Lindsay Lohan шоронгийн амьдралаараа ном гаргана

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Lindsay Lohan шоронгийн амьдралаараа ном гаргана

Үргэлж элдэв асуудалд өртөж явдаг авьяаслаг жүжигчин Lindsay Lohan “ид шидтэй” аавынхаа ачаар шоронгоос суллагдаж, албадан эмчилгээ хийлгэх болсон билээ. Хэдийгээр 90 хоног хорих ялаар шийтгүүлсэн ч шоронгийн торны цаана ердөө 13 хоногийг өнгөрүүлээд гарсан тэрбээр торны цаадхи амьдралынхаа талаар ном хэвлүүлэхээр шийдсэн гэнэ. Өнгөрөгч даваа гариг шоронгоос суллагдсан Lindsay хоригдож байхдаа өдрийн тэмдэглэл хөтөлж байсан бөгөөд үүн дээрээ үндэслэн ном гаргах бодол төрсөн талаар түүний аав Michael ярьжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж