Анти Путинизм | News.MN
Анти Путинизм

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины “эрин үе” үргэлжилж байна. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн түүний эсрэг кампанит ажиллагаа цоо шинэ зүйл биш юм. Улс төрд хөл тавьсан цагаас нь л “Анти Путин” ажиллагаа эхэлж, өдгөө “Анти Путинизм” болон өргөжиж байгааг гадны хэвлэлүүдэд мэдээлж байна.

СӨРӨГ ХҮЧИН ПУТИНЫГ 2024 ОНЫ СОНГУУЛЬД ОРОЛЦУУЛАХГҮЙН ТУЛД АЖИЛЛАГААГАА ЭРЧИМЖҮҮЛЭВ

Энэ оны зургадугаар сард “Олон нийтийн санаа бодол” сан (ФОМ)-гаас хийсэн судалгаагаар ОХУ-ын иргэдийн 59 хувь нь улсынхаа Ерөнхийлөгч Владимир Путинд  итгэдгээ илэрхийлжээ. Санал асуулгын дүнгээс үзвэл, Оросын иргэдийн 31 хувь нь төрийн тэргүүндээ итгэдэггүй бол 10 хувь нь хариулж чадаагүй байна. Үүний зэрэгцээ санал асуулгад оролцогчдын 62 хувь нь Путин үүргээ сайн биелүүлж байгаа гэж үзэж байгаа бол 26 хувь нь эсрэг бодолтойгоо илэрхийлжээ. Харин 13 хувь нь энэ асуултад хариулаагүй байна. Зургадугаар сарын 19-21-ний хооронд явуулсан санал асуулгад 18-аас дээш насны 4000 хүн оролцсон байна.

Олон улсын “Галлуп” байгууллагаас дэлхийн 46 орны 50 мянга гаруй иргэний дунд хийсэн ерөнхийлөгч нарын талаар саналх асуулгаар Владимир Путиныг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн, нэр алдар нь өөрчлөгдөөгүй ганц улстөрчөөр нэрлэсэн билээ. Судалгаагаар Владимир Путин 84 авснаар олны танил ерөнхийлөгчийн байр сууриа хадгалсаар байгаа юм.

Өдгөө ОХУ-д Путиныг 2024 оны сонгуульд өрсөлдүүлэхгүй, аль болох харлуулж, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх зорилготой “анти” ажиллагаануудыг сөрөг хүчний зүгээс идэвхтэй явуулж байгааг олон улсын шинжээчид дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, Оросын Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөн аль хэдийнэ эхэлжээ. Путиний санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд нь олон асуултыг хариултгүй үлдээсэн гэж улс төрчид дүгнэж буй юм. Тухайлбал, Америкийн “Politico” сэтгүүлд сэтгүүлч Алек Лун “Путин 2024 онд ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буух ёстой. Гэхдээ түүний бий болгосон тогтолцоо хэвээр үлдэх болно” гэж дүгнэжээ. Мөн тэрбээр “Путины 2008-2012 онд түр завсарласныхаа дараа албан тушаалдаа эргэн ирж байсан нь давтагдах боломжтой” ч гэж бичсэн юм.

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Хабаровск хотод тус мужийн захирагчийг баривчилсан явдлыг эсэргүүцсэнээр эхэлсэн жагсаал тав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Улс даяар болж буй жагсаалын талаар Оросын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гаргахгүй байгаа ч гадныхан мэдээлж эхэлсэн. Тухайлбал, “Financial Times”-т бүс нутгийн эсэргүүцлийн давалгаа нь Путины эрх мэдлийг ганхуулаагүй, аюул занал учруулаагүй хэмээн бичжээ.

Хабаровск мужийн захирагч Сергей Фургалыг 2004-2005 онуудад мужийнхаа хэд хэдэн бизнес эрхлэгчийн аминд хүрсэн хэргээр долдугаар сарын 9-ний өдөр баривчлан саатуулжээ. Ерөнхийлөгч Владимр Путин түүнийг итгэл алдсан гэх ерөнхий үндэслэлээр Хабаровск мужийн захирагчаас огцруулж, оронд нь Михаил Дегтяревийг томилсон.

Фургалын хувьд өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүйг мэдүүлж буй аж. Өнгөрөгч долоо хоногийн Бямба гаригт болсон жагсаалд “Фургаль бол бидний сонголт, тэр алуурчин биш” гэсэн лоозон барьсан нийт 3000 гаруй жагсагч оролцож, Фургалыг суллахыг шаардаж буй.

Оросын долоон хотод Путиныг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж буй бөгөөд Хабаровскт жагсагчдаас баривчлагдсан хүн байхгүй бол бусад долоон хотод жагсагчдаас нийт 10 хүн баривлагдан саатуулагджээ.

Москвад эсэргүүцлийн жагсаалд оролцогчид Ерөнхийлөгч Владимр Путиныг дахин 16 жилийн турш суудалдаа байх боломж олгосон Үндсэн хуулийн өөрчлөлтийг мөн эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн жагсаж буй бөгөөд тэднээс 100 гаруй хүнийг баривчлаад буй юм.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэн жагссан Анну Лойко, Александра Дмитриева нарыг өнгөрсөн сард 10 хоног баривчлан саатуулах шийдвэрийг Савеловскийн шүүхээс гаргажээ.

 “ПУТИН, ЧИ БУРХАН УУ, АЛЬ ЭСВЭЛ ХААН ЮМ УУ? АЛЬ НЬ Ч БИШ БОЛ ҮГ ДУУГҮЙ ЯВААД ӨГ”

Түүх сөхвөл, Ленинград хотын зөвлөлийн дарга Анатолий Собчакийн дэмжлэгийг авч, тус хотын гадаад харилцааг хөгжүүлэх үүрэг хүлээсэн, КГБ-д ажиллаж байсан тагнуулч Путин хэсэг бүлэг хүмүүсийн булхайтай наймаанд саад болжээ. Хожим Санкт-Петербургийн амбан захирагчийн нэгдүгээр орлогчоор томилогдмогцоо Оросын улс төрийн амьдралд оролцож эхэлсэн зэргээр алхам, амжилт бүр нь түүнд таагүй хандагсдын тоог нэмсээр байсан талаар хэвлэлийн хуудаст тэмдэглэгдсэн нь бий.

Собчак сонгуульд ялагдаж, Путин Москва руу Борис Ельцины засаг захиргаанд, бүр Ерөнхийлөгчийн тамгын газар ажилд орсон нь олон хүний сонирхлыг татжээ.

Ерөнхий сайд Путин 1999 онд Кавказын асуудалд ач холбогдол өгч, Чечений ард түмэн гэмт хэрэгтнүүдийн дэглэмээс ангижрах ёстой. Төр засаг Чечений ард түмний эрх ашгийн төлөө ажиллах болно гэж онцлон тэмдэглэж, улмаар Чеченьд амжилттай болсон цэргийн ажиллагааны дараа нэр хүнд нь нийгэмд өсчээ.

2000 онд Путин анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, дэмжигчид нь “Тэр бол шинэчлэлийн төлөө хүн” гэж онцолж байхад түүнийг үл таашаадаг хүмүүс, тухайлбал улстөрч, эдийн засагч Григорий Явлинский “Путин бол Зөвлөлтийн тусгай албанд ажиллаж байсан. Ажлын хуучин, хоцрогдсон арга барилтай” хэмээн муучилж байсан аж.

Путин Берековскийтой үл ойлголцож, хэвлэлийн салбарын бизнесээсээ салсан Гусинскийтэй муудалцсаны хариуд өөрийн эсрэг эсрэг кампанит ажлын эхлэлийг тавьсан гэдэг.

Олигархиудаас Путинтэй муудалцсан бизнесмэн нь “ЮКОС” компанийн захирал Михаил Ходорковский. Тэр Кремлийнхэнтэй өрсөлдөж, сөрөг хүчний улс төрийн намынханд санхүүгийн дэмжлэг үзүүлэх болжээ. Оросын эдийн засгийн хөгжилд томоохон бизнесменүүд ихээхэн нөлөөтэй учир олигархиудтай муудалцах нь маш эрсдэлтэй. Энэ мэт түүнд дургүйлхэж “өширсөн” хүмүүс олон байсаар иржээ.

Путиныг ерөнхийлөгч байх үед Оросын эдийн засгийн өсөлт гайхалтай нэмэгдсэн. Тухайлбал, ОХУ-ын ДНБ-ий хэмжээ 6,5 хувиар өсч, гадаад өрийн хэмжээ нь ДНБ-ны 50 хувь байсан нь 30 хувь болж буурчээ. Путин гадаад бодлогодоо АНУ, Европын холбооны орнуудтай тогтоосон харилцаагаа бэхжүүлэх, Умард Атлантын Цэргийн Эвсэлтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, Оросын дэлхийн худалдааны байгуулагад элсүүлэх бэлтгэл ажлыг хангасан юм. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш, Путин нарын хувийн харилцаа ч маш дотно болжээ.

Улс төрийн карьер, амжилт нь дээшлэх тусам сөрөг хүчнийхний хандлага ч даган өөрчлөгдөж, эрчимжсэн байна. 2010 онд Путиныг зайлуулах кампанит ажил эрчимжиж, түүнийг огцрохыг шаардан, улмаар иргэдээс гарын үсэг цуглуулах “аян” өрнөжээ. Энэхүү ажиллагаанд сөрөг хүчний бөгөөд олон нийтийн байгууллагуудын идэвхтнүүд, мөн Оросын нэр хүнд бүхий соёлын зүтгэлтнүүд оролцсон байна. Энэ үед Путин ОХУ-ын засгийн газрын тэргүүнээр ажиллаж байжээ.

Хэсэг залуус түүний талаар “Анти Путинизм” нэртэй дуу хүртэл зохиож байсан аж. Уг дуунд “Путин, чи бурхан уу, аль эсвэл хаан юм уу. Аль нь ч биш бол үг дуугүй яваад өг. Чамтай чамгүй бурхан, чөтгөр хоёр бидэнд хангалттай сайхан амьдрал бэлэглэх болно” гэсэн мөрүүд байжээ.

 

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Төмөр 2020-08-13 192.82.70.242

Яаая, миний эх оронд дэлхийн хамгийн агуу хүнээр хүлээн зөвшөөрөгдөөд удаж байгаа ард түмэн нь түмэнтээ сонгож байгаа энэ хүнээс агуу эрдэм боловсрол мэдлэгтэй хүн ямар их юм бэ. Яасан их хоосон цэцэрхэл, атаархал вэ. Өөрийгөө өөдтэй авч яваад 5 хүнд тус хийгээгүй хорхойнууд дэлхийн удирдагчийг юу юу гэнэ вэ. Яасан муухай монгол зан гээч нь энэ вэ. Монгол хүн ноён зантай гэсэн үг яасан үнэн үг вэ, гайхмаар юмаа, биширч байна.

Avatar

Зочин 2020-08-13 103.10.22.111

Орос улсад чадварлаг сайхан залуучууд байхгүй юм байх да? Яагаад заавал Путин 20 жил удирдах ёстой юм? Одоо 24 онд ялбал 2036 он хүртэл удирдах боломжтой болох нь байна ш дэ. Путин 84 нас хүртэл оросыг бузарлах юм уу? Зимбабвегийн Мугабе болох юм байна да.

Avatar

Зочин 2020-08-13 202.9.46.233

Монголчууд Путин Ши 2-ын боол болсон

Avatar

Зочин 2020-08-13 66.181.190.157

Путины нууц хөрөнгө 200 тэрбум доллар, гэсэн тооцоог АНУ-ын ТТГ хийсэн байдаг. Энэ "агуу эх оронч" энэ их харийн мөнгөөр яах гэсэн юм бол. Хамгийн сүүлд 1 тэрбум доллары өртөгтэй ордон Хар тэнгисийн эрэг дээр бариулсан. Өөрөө жилдээ 1, 2хон очдог, нийт 24 000 гаруй мкв талбайтай энэ цогц ордон алдарт Лувр, Өвлийн ордоны зиндаанд хүрдэг. Үүгээр энэ хүн яах гэсэн юм бол. Зөвхөн олон нийтэд ил болсон, дандаа улсын төсвөөсөө хулгайлсан хөрөнгө нь. Харин өөрөө 2хон машинтай, 2хон орон сууцтай,

Avatar

Зочин 2020-08-13 66.181.190.157

1 гражтай гэж хөрөнгийн мэдүүлэгтээ бөглөдөг. Путины багынхны өмч хөрөнгө, эд баялаг Ельцины үеийн олигархуудаас хэдэн зуу дахин давсан нь бүхий л судалгаагаар ил болсон. Гэтэл Сибирь, Алс дорнодод маш их газар нутаг, ойн бүс бүхий л баялагтайгаа хятадууд, болон барууны үндэстэн дамнасан корпорацуудын өмч болон зарагдаж бараг дууссан. Монголд ойр Эрхүү хотынхон гэхэд ус тог бохирын, байрны мөнгөө 20-д жил Люксембургын компанид төлж байгаа. Өөрсдийн ус цахилгаанаа гадныхнаас худалдан авдаг

Avatar

Зочин 2020-08-13 66.181.190.157

гэсэн үг. Энэ зөвхөн нэг л жишээ. Бид ард түмнээ хуурч мэхлэн, эх орноо зарж арилжихын шилдэг, сонгодог жишээг энэ урвагчаас бодитоор харж байгаа. АНУ-ын конгресс Путины өмч хөрөнгийн мэдээллийг ил болгох хууль жил гаруйхны өмнө батлах гэж байгаад, гэнэт чимээгүй болсон. Учир нь энэ хүнээр халхавч хийж байгаад, Орос орныг газар нутагтай нь, юутай хээтэй нь бүхэлд нь бүрэн хувьчилж өмчилж авч арай дуусаагүйгээс юм. Путин бол оросуудын өмнө жүжиглэн нүд сэтгэлийг нь самууруулах үүрэгтэй салбада

Avatar

Зочин 2020-08-13 66.181.190.157

Харин цаагуур нь орос орон худалдагдаж, бүх хуучин ололт амжилт, бүтээн байгуулалт зарагдаж, эсвэл нураагдаж дуусч буй. Газар нутгууд нь эзгүйдэж, хот тосгод нь хоосорч орхигдож байгаа. Шинжлэх ухааны, сансарын хамаг шилдэг үйлдвэр цогцолборууд шилдэг мэргэжилтнүүдтэйгээ хамт гадныхны өмч болсон. Төрөлт нас баралтаас багассан тул, лав л сүүлийн 3н жил тутам 1 сая хүнээр хорогдсон. Сири венесуэль украйн гээд л ямарч хэрэгцээгүй, утгагүй дайнд олон орос үхэж байна. Гэнэт оросуудын нүд нээгдэнэ.

Avatar

Зочин 2020-08-13 103.10.22.111

Путины пропаганда сайн ажиллаж байна шүү. Орос манайхыг яаж ч доромжлоод бид хайртай хэвээрэй л байх юм. Цэдэнбал даргыг Москвад хорионд оруулахад бид Орос ахдаа хайртай хэвээрэй л байсан. Манайхаас Туваг булааж авахад орос ахдаа бид хайртай хэвээрэй л байсан.

Avatar

hurliizaa bitgii meden budilaad bail daa.. 2020-08-13 202.131.225.197

chi hyatad bidenees ovormongol altain tsaadahi nutagiig abahad ih bayrlsan baihdaa..

Avatar

Erliis 2020-08-13 174.226.131.99

Tegsen tegsen biye biye hyadsan yamarch buruugyi teneg garuud oros hyatadin bool bolood amidarch bna (ovormongol oirduud buriad tuva)

Avatar

irgen 2020-08-13 66.181.161.9

MONGOLIIN TULUU TSUAA URSGASAB DAISAND TAMKAGDAJ NASBARSAN GAZAR SHIROONIIHIOO .LUU TSETSSEN .AHMAD UE .DAICHICHDAA HUNFETGEL HANDAJ . CHADAHGUI UL TOOMSORLOWOL HYATDIIN BOOL UT HORHOI IDEED SUUJ .BH BLAA TUUNEES GADNA TSAANA .CHINI SOLONGOSUUD BIZGUI .ORJ IREH SANAL TAWIAD BJ BDAG BUUN MUUNI .HRIST GEED .GAZARGUI BOLOHOO NEDEED MONGOL NUTAGT .MAANI SHULEMDEED BHAD HUTSATSGAAD BIE BIENEE MEREEF SUUH .YUM EH ORNRR OLIGTOIHON HAMGAACHIH ZURH SETGELTEI ERCHUUD HER OLO

Avatar

irgen 2020-08-13 66.181.161.9

MANAND . CHINI .H.BATTULGA .BAGTDAG GEDGIIG MARTAAGUI L BAILTAI BYALDUUCH HIN GEJ HUDLAA SAIHAN SOLIOTOH YUM UGAASA MANAN BISH ZUGEER L AN HUJAA NAR UHEHDEE HAJUUDAHAA CHIRCH UHEH GEJ MONGOLIIG HUDALDSANBUZRAA MAN NAMTAI HUWAAH L GEJ ENE 2 NAMIIN HEN NI HAMGIIN BAYAN WE ODGARGAL H.BATTULGA GEED URSAJ UGNU BIZ DEE HUN GUJIRDEJ HUUHDEE BITGII HORLOOD BAI BYALDUUCHUUDAA MUUHAI SHUU DEE ..PUTEN BOL MUNDAG HUN SHUUDEE

Avatar

Зочин 2020-08-13 49.0.212.4

Ингэж байгаар бичиг үсэг тайлагдахаа бод, гадаад улс төр гэдэг чинь чам шиг бичиг эрдэм мэддэггүй ооркийн гуцдагтай адилгүй. Гэрээр уншуулж бичүүлж сургана гэсэн зах зөндөө байна, тэдэнд ханд!

Avatar

Заагч 2020-08-13 202.179.31.252

Путиний аюул нэрний ард нэг хар харх хятад унгаж байна.Монголд Путин тусална хар харх вирус хятад л Монголд аюул учруулна өөр хэн ч биш хар вирус хятадаас Орос л хамгаалах тул вирус гөмингийн шээснүүд чалчиж байна.бид хар вирус хятадаас л зайгаа авахгүй бол ойр улсуудаа залгиж улам томорно шүү вирус гамин аюул.

Avatar

Зочин 2020-08-13 103.10.22.111

чи хятадуудаас тэгж их айгаад байгаа бол Орост очиж амьдар. Бид энд хятадудтай олон мянган жил амьдарч л байна. Хятадуудаас зугтая гээд зугтах газар байхгүй.

Avatar

Зочин 2020-08-13 49.0.212.4

Яг үнэн, тэр хайртай дуртай Орос руугаа явах хэрэгтэй. Энд ингэж Монголчуудтай бидэнтэйгээ хэрэлдэн хэрэлдэн Оросыг өмөөрч өмөлзөж хэвтэх ямар алба байн аа?

Avatar

Зочин 2020-08-13 202.131.245.243

Ертөнцийг захирагч Путины алдар бадартугай! Буян нь дэлгэрч яваг.

Avatar

Зочин 2020-08-13 49.0.212.4

Сайн л биз

Avatar

Зочин 2020-08-13 43.242.242.59

Чадварлаг хамгийн боломжтой хүн учраас ард түмэн нь сонгоод байна. Энэ хүн Монголд элэгтэй сайн учраас Монголчууд бид ч гэсэн дэмждэг. Манай Ерөнхийлөгч Путин хоёр дотно харьцаатай ч сайн явдал юм. үүнд МАНАН-гийн нөхөд их дургүй байдаг учир дандаа муулж бичдэг.

Avatar

Зочин 2020-08-13 103.10.22.111

Женко оросын хүргэн биз дэ. Хайртай байхгүй яадаг юм.

Avatar

Зочин 2020-08-13 192.82.68.101

Энэ NEWS.mn Путлер, Винни Пүүх 2ын Монгол дах Пропаганда сайт болжээ. Хайран өвөг дээдсийн минь тусгаар тогтнолын төлөөх тэмцэл!!!

Avatar

зочин 2020-08-13 182.160.37.216

хаха

Avatar

Зочин 2020-08-13 202.21.109.35

Орос улсад Путин шиг чадварлаг улс төрч байхгүй байгаа нь энэ улсын хүний нөөц байхгүй болсон байна.Хачин юм ухаантай улс удирдаад аваад явчих залуу үе байхгүй болох гэж .

Avatar

Зочин 2020-08-13 66.181.177.193

Путин зөвхөн Оросынх ч биш Дэлхийн түүхэнд бичигдэнэ Харин хуцалдаж байгаа нохойнууд дэлхийн байтугай Монголын түүхэнд ч бичигдэхгүй

Avatar

Зочин 2020-08-13 103.10.22.111

Бичигдэнээ бичигдэнэ. Одоо тайвшир

Avatar

Путиний аюул 2020-08-13 66.181.180.197

Путиний орос улстай хиллэсэн Монголоос бүх хөрш орнууд Путинээс айж бна Зарим хөрш хил дээр Путиний армитай байлдаж зарим нь хэрэлдэж зарим нь НАТО д элсэж хамгаалалтанд орж бна Ганцхан Монгол улс Путиний аюулыг мэдэхгүй бгаа юм Монголчуудын хүндэтгэдэг дэмждэг Путин Монголын олон төслийг гацааж Монголчуудыг талцуулж байна Путин Чечений 2р дайныг өдөхийн тулд өөрийн ард түмний амьдарч бсан өндөр барилгуудыг дэлбэлж байв Жорж Буш орос орныг задралаас хамгаалсан учраас Путин түүнд талархаж явдаг

Avatar

Түмэн 2020-08-13 103.229.122.230

Энэ мөн хцацщж байна аа. Барууныхны хоолны шавхрууг сайн хамж иджээ.

Avatar

Setg. B.Z-t 2020-08-13 66.181.166.134

Putin bol mundag YErunhiilugch shuu dee

Avatar

зочин 2020-08-13 66.181.161.98

Жижигхэн , муу эдийн засаг 6,5 % өснө гэдэг , бараг л өсөөгүй гэсэн үг шд …. Харин найз олигархуудынх нь хөрөнгө хэдэн мянган хувиар өссөн байна лээ …Улс орныхоо цаг үеийн асуудлыг бол хагас дутуу шийдсэн , Харин улс орноо ямарч ирээдүй гүй болгочихсон хүн шдээ .

Avatar

Зочин 2020-08-13 202.131.245.243

Танай хулгайч пастор эльбекжоржоос л хэд дахин дээр юм даа?

Avatar

Зочин 2020-08-13 146.115.161.230

Oros orniig avrav. Nemert n bid avragdav. Baruuniihan delhiig boolchlh sanaarhal n heveer. Putin l tedniig zogsooj baina. Aldar n badrag

Avatar

zochin 2020-08-13 66.181.161.126

yag zub helle oilgodog huniin oilgoh baih

Avatar

Зочин 2020-08-13 98.33.93.32

Дарангуйлагчид яаж төгсдөгийг Ливийн Каддафи,Иракийн Саддам нар харуулсан. Өнөөдрийн жишээ Белоруссийн Лукашенко болчоод байна. Өнөөдрийн байдлаар гэхэд Брестэд жагсагчдын эсрэг омоныхон галт з****г хэрэглэсэн мэдээ байна,энэ хэвээрээ даамжирвал олноор нь буудаж а**х магадлал өндөр. Ард түмнийхээ цусаар олж авсан дарангуйллын суудал удахгүй гэдгийг арабын хоёр дарангуйлагчийн хувь заяа харуулсан. Энэ хувь заяа Путиныг ч тойрохгүй,зөвхөн цаг хугацааны асуудал

Avatar

Зочин 2020-08-13 146.115.161.230

Gaddafi iin Libya uls shig uls baiv. Yu buteesniig baruuniihan yaj nuraav. Saddam iin Iraq uls shig uls baiv. Baruuniihan tend 20 jil yugaa buteev. Tsusan dalaid umbuulahaas uuruur. Sudlaarai, unshaarai. Yaj bish yug buteej baigaa n chuhal. Daranguilal gej teriig heldegguim. Nemehed, hunjliinhuu hereer huluu jiihiig hunii erh gehees uruuliin hunjild shurgahiig hunii erh gedeggui bailtai.

Avatar

Зочин 2020-08-13 66.181.184.149

Улс орныхоо тусгаар тогтнол аюулгүй бүрэн бүтэн байдал хөгжил цэцэглэлтийн төлөө тэмцэж яваа Путин мэтийн удирдагчид манай либериал хөрөнгөтнүүд тэднийг аялдан дагалдагчдын хувьд ДАРАНГУЙЛАЧ юм билээ Гэхдээ 1990 ээд оны үед Оросын либериалууд засгийн эрхэнд гараад эх орноо бараг дахин сэхэхгүй шахам болгон хагалж нураасан одоо тэдний төлөө санал өгөхөө байжээ Манай ардчилагч нэртэй либериалууд ч төрд гарах бүрдээ улс орноо доройтуулж өр ширэнд оруулж улсын сан хөмрөгийг улайлгаж байдаг биз дээ

Avatar

иргэн 2020-08-13 202.179.27.210

юу ч мэдэхгүй байж Санааныхаа зоргоор Солиорох гэж , Чи Каддафийн үед, Саддамын үед тэс Улс орнуудын Ард иргэдийнх нь Амьжиргаа , хөгжил ямар байсныг Чи мэдэх үү , одоо ямар байгааг Ард иргэд нь Дайны хөлд яаж зовж зүдэрч байгааг Чи мэдэж байж Дарангуйлагч энэ тэр гэж нээг их юм мэддэг юм шиг Солиор за,

Avatar

Зочин 2020-08-13 103.229.122.230

Хэрэв гадныхны гар хөл болж улс орондоо гай авчирвал тэднийг 1932 рных шиг хүйс тэмтрэх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-08-13 66.181.191.133

Путиныг унагаж Орос орон манай улс шиг эмх замбараагүй, идэж уухын хүсэлд умбасан нөхдүүд гарч ирээд дахин улс орноо амаар нь шороо үмхүүлэх нь дээ.

Avatar

Зочин 2020-08-13 98.33.93.32

Путины талаар бичих гэж байгаа бол нет ухаж сайн уншиж байж бичих байлаа. Ер нь энэ цаг үеийг эзэлж,түүхэнд нэр нь бичигдэж үлдэх бие хүн гэдгийг нөхөд нь ч,дайсан нь ч хүлээн зөвшөөрсөн ,үүн дээр ярих юм байхгүй,шинэ маягийн дарангуйллаар орос орныг удирдаж байгаа нь ч үнэн. Харин манай улсаас жаахан холхон шиг байгаад,манай төрд гарсан зусарчид түүнд хошногоо худалдахгүйхэн шиг байвал монголын маань ирээдүйд их хэрэгтэй байна,энэ хаан орос орноо яаж баллах нь өөрийнх нь асуудал,оросуудын хувь

Avatar

Зочин 2020-08-13 103.26.193.108

ЭСЭРГҮҮЦЭЛИЙГ УДИРДАЖ БАЙГАА ЗАРИМ НЭГ УДИРДАГЧИДЫГ НЬ ЧЕЧЕНИЙН МАФИАС МЕССЕЖ ӨГӨӨД Л НАМ ШҮҮ ДЭЭ ХӨ .

Avatar

zochin 2020-08-13 192.82.65.103

hoorhii arhichin mulguu orosuud putleriin fashist daranguilald orsonoo oroitoj uhaarlaa da kk.

Avatar

зочин 2020-08-13 182.160.37.216

чи эхлээд фашизм гэж юу болохыг ойлгочих

Avatar

элбэгдоржийн нус цэг эмээ нь сайтад: 2020-08-13 202.131.245.243

Манайд ийм хүн Ерөнхийлөгчөөр сонгогдвол бүх насаар нь сонгосон ч харамсах юм алга, Б.ЖАРГАЛ аа.

Avatar

Зочин 2020-08-13 192.82.70.243

Оросыг их сайн сайхан гэж бодоод байгаа юм уу? Манайхаас илүү гарах юмгүй байгаа шүү. Ард түмнээ харанхуй, тэнэг байлгах, дэлхийд гадаадад ямар ч хамаагүй аргаар нэр хүндээ өсгөх л бодлоготой. Манайхны үзэх дуртай Зөн билгийн тулаан энэ тэр гэсэн нэвтрүүлгээр тархиа угаалгасан мухар сүсэг ихтэй бүдүүлэг заваан улс шдээ

Avatar

зочин 2020-08-13 182.160.37.216

хамарсаанаас цааш харж сураачээ, путины дараа орос задарна, орос задарвал бидний хамгаалах улс үгүй, тэр амьдрал, хөгжил чинь хэнд хамаатай юм бэ, хамуурчихсан тархиа

Avatar

123 2020-08-13 202.55.188.90

idiot

Avatar

Зочин 2020-08-13 202.126.89.221

Юу болоод Путлерийг магтаад унав

Avatar

Зочин 2020-08-13 103.111.68.3

МАНАЙД НЭГ ИЙМ ХҮЧТЭЙ УДИРДАГЧ БАЙДАГ Ч БОЛООСОЙ….

Avatar

zochin 2020-08-13 192.82.65.103

ii, fashist daranguilagch b** uzegdeg.

Avatar

Зочин 2020-08-13 202.179.26.92

Өмдгүйбайж өвдөг цоорхойг шоолх хэрэггүй байхоо

Avatar

болдоо 2020-08-13 202.126.89.143

чи тэр цуст путлертэйгээ хүчтэй далд ор

Avatar

Зочин 2020-08-13 202.131.245.243

болдоо боорцог, болсон мантуу, xyжaaгийн хуушуур, хулганы нүх.

Avatar

Зочин 2020-08-13 66.181.179.98

байхаар барахуу 1 байтугай 2ч байна хулхи хорчингоороо илүү гарнуу гэхээс дутахгүй яг наад замаар чинь явж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж