О.Амартүвшин: Ерөнхийлөгчтэй хамгийн сайн ойлголцдог | News.MN

О.Амартүвшин: Ерөнхийлөгчтэй хамгийн сайн ойлголцдог

О.Амартүвшин: Ерөнхийлөгчтэй хамгийн сайн ойлголцдог

О.Амартүвшин: Ерөнхийлөгчтэй хамгийн сайн ойлголцдог

УИХ-ын сонгуульд дараалан ялагдаж, дөнгөж бүлэг байгуулах хэмжээний суудалтай үлдсэн Ардчилсан нам дотор намаа шинэчлэх асуудал хүчтэй хөндөгдөж байгаа. АН-ын даргад өрсөлдөхөөр бүртгүүлсэн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй намын шинэчлэлийн талаар ярилцлаа.


-Ярилцах урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. АН-ын даргад өрсөлдөх гэж байгаатай холбогдуулан тантай улс төрийн  сэдвээр ярилцахыг хүслээ. Ирэх дөрвөн жил АН дахиад л  сөрөг хүчний байр суурин дээр ажиллах боллоо. УИХ-ын ээлжит сонгуульд АН хоёр дахь удаагаа дараалан чухам ямар шалтгаанаар ялагдав гэдэг асуудал намын гишүүдийн гол сэдэв байна.  Ялагдсан шалтгаанаа та бүхэн бодитоор дүгнэж чадсан уу?

-Бид сонгуулийн үр дүнд тооцоо, судалгаа үндэслэл бүхий учир шалтгааныг дүгнэх шаардлагатай юм. Иймээс мэргэжлийн компаниар бидний алдаа, оноо юу байв, сонгогчид юу хүссэнийг нь АН олж хараагүй байна вэ гэдгийг мөн цаашид юу хийх нь зохистой талаарх дүгнэлтийг хийлгүүлж байна. Дүгнэлт ирэх есдүгээр сар гэхэд бэлэн болж, олон нийтэд танилцуулагдах байх. Саяхан болсон АН-ын Үндэсний бодлогын хороо  /ҮБХ/-ны 17 дугаар хурлаар бид алдаа, оноогоо мөн олон талаас ярьж гишүүд ч санал бодлоо ярилаа.

Дийлэнх нь лидерийн манлайлалгүй сонгуульд орсон гэдгийг хэлж байгаатай миний хувьд ч санал нийлнэ. С.Эрдэнэ даргын нэр хүнд судалгаагаар улстөрчдийн сөрөг рейтингийг тэргүүлж байсан. Эсрэгээрээ эрх баригч намын дарга эерэг рейтингийг тэргүүлж сонгуульд оролцсон. Энэ утгаараа намын даргын нэр хүнд ялагдлын шалтгаан болсон гэдгийг хүлээн зөвшөөрнө.

Хоёрдугаарт, сонгуулийн нэр дэвшүүлэлт намын дүрмийн бус явагдаж, сонгогчдод таалагдахгүй хүмүүсийг нэр дэвшүүлж мөн тойргийг сольсон нь буруудсан. Дүрмийн дагуу нэр дэвших хүсэлтээ өгчихсөн байсан хүмүүсийн хүсэл зоригийг хүлээж авахгүйгээр огт бэлтгэлгүй хүмүүсийг олноор нэр дэвшүүлсэн нь алдаа болсон.

Гурав дахь алдааг намын дүрэмтэй холбон ярьж байгаа. Мөн дэнчин төлж сонгуульд оролцуулсан нь нийгэмд болоод намын гишүүд дунд таалагдаагүй гэдгийг ҮБХ-ны гишүүд ч хэлж байна. Манай намын даргаар нэгэн цагт ажиллаж байсан Н.Алтанхуяг тэргүүтэй хэд хэдэн хүн саяны сонгуульд бие дааж өрсөлдсөн нь АН-д өгөх саналыг саармагжуулсан. Л.Болд, Ж.Батзандан нар тусдаа эвсэл байгуулж сонгуульд оролцсон нь тодорхой хэмжээгээр АН-ын саналаас хуваасан. Энэ бүхнийг дүгнэхэд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн намын шинэчлэлт нийгэмд хүрэх нь байтугай гишүүддээ ч бүрэн дүүрэн хүрээгүйг харууллаа. Шинэчлэлт хангалтгүй байсных.

АН олон фракцад хуваагдаж, үүгээрээ дамжуулаад хүмүүсээ хайрцаглачихдаг болоод удлаа гэсэн шүүмжлэл бий. Энэхүү хуваагдал, талцал нь ялагдалд хүргэсэн гэж танай намынхан болон улс төрийн хүрээнийхэн тайлбарлаж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тийм ээ. Аливаа улс төрийн намд бутарч салж нийлсэн ийм дүр төрх эерэг үр дүн авчирдаггүйг тод харууллаа шүү дээ. Бие биеэ хүлээн зөвшөөрөх ялангуяа шинэ үеэ хүлээн зөвшөөрдөг байдал манайд намд дутагдаж байгаа нь үнэн.

Хуучин бол ардчиллын үзэл санааг залуучууд дэмждэг учраас илүү өндөр санал авна гэж ярьдаг байсан бол өнөөдөр судалгаагаар эсрэгээрээ болсон. Залуу үе ардчиллыг үл бүтэх хэсэг нөхдийн нэгдэл гэж хардаг болсон байна. Тэгэхээр АН-ын өмнөх, одоо үеийн удирдлагуудыг хооронд нь ялгаж салгаж ойлгохгүй бол буруу хандлага руу орохыг үгүйсгэхгүй гэдгийг судлаачид намын гишүүд ч ярьж байна. Энэ утгаараа нам шинэчлэгдэх ёстойг бүрэн дүүрэн ойлгож байна. Хоёрдугаарт, намын дүрэмд бурууг өгөхөөс илүүтэй хувь хүмүүсийн ойлголцоогүйн алдаа байсан гэж би хувьдаа хардаг.

Магадгүй ярилцаж, ойлголцохын оронд намын дүрмээ ягштал дагаж мөрдөж байна гээд хэт хатуурхах тохиолдол байсан. Хувь хүмүүсийн харилцаанаас хамаарах асуудлыг хэт намын асуудал болгосон гэх үү дээ.

"ОДОО Л ЗАСАХГҮЙ БОЛ 2024 ОН ГЭХЭД АРДЧИЛСАН ҮЗЭЛ БИДНЭЭС АЛСРАН ХОЛДОХ НЬ"

-АН-ыг сонгуульд ялагдахтай зэрэгцээд намын шинэчлэлийн асуудал зүй ёсоор яригдаж байгаа. Та ч бас АН-ыг шинэчлэхэд гар бие оролцохоо мэдэгдсэн. Өмнөх шинэчлэлт “лоозон”-гийн шинжтэй шинэчлэлт байсан юм бол шинэчлэлийг жинхэнэ утгаар нь хаанаас, юунаас эхлүүлэх юм бэ?

-Өнгөрсөн дөрвөн жил намын шинэчлэлтээ гадагшаа буюу нийгэм рүүгээ хийж чадаагүй. Үндсэндээ иргэд сонгогчид дүнгээ тавилаа. АН гүн гүнзгий эрс шинэчлэлт хийхгүйгээр ард иргэдийн хүсч байгаа бодлогын институт нь болж чадахгүй. Шинэчлэлтийг юунаас эхлүүлэх үү гэхээр нийгэм рүүгээ гарч ардчилсан үзэл санаа яагаад зөв юм, юунд хэрэгтэй вэ гэдгийг нийгэмд таниулж ойлгуулахаас эхлүүлнэ. АН 180 мянга гаруй гишүүнтэй, нийт массын 50 доош насных нь АН-ын үзэл санааг дэмждэг гэж ярьдаг боловч бодит байдалд яагаад биднийг сонгохгүй байна, бид яагаад тэдний итгэл үнэмшлийг нь татаж чадахгүй байна вэ гэдгийг олж харахгүйгээр энэ хэвээрээ явбал магадгүй 2024 он гэхэд ардчилсан үзэл биднээс алсран холдох аюулд хүрэхийг үгүйсгэхгүй юм.

Намын дүрмийн дагуу Ардчилсан намын даргыг үндэсний хэмжээнд марафон хийж тодруулна. Та АН-ын даргад өрсөлдөхөөр бүртгүүлсэн, яагаад ийм шийдвэрт хүрэв. Ер нь танай намын даргаар хэн сонгогдох ёстой гэж та бодож байна?

-Хэсэг бүлэг хүнээр хүрээлүүлсэн өмнөх үеийн дарга нар маань буцаад АН-ыг урагш нь манлайлан авч явах уу эсвэл цоо шинэ үзэл баримтлалтайгаар шинэ залуучуудаар явуулуулах уу гэдэг сонголтын өмнө бид ирээд байна. Ардчилал зайлшгүй байх ёстой зүйлийн нэг. Хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө энэ бүхэн маргашгүй ардчилалтай холбогдоно. Улс орны хөгжлийн хурдасгуур нь ардчилал мөн үү гэвэл мөн. Ийм эгзэгтэй цаг үед АН-ыг аварч чадах тэр манлайлагчаа гаргаж ирэхгүй бол манай намын рейтинг уруудсаар л байх болно.

Өөрсдийнхөө хүслээр хандах бус иргэд сонгогчдын хүсэл сонирхол руу алхаж чадах тийм удирдагч хэрэгтэйг сонгуулиар хаа хаанаа тод харсан гэж бодож байна.

-Гэхдээ Ардчилсан намыг хуучин лидерүүдээс нь салгаж хүлээж авах нь өрөөсгөл биш үү?

-Эрх, эрх чөлөөг ардчилал гэж ойлгодог атлаа улс төрийн намаар нь аваад үзэхээр хэдэн хүний ээлжилж удирддаг бүлэглэл болж хувирсан мэт ойлгогдох болж. Өөрөөр хэлбэл, дандаа болж бүтэхгүй бүхэнтэй орооцолддог хэсэг нөхдийн бөөгнөрөл гэж ардчиллыг харах болсон энэ хандлагыг засахын тулд ардчиллын хоёрдох хувьсгал хийх зайлшгүй шаардлагатай. Шинэ үе үүний төлөө одоо л ажиллахгүй бол оройтох нь.

Хоёрдугаарт, улс төрийн нам институтийн хувьд төлөвших. Ингэхийн тулд нэгдүгээрт үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгддэг, байгаа дүрмээ дагаж мөрддөг байх ёстой. Гэтэл манай нам УИХ-ын сонгуулиар дүрмээ мөрдөөгүй. Дүрмийн бус нэр дэвшүүлэлт явагдсан гэдэг нь ийм учиртай.

-Хэрэв та АН-ын дарга болвол юуг хийж, шинэчлэх үү?

-Дарга солигдоод шинэчлэгдлээ гэж үзэж болохгүй. 2016 онд сонгуулийн дараа яг энэ алдааг гаргасан. Намын шинэчлэлт хэлбэр төдий бус нийгмийн хүсэн хүлээж буй институт болгохын тулд би эрс  шинэчлэлтийг хийнэ. Гэхдээ шинэчлэлтийг хий, хоосон үгээр биш, тооцоо судалгаатай байж асуудлын гол учгийг олж харна. Хоёул, гурвуулаа тойрч суугаад асуудлыг шийдэх нь уналт болдог гэдгийг хангалттай  харлаа шүү дээ. Мөн дэмжигчдийн хүрээгээ тэлж цаашдаа гишүүнчлэлгүй нам болох асуудлыг хөндөх цаг нь болжээ. Би энэ чиглэл рүү нэлээд ажиллана. Яагаад гэвэл намын хатуу гишүүнчлэл улс орны эдийн засаг гээд бүх хэсэгт сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа хөдөө орон нутагт намын гишүүнчлэлийн ялгаварлалт хавтгайрсан. Үүнийг засах ёстой.

Гуравдугаарт, намын аппаратын хэт нүсэр бүтцийг өөрчилж цахимд шилжих шаардлага байна. Өнөөдөр манай нам босоо тогтолцоотой байгааг өөрчлөхөөс нааш хүнд суртлаас ангижирч, дотоод ойлголцол бий болохгүй. Гишүүд итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдэж чадаж байна уу гэдгийг ч эргэж харах цаг нь болсон.  Итгэл үнэмшил нь бүрэн тогтоогүй цагт нийгэмдээ ч  хүрэх боломжгүй.

-Орон нутгийн сонгуульд АН олонх болж чадах болов уу?

-ҮБХ-ноос орон нутгийн сонгуулийн бэлтгэх ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн. Өмнөх орон нутгийн сонгуулиудаас харахад УИХ-ын сонгуулийн үр дүнг дагадаг жишиг бий. Намын даргын үүрэг гүйцэтгэгчтэй бид орон нутгийн сонгуульд оролцоно. Зөв зүйтэй алхам буюу ард түмний хүсээд байгаа зүйлийг бид хийж, хамтдаа урагшилбал боломж мэдээж бий. Гэхдээ амаргүй байна байх. Хийж чадахгүй гээд нам дотроо тулга тойрсон хэрүүлээ үргэлжлүүлсээр л байвал амжилт олж чадахгүй.

-Таныг Ерөнхийлөгчийн хүн, сойж байгаа морь гэсэн яриа, хардлага улс төрийн хүрээнд байгаа?

-ТББ-ыг удирдаж байгаа хүний хувьд төрийн бүхий л шатны удирдлагуудтай ойлголцож ажиллах шаардлага гардаг. Хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалж  дуу хоолой, гүүр нь болоход УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, сайдуудын хэнтэй нь ч  ойлголцдог байх нь миний ажил мэргэжлийн үүрэг.

Ерөнхийлөгч хувийн хэвшилд ажиллаж байсан утгаараа мөн хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, барилга хот байгуулалтын салбартай ойр байсан  учраас  энэ чиглэлийн хөгжлийн асуудалд бид илүүтэй санал  нийлдэг, ойлголцдог. Тэр утгаар нь  Ерөнхийлөгчийн хүн гэж харддаг байх.

Гуравхан сая хүн амтай манайд талцал хуваагдал, тэрний, энэний хүн гэж тодорхойлдог элдэв шошгоос илүүтэй хамтын ойлголцол нэгдэл бидэнд чухал байна. Ингэж чадвал эдийн засгаа ч бид урагшлуулж чадна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
22
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Unshigch 2020-08-13 194.230.147.227

a*******n elbegdorjiin baasaar hoollogch HOGSHIN Devsger ouyungerel geech yanhang songood omhii jorlon bolson ardchilsan Nam geechiig byyr tsug ustgaval taarna.
a*******n elbegdorj a*******n erdene a*******n Hurts a*******n bayar a*******n batyyl gazriin naimaachin enhbold bool erdenebat bayartsogt hulgaich saihanbileg hulgaich dorligjav hulgaich tsagaan hulgaich enhsaihan hulgaich da ganbold hulgaich bagabandi pizdaaak sugar hulgaich badamjunai hulgaich sahal erdenebileg geed manan mafiin byrde

Avatar

Зочин 2020-08-13 202.126.88.168

Энэ залуу нөгөө хэдээсээ арай дээр нь байгаа юм. Оюунгэрэл, Гантөмөр 2 хэрэггүй ээ..Тэр 2 олон жил АН-толгойд явсан юу ч хийгээгүй. Хуучин хулгайч бүлэглэлийн гишүүд шүү дээ.

Avatar

B 2020-08-13 59.153.85.74

Тэр муу жонхуутай ойлголцоод ч яах юм. Ирэх жил Баярын араас явуулбал таарна.

Avatar

Зураач Лондон 2020-08-13 90.207.132.178

АН эхлээд нүүрээ угаагаад үсээ самначих…

Avatar

xzcv 2020-08-13 202.21.108.130

пялдаг пялдаг

Avatar

Зочин 2020-08-13 139.5.217.106

Дэлхий нийтийн хэмжээнд ардчилал либерал үзэл хүний эрх гэсэн хоосон яриа ерөнхийдөө моодноос гарлаа. Коронавирус бүгдийг нь байранд нь тавилаа. Ардчилалын эх орон АНУ хүний эрх гэж унгас алдаж амны хаалтны хэрүүл хийсээр байгаад сүйрлээ дээ

Avatar

Чимэддоржийг дэмжинэ 2020-08-13 59.153.113.179

Чимэддорж дэвшинэ гэж бүртгүүлсэн гэсэн. Яагаад чимээгүй болчихов

Avatar

Зочин 2020-08-13 80.66.37.60

Ардчилсан үзэл бодолд хайртай. Ардчилсан намд үнэхээр дургүй. Учир нь ардчилсан нэртэй мөртлөө ардчиллаа хайрладаггүй, нухчин дарж байхад нь дуугүй суудаг. Ардчилсан үзэл баримтлал гэдэг бол Ардчилсан нам БИШ гэдгээ энэ дүпп АН-ынхан ойлгоно уу

Avatar

Түмэн 2020-08-13 103.229.122.230

Энэ ардчилсан намынхан дэлхий нийтийн байдал, улс орны байдлыг ердөө ч ойлгодоггүй эргүү толгойтой нөхөд юм аа. Цаана чин та нарыг хөрөнгөжүүлдэг дэмждэг, мөн элдэв бус зүйлд турхирдаг эзэн болсон АНУ чинь одоо өөрийгөө яая даа гэж өдөр хоног тоолж байна. Дэлхийн капиталист тогтолцооны гажигтай талыг одоо дэлхий нийтээрээ ярьж түүнээс ангижирах тухай ярьцгааж байна. Та нар Римийн клуб гэж Дэлхийн шинэ журмынхны нэг гол байгууллага байдгийг мэдэхүү? тэгвэл тэдний сая тавьсан илтгэлийг унш л даа

Avatar

Зочин 2020-08-13 66.181.191.238

Америк эртэй садарласан эм жорлон Оюунгэрэлийг яавч АН-ын тэргүүнд сонгож болохгүй. Энэ бол АН-ын нэр хүнд, том зургаар нь харах юм бол үндэсний аюулгүй байдалтай ч холбогдоно. Хар тамхины хэрэгтэй нэр холбогдсон хонгио толгойт гэх хочтэй Тэмүүжин ч мөн ялгаа байхгүй. Гантөмөр хол явахгүй. Залуу гэгдэх Эрдэнэболд ч мөн адил. Тэр Ардчилсан залуучуудын холбооны сэнтийгээ тавьж өгсөн юм болов уу.

Avatar

Зочин 2020-08-13 66.181.191.238

АН-ын цаашдын хувь заяа маш хүнд байдалд орчихоод байна. Гэтэл Зика Энхболд, хошуу ноён С.Эрдэнэ ван нар ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Энэ хоёрыг дахин АН-аас УИХ-д нэр дэвшүүлэх, АН-аас төрийн алба хаших эрхийг нь дуусгавар болгох хэрэгтэй. Ингэж хариуцлага хатуу тооцох ёстой. Ингээгүйгээс тэд юу ч болоогүй юм шиг зүгээр л явж байна шүү дээ.

Avatar

Зочин 2020-08-13 192.82.73.120

АН бол тарах ёстой харгис этгээдүүдийн бөөгнөрөл мөн. Тэд Монголын ардчиллыг төлөөлөх өчүүхэн ч эрхгүй, Монголын улстөрийг бузарлаж гүйцсэн уршиг удаан хугацаанд үргэлжлэх нь тодорхой болжээ

Avatar

Иргэн 2020-08-13 122.201.24.10

АН-аас нэр дэвшүүлж мөнгө тарааж байж ялуулсан ерөнхийлөгч Х.Баттулга түүний байж байгаа нь АН-ыг олон нийтэд үнэ хүндгүй болгоход нөлөөлж АН гэдэг маань ерөөсөө ч үл бүтэх хүмүүсийн цуглуулга юм уу гэж үзэхэд хүргэж байна.

Avatar

Зочин 2020-08-13 43.242.242.59

Ардчилсан дэвшилтэт үзэл хэзээ ч алсран одохгүй . Монголд байсаар л байх болно. Энэ үзлийг ганцхан АН хэрэгжүүлдэг юм биш. Энэ үзэл санааг Монголд ганцхан АНынхан өмчилж авах гэж ярьдаг бас тэгэж боддог хүмүүс АН-д зөндөө байдаг. Дотооддоо ардчилал шинэчлэл хийхгүй энэ янзаараа байх юм бол АН нийгэмд үнэлэгдэхгүй болох нь гарцаагүй. Тэглээ гээд ардчилсан үзэл бодол Монголд устчихгүй. Инээдэмтэй юм ярих юмдаа

Avatar

Ульваа 2020-08-13 49.0.212.4

Тэгээд тэр МАН чинь хийж байхгүй үхсэнээ хийгээд бэмбэгнээд хэвтээд байсан юм. Горбачев 1984 онд Цэдэнбалыг авч хаяад өөрчлөлт шинэчлэлээ хийцгээ гэсэн шүү дээ

Avatar

Дулмаа 2020-08-13 150.129.140.95

Баатархүү дээр шүү. Баатархүү Эрдэнэбол галиндив энэ тэрээсээ сонгоо

Avatar

Ардчиллын ууганы нэг 2020-08-13 66.181.176.163

АН-ын уунаган гишүүд энэ нэр двшигчдийн хэнийг ч хзлээн зөвшөөрөхгүй. Мөнгөөр л болох байх. Одоо намдаа удсан нэр хүндтэй өөрийн зорилго байр суурьтай хүн хэрэгтэй. Оюунгэрэл худлаа америк ярьж цаадах АНУ нөхөр нь АН-ы нууц ноён бьлнл

Avatar

Зочин 2020-08-13 192.82.65.172

OUNGEREL ABGAI HUN BIZDEE.

Avatar

Зочин 2020-08-13 192.82.65.172

mass AMARTUBCHIND ardchiliig udirdaad abc yabna geed bn.Hamgiin gol ni niigemd huelen zobchoorogdson hun bidend heregtei bn.Urdana said darag hiij paisan hummus hereggui bn.Bid negdene amjilt oirhon bn.

Avatar

Зочин 2020-08-13 158.181.76.214

Оюунгэрэл нь 100% хамаагүй дээр!!!

Avatar

aa 2020-08-13 202.179.25.34

Uvs hun biz dee. Uvsiinhan ardchilsan namiig avch baigaa yum uu?

Avatar

Зочин 2020-08-13 202.179.25.34

Uvs zaluu biz dee. Uvsiinhan ardchilsan namiig avah yum uu?

Avatar

зочин 2020-08-13 66.181.161.98

Гарчигийг нь уншаад л цааш нь уншсангүй ….Бас нэг спиртчин байх нь .

Avatar

Зочин 2020-08-13 202.126.88.141

4 жилийн өмнө Ман гишүүн баысан этгээд. Кк

Avatar

ХАҮ ТАНХИМЫН ТЭРГҮҮН ГУАЙ 2020-08-13 202.179.26.196

АМАР ХЭН Ч БИЛЭЭ . ЧИ НӨХӨӨР. БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЭРХ АШГЫГ ХАМГААЛДАГ АЖИЛ ХИЙЖ БАЙГААГАА МЭДЭЖ БАЙНА УУ. УЛСТӨРИЙН КАРЕРИЙН ШАТ ГИШГҮҮР БОЛГООД БАЙДГАА БОЛИОРОО. ЭСВЭЛ ТЭР УЛСТӨР ЛҮҮГЭЭ ЯВ Л ДАА ЧИ…

Avatar

irgen 2020-08-13 202.9.46.106

Amartuvshin, Gantumur 2-iig demjij bna. Oyungerel l lav bish shuu

Avatar

Erunhiilugchtei 2020-08-13 74.105.51.49

Huns huduu aj shuu, zam teever, barilga hot baiguulaltiin asuudlaar sanal niildeg hun AN darga bolj bolohgui shuu. Ter tsergiin communismiin setgelgeeg meddeg, hotsrogdson honzognogch Erunhiilugchiin nuluunuus namaa hamgaalj chadah hun l ardchilaliig avarahad tus bolno
Ahmad huuchin nereeer Temuujin, Oyungerel, zereg ta nadaas iluu medleg chadvar, temtsliin turshlaga hatuujiltsi, alban tushaal huutsulduj mafi daramtaas hulchiihgui humuusee darahaa bolitsgoo. MAN iin pop zaluuchuud shig hereg

Avatar

BOLD 2020-08-13 103.229.121.100

BAS L UVSIIN ZALUU. AIMAAR YUM,

Avatar

Зочин 2020-08-13 103.229.122.241

hulgaichuud bie biedeegee taaralguil yahvdee

Avatar

Журмын нөхөр 2020-08-13 103.229.123.52

АН-ынхаан! Удирдлагдаа хүнээ л олж сонгоорой доо. Урьдынх шигээ хүнийг, хүний мөн чанарыг биш, мөнгийг голлож, хэн их мөнгө өгснийг сонговол явахгүй шүү!!! Доод шатнаасаа эхлээд хүн бүр мэддэг, тэгэхдээ мөс чанар, эх оронч үзэл, мэдлэг чадвар, лийдэр байх авьяас гээд бүхий л талаараа танигдаж, олондоо хүндлэгдсэн хүмүүсийг дэвшүүлж, сонгон шалгаруулалт хийвэл зүгээр дээ. Дахин хэлэхэд, олон мянган төгрөг төлсөн хүнийг дэвшүүлдэг гажиг, мөнгөний тогтолцооноос салах хэрэгтэй байна…

Avatar

Зочин 2020-08-13 66.181.176.163

Одоо ийм хүн Алтанхуяг л бна

Avatar

mongol 2020-08-13 66.181.178.234

Ene huniig demjih ni zuitei ovoo ajil heregch shudarga hun bn lee. Lav l odoogiin uls turchid dotroos hamgiin gaigui tei ni

Avatar

Зочин 2020-08-13 98.33.93.32

Гарчиг нь солигдчоо юу? Өмнө нь АН- н хувьчлалын тухай гарчиг байсан,одоо би Жээнкогийн хүн гээд өөрчилчихөж,энэ пялдага тэг гэж үүрэгдээ юу

Avatar

Зочин 2020-08-13 202.131.245.243

нус цэг эмээ нь сайтын эзэн пастор эльбекжорж тэгж үүрэгдсэн байна.

Avatar

Л.Л 2020-08-13 66.181.166.134

ХАҮТ-ыг хүчээр авч баахан мэргэжлийн бус хүмүүсээр дүүргэж Танхимыг гишгүүр, шалны алчуур болгож буй нөхөр дөө…Одоо тэр шатаар АН-ыг булааж хордуулах нь…С.Эрдэнээс дээрдэх юмгүй, хувийн амбиц хөөсөн нөхөр байга аюм…

Avatar

Зочин 2020-08-13 103.14.36.18

Энэ нөхөр МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн ажлыг өмнөх ерөнхийлөгч Лхагвасүрэн-с дутуу хашиж байгаа. Одоо АН-ын даргад санаархаж байна. Гавихгүй дээ, Оюунгэрэл нь хамаагүй дээр чанга бүсгүй шүү.

Avatar

иргэн 2020-08-13 202.126.89.221

Erh medeld hureheeree ard tumniig tejeej bga hurungu ruu dairch bulaagaad tuuniigee huviin unch gej tunhaglaad ter heden hulgaichaa ardchilsan nam hamgaalaad bhaar chini bugdeeree hulgaich gej haragdsan uchir yalagdsan shuu, ternees bish dotroo demjdeg humuus ih l bgaa

Avatar

Зочин 2020-08-13 202.126.89.93

АМАРТҮВШИН ГЭЖ ЭНЭ ЭТГЭЭД ДАРГЫН ТӨЛӨӨ ЯАХААС Ч БУЦАХГҮЙ ЮМ. .ККККК. АРХИА ХИЙГЭЭД Л АРД ТҮМНЭЭ ХОРДУУЛЖ БХЙВАЛ БАРАВ

Avatar

Зочин 2020-08-13 119.40.103.6

АН-ын нэр барьсан бусадтай харьцуулахад овоо юмуудаа гэж ойлгогдож байгаа энэ хүн

Avatar

ИРГЭН 2020-08-13 202.9.46.106

АН-ыхан ардчиллыг юу ч хийж, дураараа дургиж болно, хууль бидэнд үйлчлэхгүй, баруунйхан биднийг хамгаална гэж буруу ташаа ойлгосноос болж олон хүн хэрэгтэн болсон шүү дээ. Сайханбилэг нь одоо болтол оргон зугтсаар бга даа ….

Avatar

irgen 2020-08-13 202.126.88.42

Чадах уу

Avatar

Зочин 2020-08-13 202.131.245.243

Нам дамнасан UBC улс төр, бизнесийн бүлэглэлийн л хүн дээ.

Avatar

Зочин 2020-08-13 202.126.89.246

Энэ хүнээс өөр сонголт байхгүй

Avatar

Зочин 2020-08-13 192.82.72.128

Олон нүүртэй хүн дээ

Avatar

Зочин 2020-08-13 64.119.25.87

Наанаа эвьэйхэн байсан нь дээр байлгүй дээ. Ажлаа өгөөд ДАРГАД өрсөлдөх нь чөлөөтэй.

Avatar

Зочин 2020-08-13 202.55.188.92

Hudla piz

Avatar

Irgen 2020-08-13 122.201.19.99

E ne g*** .p***a yu hhhhhh;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж