л гэж их хүссэн. МИАТ компанийн нисгэгч нартаа мөн хоёр охиныг маань эх барьж авсан эмч, сувилагч, онгоцны үйлчлэгч гээд маш олон хүн надад тусалсан. Бүгдэд нь маш их талархаж байгаагаа илэрхийлье.
МИАТ ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ Д.БАТТӨР:
Монгол Улсад дотоодын нислэгт өмнө нь эх төрж байсан. Олон улсын нислэгт анх удаа хүүхэд төрсөн тохиолдол юм. Мөн ихэр хүүхэд онгоцонд мэндэлж буй нь дэлхийд анхных болсон.
Долдугаар сарын 9-н МИАТ ТӨХК үүсгэн байгуулагдсаны дараагийн өдөр тохиосон юм. Биднийг их түгшээж бас баярлуулсан. Монголчууд бид охид төрвөл өсөн дэвжих нь хэмээн ихэд бэлгэшээдэг. Бид ч их бэлгэшээж байна.
Манай компани ихэр охиддоо болон ээжийг нь МИАТ ТӨХК-ийн нислэг үйлддэг бүх чиглэлд насан туршдаа үнэ төлбөргүй нисэх эрхийн бичгийг олгож байна.
Ихэр охидыг аль улсын харьяалалд бүртгэдэг юм болоо гэдэг зүйлийг их асууж байгаа. Агаарын хөлөг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарна. Харин хаана төрсөн бэ гэвэл онгоцонд гэх байх. Энэ бол тун ховор тохиолдол. Эх баригч, сэхээний эмч зэрэг мэргэжлийн хүмүүс онгоцонд байж таарсан. Үнэхээр ус уух хувьтай охид. Онгоц дүүрэн зорчигчтой байсан. Истанбулаас 260 зорчигчтой хөөрөөд, 262 хүнтэй буусан.
ХӨСҮТ-ИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ГАЗРЫН ДАРГА Б.БАТСҮХ:
Би халдвартын эмч, анх удаа тусгай үүргийн нислэгт явсан нь долдугаар сарын 9-ний Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэг байлаа. Онгоц хөөрснөөс 30 минутын дараа төрөхийн өмнөх өвдөлт эхэлсэн. Тухайн үед онгоцны үйлчлэгч "хүний бие муудлаа" гэж дуудаад, очиход эхийн даралт өндөр 150/100-тай байсан. Охидын ээж долоон сар гаруйтай жирэмсэн, ихэр хүүхэд тээж байгаа гэдгээ хэлсэн.
Даралт бууруулах эм өгөөд байж байтал удалгүй ус нь гарсан. Онгоцонд тусгай өрөө байхгүй тул хоол бэлддэг өрөөнд оруулж, хоол цай зөөдөг ширээн дээр хэвтүүлсэн. Эхийн даралт их, хавантай, дутуу тээлттэй байсан нь хэвийн нөхцөлд ч эрсдэлтэй, хүнд төрөлт юм.
Нислэгийн багт би ганцаараа эмч байсан тул зорчигч дунд эмч хүн бий эсэхийг асуухад хүүхдийн эмч, Эх нялхсын сэхээний сувилагч, орон нутагт эмчээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс байж таарч, сайхан баг бүрдсэн.
Төрсний дараа эхийн даралт унасан, онгоц буухад гурван цаг дутуу байхад нярайн зүрх зогссон тул зүрхний массаж хийж, байнгын хүчилтөрөгчтэй явж байж ирсэн. Ганц, хоёр эмчид бол хүнд байх байсан. Харин олон хүний дэмжлэгтэйгээр эх, хүүхдүүдээ эсэн мэнд авчирсандаа баяртай байгаа.
Энхцэлмэг, Энхжигүүр болон түүний ээж нарт МИАТ компаниар насан туршдаа үнэгүй үйлчлүүлэх эрх гардууллааhttps://news.mn/r/2336121/
Posted by News.mn on Wednesday, August 12, 2020
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Видео контентийг Г.БИЛГҮҮН
Ихэр охид өнөөдөр тусгаарлалтаас гарна
Истанбулаас-Улаанбаатарыг чиглэн нислэг үйлдэж байсан МИАТ-ийн хөлөгт мэндэлсэн ихэр охид ээжийнхээ хамтаар өнөөдөр эмнэлгээс гарна. Наадмын өмнөхөн буюу 2020 оны долдугаар сарын 9-нд тусгай үүргийн нислэгээр зорчиж явсан эх амаржиж, хоёр ихэр охин мэндэлсэн юм.
Эхийг амаржих үед агаарын хөлөг ОХУ-ын Сочи хотын дээгүүр нислэг үйлдэж байсан бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх, тус онгоцоор зорчиж явсан эх баригч н.Ендондаваа, хүүхдийн их эмч н.Отгончимэг, н.Сугармаа, ЭХЭМҮТ-ийн САЭЭ-ний тасгийн сувилагч Буянжаргал нар ихэр охидыг эх барьж авсан байдаг. Ихэр охид долоон сартай мэндэлсэн юм.
Тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд газардангуут ихэр охидыг ээжийнх нь хамт Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргэсэн. Халдвар хамгааллыг сахих дэглэмийн дагуу гадаадаас ирсэн иргэдийг эхний удаад 21 хоног эмнэлгийн хяналтад, дахин 14 хоног тусгаарлалтад авч буй.
Г.ХОРОЛ
Дорж Хаянхярваа 2020-08-13 103.212.117.36
ОНГОЦОНД ТӨРСӨН ЭЭЖИЙН
ТЭНГЭРИЙН ХОЁР САХИУСТ
ЗОРИУЛАВ
Орчлон хорвоогоос тасарч хөх мөнгөн тэнгэрт дүүлэн нисэхдээ
Од шиг харваж сансрын ертөнцөөр аялан зугаалж явахдаа
Амар амгалангын алтан хэвлийдээ амгалан байвуу та хоёр минь
Тэнгэр газар хоёроо холбосон Тэнгэрийн хоёр сахиус минь
Хөрөст алтан дэлхийд чинь тоонот гэр чинь хүлээж байгаа
Хөх мөнгөн тэнгэрт чинь долоон бурхан чинь гэрэлтэж байгаа
Уулын бүргэд шиг дэвэн халин нисдэг нисгэгч ах нартайгаа
Усны савдаг Лусын дагина шиг үйлчлэ
Зочин 2020-08-13 43.242.243.43
Яасан сайхан мэдээ вээ уншаад өөрийн эрхгүй уйллаа сайн хувь заяатай хүүхдүүд юм монгол улсын минь ард иргэд энэрэнгүй сайхан сэтгэлтэй бахархам ард түмэн шүү
aagii 2020-08-13 66.181.188.208
MIAT -iinhan MASK aa zuugeesei, nualh huuhduud bna snuu dee,
Зочин 2020-08-13 85.104.73.38
haana torson gebuul ongozond torson kkk hoorhon 2umarch bichig barimtgui tom garuud orj irsen mongol ulsd argui l irgene um chin geed peediisendee
Зочин 2020-08-13 202.55.188.83
Азтай охидууд бна. Тэр нислэгт юун азаар эх баригч, хүүхдийн эмч нар, сувилагч нар явж бсан юм. Ёстой ус уух хувьтай бж … Хөөрхөнүүдэдээ эрүүл энхийг хүсье. Мөн мэргэжилдээ эзэн болсон эмч сувилагч нартаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
zochin 2020-08-13 58.109.221.157
Manai nisegch nar Delhiin haa saigui nisch baigaa Mundag shuu
хариуцлага 2020-08-13 66.181.183.171
ЗА НИСГЭГЧ АХДАА БАЯРЛАЛАА ХАРИН ТЭР ШАВАР ХААГААД БАЙГАА МИАТЫН ЗАХИРАЛ НЭРТЭЙ ПАНЗЧИН ОДОО БОЛИХ УУ ДАА? БАТТЕР ЗАХИАРАЛ АА ТЭР БЭЭЖИНД ХЭДЭН ХУН а**х ШАХВАА АЙН ТЭРНИЙГЭЭ МОНГОЛЫН АРД ТУМЭНД ЕРЕНХИЙ САЙДААСАА ХАЛТАР САЙДААСАА ЯАГААД НУУВ??? ТУУНИЙГЭЭ НЭГ САЙХАН ГЭЭЧ НЬ РЕКЛАМДАХГУМУУ?????
Зочин 2020-08-13 146.115.161.230
260 хөөрөөд 262 уулаа газардсан гэхшив хэхэ. Хөөрхөн юм бэ.
Зочин 2020-08-13 202.126.89.54
МИАТ-н дарга нар Өнөр бүл Гармаа боллоо доо ккк баяр хүргэё
Зочин 2020-08-13 89.72.164.17
Ontsgoi komissiin – shivshig, gadaadad gatssan mongolchuudiin – emgenel, MIATiin – hovor tohioldol, niseh bagiin – ersdel, eh barih bagiin – baharhal, ger bul, iher ohidiin az. Ali untsguus n harahu
Зочин 2020-08-13 182.160.36.53
Ерөөлтэй үрс Монголдоо аз хий морь дагуулан иржээ.
MN 2020-08-13 202.126.89.191
Төрсөн нутаг Орос ккк
зочин 2020-08-13 192.82.69.129
онгоц галт тэрэгч бас заавал нэг эмчийн орон тоотой явж байхгүй бол болохгүй юм байна даа эсвэл үйлчлэгч нараа хос мэргэжилтэй байлгах
Зочин 2020-08-13 122.201.19.99
Huuhdiig tenger Burhan harj baidag gej unen shuu. tsetse shig huurhun ohidod eruul enhiig husie.
Монгол 2020-08-13 103.229.123.52
"Хоёр охин төрөхдөө өөрсдөө эмч, сувилагч нараа дагуулаад ниссэн байна…Цаанаас нь Тэнгэр, Бурхан зохицуулж дээ…" гэж сүжиглэмээр үнэхээр азтай, эзтэй охид байна. Монгол улсаа хөгжүүлэхэд хэрэгтэй, мэдлэг боловсролтой,эрүүл энхийн гэрэл цацруулсан хүмүүс болох болтугай!
Eej 2020-08-13 66.181.177.164
Eej n ene tusalsan humuusee bayarlyylaasai. Uuruu ch helleg avaad bn. Tusgai nuhtsul gedeg utgaar aztai sain uilchilgee avaad. Uur ued bol ingehgui sh de
хувцас өмсгөөчээ😪😡 2020-08-13 185.124.28.179
одоо болтол хүүхдийг өлгийдөж тамалдаг хэвээрээ байгаа юм уу.наад чинь хүн шүү дээ. хөдөлгөхгүй хүн тамалдаг шорон гэхэд болмоор
Зочин 2020-08-13 202.179.26.121
Битгий тэнэгт. Нялх хүүхдийг өлгийдөхгүй яадгиын. Бие нь чангарч байдаг юм. Улаан нялзрай амьтдыг хувцас өмсүүлчээд яаж гадуур авч барьж явах юм. Бие эрхтнийг гэмтээхгээ юу чи. Гэртээ гарсан үедээ эмнэлгийн цэвэр орчинд биеий нь сулалж л таараа чамаар заалгахгүй.
Зочин 2020-08-13 213.143.49.116
чамайг халуун зунаар өлгийдөх юмсан
Зочин 2020-08-13 66.181.177.188
Дутуу төрсөн хүүхэд хугацаандаа төрсөн хүүхдээс өөр байдаг юм шүү. Өөрөө дулаанаа зохицуулж чаддаггүй. Маш амархан даарч амьсгал түгждэг. инкубатораас гарсан бол байнга шахуу халуун гудас дээр дулаан байлгадаг. Тийм учраас хувцаслахгүй өлгийдөж байгаа байх.
Зочин 2020-08-13 103.140.10.208
endondavaa bish Endongiin Dabaa ene eh darigch Nalaih duurgiin emnelegt ajillaj baigaad tetgevert garsan hun shuu
Зочин 2020-08-13 202.126.90.96
60 heden ond 2 hvvhed ongotsond tursun baihaa. Mungun hvleg, Mungunjigvvr gej ner ugchee gej baisan daa.
Зочин 2020-08-13 66.181.161.109
Тэгсэн байдаг ингэсэн байдаг гэсэн хэллэг сэтгүүл зүйд байх ёсгүй одоогийн сургалт юу заадаг юм юугаа ч сурч явцгаадаг юм өрөвдмөөр мөн хөрамсалтай
Зочин 2020-08-13 103.26.193.159
Цагдаа байсан нөхдүүд сэтгүүлч болчихгүй юу, эсвэл энэ нийгэм тэр аяараа үргэлж хар мэдээ уншсаар сонссоор байгаад ийм хэллэгтэй болсон байх
Setguulch 2020-08-13 202.55.188.86
News-iinhen setguulchdiinhee chadvariig ahiulmaar yum. Nairuulga, ugiin songolt ni "Hoorhii doo" l gemeer yum niitleh yum daa, chaavaas
Зочин 2020-08-13 202.21.108.32
МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ!!!
Zochin 2020-08-13 202.9.46.163
Xyyxdyyd xuvitai bdag. Ex barigch,xyyxdiin emch,suvilagch geed byx xynee ongotsondoo avaad l irsen bn.
зочин 2020-08-13 64.119.27.160
баяр хүргэе хөөрхөн азтай охидод. эрүүл энх өсөж торниорой. харин ээж нь жаахан доожоогүй байлаа. энэ завшааныг ашиглаад эх барьж авсан тусалсан эмч нарт баярлалаа гээд хэлчихгүй. сонин санагдлаа.
Зочин 2020-08-13 202.55.188.44
Bugdend n bayrlalaa geed l helsen bn shuu dee.
Зочин 2020-08-13 202.21.107.110
Заавал нэг хохирогчийн ч юмуу шүүгчийн ч юмуу сэтгэлгээтэй үг хавчуулах юмаа.
Зочин 2020-08-13 202.126.90.96
Yun doojoogvi gej ? Eej ni ulaan hvremtei hvvhen mun bizdee, tsovoo l bna sh dee !
эх барьж авсан байдаг гэж гудамжны хэллэгээр битгий бич 2020-08-13 139.5.218.11
… эх барьж авсан байдаг. гэх мэтээр гудамжны балай хэллэгээр бичихээ боль. байна гэж албан хэллэгээр бич. Үүрэг хариуцлагаас зугтсан МАНын нэг муухай хэллэгээр.. тэгсэн байдаг ингэсэн байдаг гэх шиг.
gs 2020-08-13 202.131.229.146
zugeer unshixaa bolichij bolohgui yumu? zaawal sorog bodoloor eyreg medeen door shaaj orj irhiin bolichixooch?
Zochin 2020-08-13 220.213.60.12
Setguulchiin aldaa baij bolno gehdee ene setguulchiin aldaand MAN yamr buruutai yum bee? Arai l denduu dailiij bainaa , Buh zuiliig dandaa surug talaas ni haraad ingeed yawaad baival ta uuruu l hamgiin ih yadrah baihdaa.
Зочин 2020-08-13 103.26.193.159
Ардчилалын ачаар МОнголчуудын 86,95% элий балай болсон байдаг.
Зочин 2020-08-13 192.82.65.168
Хувьтай төрсөн охид байна. Монгол улсын иргэн болно биздээ ингэхэд
Зочин 2020-08-13 202.126.89.26
Баяр хүргэе эх орон аав, ээждээ ач тустай хүмүүс болж өсөөрэй. Манайхан р нь маш сайн зохион байгуулалттай ажиллаж чадаж байна. Сая Прагийн онгоцоор ирж 21 хоногийн тусгаарлалтад бн. Онгоц нтсэхээс эхлээд байоанд оруулах, орсон хойно үйлчлэх гээд манайхан үнэн сайн байна ш дээ. Юун гадаад ертөнц манайх л бүх үзүүлэлтээр илүү байна. Харин ноёдууд л илүү дутуу юманд орооцолдоод баыдаг болохоос энгийн иргэд үүргээ сайн биелүүлж байна.
Tsx 2020-08-13 202.9.40.34
Za chi unegui irchiheed olon um dali dali gehee l bolichih.chamd bol saihan l bgaa baih daa.Uchnuun humuus turtluu irj chadahgui,deerees ni undur tulburtei irj bna.
Зочин 2020-08-13 202.170.70.27
za estoi hun boloh huvitai ,aav eejiin zaya n tushlee de. Sain hun bolj eh oron,eh delhide ih um buteegeerei.
zochin 2020-08-13 103.80.211.54
maskaa omsoochee zarim n
Zochin 2020-08-13 59.153.85.124
Huurhun yumaa sain saihan buh iig husen ereey eruul enkh sz jargaltai baig, 💕😘😍
зочинэвий дээ 2020-08-13 203.91.115.42
эвий дээ улсаас үргэлжлүүлээд сайн л анхаарал халамжинд байлгаасай