"Зүүн эргэхийг хориглосноор хөдөлгөөний эрчим илт сайжирсан" | News.MN

"Зүүн эргэхийг хориглосноор хөдөлгөөний эрчим илт сайжирсан"

"Зүүн эргэхийг хориглосноор хөдөлгөөний эрчим илт сайжирсан"

"Зүүн эргэхийг хориглосноор хөдөлгөөний эрчим илт сайжирсан"

Хотын төвд ачаалал хамгийн их үүсдэг гурван уулзварт зүүн эргэхийг хориглосон билээ.  Тодруулбал, Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо буюу хуучнаар Байгалийн түүхийн музейн уулзвар, Гадаад харилцааны яамнаас Олимпийн гудам руу эргэх уулзвар, Шангрила худалдааны төвийн уулзвараар зүүн эргэх хориотой юм.  Эдгээр гурван уулзвараар зүүн эргэхийг хориглосноор ямар өөрчлөлт гарч  буйг Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнх-Болдоос тодрууллаа.


-Хотын төвийн гурван уулзварт зүүн эргэхийг хориглоод багагүй хугацаа өнгөрлөө. Зүүн эргэхийг хориглох саналыг танай хэлтсээс холбогдох байгууллагуудад  танилцуулсан  гэж сонссон юм байна.

-Та бүхэн санаж  байгаа байх 2017 онд Энхтайвны өргөн чөлөө буюу зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх хэсэг газрын долоон уулзварт зүүн гар тийш эргэхийг хориглосон. Улмаар иргэдээс ирсэн гомдлын дагуу тухайн үеийн хотын дарга шийдвэрээ цуцалсан байдаг. Харин энэ жилийн тухайд Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсээс ачаалал, түгжрэл  ихтэй замуудад зүүн эргэхийг хориглох зохицуулалт хийх талаар нийслэлийн харьяа байгууллагуудад танилцуулсан. Үүний үр дүнд Байгалийн түүхийн музейн уулзвар, Гадаад харилцааны яам, Шангри-ла худалдааны төвийн уулзвараар зүүн эргэхийг хориглох шийдвэр гарсан. Хэрэв анхнаасаа уулзварын бүтэц зохион байгуулалт зөв хийгдсэн байсан бол ийм шийдвэрт хүрэхгүй байсан байх л даа.

Жишээлбэл, бидний зогсч байгаа Гадаад харилцааны  яамны уулзвар гэхэд урд талаасаа харахад зүүн, баруун эгнээ нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хураах /зогсолт хийх/ боломжтой хийгдсэн боловч босоо хөдөлгөөн буюу Энхтайвны өргөн чөлөө, Багшийн дээд талаасаа ирж байгаа хөдөлгөөнд тийм боломж байхгүй. Ер нь уулзварын гэрлэн дохио ойролцоогоор 1 минут 30 секундээс хоёр минут орчмын хооронд асахад тэрхүү хугацаанд  уулзварын цаанаас ирж буй хөдөлгөөнийг хураах эгнээ, багтаамж байхгүй уулзваруудад зүүн эргэхийг хориглох зохион байгуулалтыг хийхээс өөр аргагүй.

-Тэгвэл үр дүнгээ хэрхэн өгч байна вэ. Үнэхээр хөдөлгөөний эрчим сайжирч байна уу. Жолооч нарын хувьд  хол замаар тойрох шаардлага үүсч байна гэхчлэн зүүн гар тийш эргэхийг хориглосон  шийдвэрийг төдийлөн сайшаахгүй байх шиг?.  

Жолооч нар тийм хандлага гаргаж байгааг үгүйсгэхгүй.  Гэхдээ зүүн эргэхийг хориглосноор Бага тойруу дундах замууд бүгд ачаалал нь жигд тархаад хөдөлгөөн сийрэг болж эхэлж байна. Нэг зам дээр хийсэн өөрчлөлт бусад зам дээрээ хэрхэн нөлөөлж байна, яаж зам чөлөөлөгдөж ачаалал буурч хөдөлгөөн жигд тархаж байна гэдгийг иргэд харж болно.

Дээрх гурван уулзварт зүүн эргэхийг хориглосноор хөдөлгөөний эрчим илт сайжирсан. Мөн зам тээврийн осол 30 орчим хувиар багассан эерэг үзүүлэлттэй байна.

Гадаад харилцааны  яамны уулзварыг харахад олон машин байгаа мэт харагдаж байгаа боловч нэгхэн эгнээгээр огтлолцохүй хоёр тийшээ урсгавал хөдөлгөөн саатахгүйгэээр явах бүрэн боломжтой. Хамгийн гол нь замын хөдөлгөөн түгжрэлд удаан саатах тусам гэрлэн дохиотой  ойрхон уулзварууд нь   дараа, дараагийн уулзвартаа нөлөөлдөг. Тиймээс зүүн эргэхийг хориглох зохион байгуулалтыг хийхээс өөр аргагүйд хүрч саналыг зохих байгууллагад тавьж шийдүүлсэн нь энэ юм. Тухайлбал, Байгалийн түүхийн музейн уулзвараар жолооч нар зүүн эргэлгүй  МУИС-ийн уулзвар руу нэвтрэхийн тулд НҮБ-ын гудамж болон Бага тойруугийн замаар явж байгаа.  Тус уулзварт зүүн эргэхийг хориглохоос өмнө замын цагдаа байнга хөдөлгөөн зохицуулалт хийдэг байсан бол одоо тухайн уулзвар дээр замын цагдаа зохицуулалт хийх шаардлагагүй болсон. Энэ бол зүүн эргэхийг хориглосноор гарч байгаа  бодит үр дүн юм. 

-Тэгвэл цаашид өөр уулзварууд дээр зүүн эргэхийг хориглох уу?

-Ерөнхийдөө хоёр уулзварыг зүүн эргэхийг хориглох саналыг нийслэлд хүргүүлсэн.  Засгийн газрын баруун хойд талаасаа орж ирдэг хэсэгт зүүн эргэхийг хориглох санал хүргүүлсэн. Тодруулбал, тус уулзварт нэг машин зүүн эргэх гээд зогсохоор хоёрхон эгнээтэй бөгөөд мөн  чигээрээ болон зүүн тийшээ эргэж болно гэсэн тэмдэглэгээтэй. Тэгэхээр чигээрээ болон зүүн эргэх машины аль аль  нь нэг эгнээнд орчхоор зүүн эргэх машин чигээрээ явах машины хөдөлгөөнд саад учруулна гэсэн үг.  Мөн Төрийн  ордны баруун хойд талын уулзварыг ертөнцийн зүгээр хүнсний 1-ийн уулзвар буюу баруун талаасаа хойшоогоо зүүн эргэдгийг хориглох санал хүргүүлсэн. Машин бүр зүүн эргээд байвал хөдөлгөөн урсахгүй шүү дээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-13 202.126.88.130

Зөв зөв. Юм хийсэн хүн л шүүмжлүүлдэг. Туршиж үзэж байгаа нь зөв. Одоо цагдааг зөвхөн гэрэл мөрдүүлдэг болго. Нэг талаа татаад бусдыг нь бөглөрүүлээд байна. Ер нь зохицуулалгүй хаяад гэрэл зөрчсөнийг нь торгоод бай.

Avatar

zochin 2020-08-13 58.109.221.157

zurag deer haruulaach

Avatar

нэг 2020-08-13 202.179.26.160

энийг туршаад үзсэн ш дээ болоогүй шдээ ККККК

Avatar

ulaanbaatarin emegtei 2020-08-13 77.87.228.70

Minii bodloor baruun 4 zamaas zuun 4 zam hurtelh buh gerlen dohionuud neg udirdalgatai buyu nogoon ashad bugd neg chigdee nogoon boldog bol tugjrel baihgui bolno doo. Deer jolooch nar zig zaag buyu ta bi ta bi geed hewshchihwel haana ch tugjrel uusehgui.

Avatar

Зочин 2020-08-13 150.129.140.13

Худал битгий ярь даа пацаанаа, Солонгосийн Сеоулийн Монгол тауны тэнд замын их урт хэсэг дуртай газраа буцаж эргэдгийг мэдэх үү

Avatar

Зочин 2020-08-13 150.129.140.13

Хол toirch davhiad uur neg uulzvariin achaalal ih bolj bgaa bas deer irgediin tsag zav shatahuun mashinii elegdel geed tootsoj uzsiimuu

Avatar

зочин 2020-08-13 103.26.194.11

хөдөлгөөн зохицуулах гэж л замын цагдаа байгаа ажлаа хийхгүй үргэлж л хориглосон юм сэдэж байх юм , зүүн эргэхийг хориглосоноор хөдөлгөөнд оролцогчид ямар их цаг хугацаа алдаж илүү явалт хийж байгааг тооцоолж үзэв үү, хэдэн төгрөгний зардал гарч байгааг та нар мэдэхгүй, толгой чинь хүрэхгүй, зорчих гэж л зам барьдаг хааж хориглох юм бол ямар хэрэгтэй юм

Avatar

Irgen 2020-08-13 70.181.124.42

Zamiin 1 egneend zarim gazart tur sonsohiig zuvshuuruh heregtei.yalanguya 1 emnelgiin zyyn tald tend zailshgyi hymyys l ochdog. Delgyyr hamaagyi shyydee.

Avatar

Зочин 2020-08-13 202.179.27.170

Байдал сайжрах эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ ингэж арга зам хайж байгаад нь талархаж, баяр хүргэе. Ингэж байж л ямар нэгэн шийдэлд хүрч, хөгжинө.

Avatar

mgl 2020-08-13 103.212.117.175

баруун чөлөөтэй эргэдэг болвол илүү сайжирна даа

Avatar

Zochin 2020-08-13 202.21.100.202

zamaar ni mashin yavahgyi bol zamiin tsagdaa yaahiin yu hiihiin gol yilchlyylj bgaa avtomashinaa ad yzeed suuj baihiin orond uulzvar bolgon deer tsag tsagaar eeljleed zohitsuulaad zogsoj baih yostoi bishyy

Avatar

Зочин 2020-08-13 202.21.100.202

toirch davhiad uur neg uulzvariin achaalal ih bolj bgaa bas deer irgediin tsag zav shatahuun mashinii elegdel geed tootsoj uzsiimuu

Avatar

Зочин 2020-08-13 202.21.100.202

zamiin tsagdaa zohitsuulah yyrgee l hii l dee torgoh haah horih geed garig anduuraad yavaad bgaa shyy

Avatar

зочин 2020-08-13 103.26.193.106

Зүүн эргэхгүй боллоо ч гэсэн хаа нэгтэй эргэж л таарна. Нэг асуудлыг шийдээд нөгөө асуудлыг бий болгож байгаа юм. Баахан тойрч давхисан хөдөлгөөн бий болж байгаа юм. Бензин дэмий шатаана. Дүндээ дүн.

Avatar

Зочин 2020-08-13 202.126.88.44

Юм ч уншаад ойлгохгүй массыг яая доо,тэр уулзвар хүрэхээс өмнө зүүн эргэ гэж бн, хориглосон уулзвар хүртэл яваад эргэж чадахгүй эргүүтээд байвал хохино

Avatar

зочин 2020-08-13 202.179.24.130

Зураг дээр ойлгомжтой тайлбартай байвал хүмүүст хүрнэ, сэтгүүлчид анхаараарай

Avatar

Зочин 2020-08-13 202.55.180.58

ХОРИГЛОНО ГЭДЭГ БОЛ ХАМГИЙН БУРУУ!!! ЗАМЫН ЦАГДАА ЗОХИЦУУЛАХ АЖЛАА САЙН ХИЙХ ХЭРЭГТЭЙ!!

Avatar

Зочин 2020-08-13 103.229.121.42

Замын цагдаа гэдэг чинь байхгүй болсон шүү дээ.Тээвэрийн цагдаа болсон гэсэн үү. Гол ажлаа хийж дөнгөхгүй болоод нэрээ сольсон байхаа даа

Avatar

Зочин 2020-08-13 202.21.108.242

НАРАНТУУЛЫН УРД ТАЛЫН ЗАМЫГ МӨНХИЙН ТҮГЖРЭЛТЭЙ БОЛГОСОН МУДАКУУД.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж