Эрх баригч хүчин ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдах нутгийн өөрөө удирдах байгууллагыг цоо шинэ эрх зүйн орчноор тохинуулах нь ээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагуулан шинэчлэхээр өмнөх парламентын үед өргөн баригдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг УИХ –ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн, батлахаар яаравчилсан нь орон нутгийн сонгуульд олонхи болж чадаагүй нөхцөлд Засаг даргаар дамжуулаад эрх мэдлээ алдахгүй байх тооцоо хийв үү гэх хардлагад хөтлөөд байна.
Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн хэрэгжих хугацааг 2022 оноор огноолсон байсан ч хоёр жилээр урагш татан, 2020 оны аравдугаар сараас мөрдүүлэх чиг барьж буй аж. МАН УИХ-д 62 суудалтай, иймээс төсөл ногоон гэрлээр батлагдана.
Хуулийн төсөлд туссан анхаарал татах нэгэн заалт нь аймаг, нийслэлийн Засаг даргыг Иргэдийн хурлын төлөөлөгчийн барьцаанаас гаргаж, Ерөнхий сайдад шилжүүлэх.
Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар аймаг, нийслэлийн Засаг даргыг тухайн шатны Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн, нэрийг нь тодруулж, Ерөнхий сайдад санал болгон батламжилдаг.
Харин дээрх хуулийн шинэчлэлээр аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал болгосноор хэлэлцэн батлах бол аймаг, нийслэлийн Засаг дарга хамтран ажиллах сум, дүүргийн Засаг даргаа харьяа Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа санал болгосноор томилно.
Засаг даргыгаа албан тушаалаар нь барьцаалдаг гэгддэг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх мэдэл дээрх заалтаар хумигдах ч Засаг ноёд Ерөнхий сайдаас шууд хамааралтай болж буй юм. Нэг үгээр хэлбэл, чонын амнаас гарч, барын аманд орно л гэж ойлгож болно.
Олон хүнд дарамтлуулахгүй нь нэг талдаа зовлонг нь багасгах ч УИХ-аа ч тараах эрх мэдэлтэй Ерөнхий сайдын барьцаанд орно гэдэг бол хүсээд байх зохицуулалт биш. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын барьцаанд байснаас ч илүү новшийн болох талтай. Гэвч олон жил хэл ам таталж, салхи оруулсан энэхүү заалтыг өөрчлөх сонирхол эрх баригч хүчинд алга байна.
Уг нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчийг намаас нэр дэвшүүлэхгүй, аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгч нэр дэвшүүлсэн нам сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байх зэрэг заалтыг хуулийн төсөлд оруулсан байгаа нөхцөлд аймаг, нийслэлийн Засаг даргыгаа Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь нэр дэвшүүлж, огцруулдаг хуучин зохицуулалтаа хэвээр хадгалвал зохистой биш үү гэх санал гарсан ч дэмжлэг хүлээгээгүй, иймээс төсөлд заасан хэлбэрээрээ батлагдах нь цаг хугацааны л асуудал болж хувирч байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд бүх шатны Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг ямар зарчмаар сонгох, аймаг сум, дүүрэг хэчнээн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчтэй байх вэ гэдгийг дараах томъёоллоор зааж өгчээ.
Засаг даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн 45 дугаар зүйл. Засаг дарга, түүнийг томилох:
45.1.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн.
45.2.Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.
45.3.Энэ хуулийн 45.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй.
45.4.Энэ хуулийн 45.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 45.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 45.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй.
45.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна:
45.5.1.дээд боловсролтой;
45.5.2.төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан;
45.5.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
45.5.4.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;
45.5.5.ялгүй байх.
45.6.Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна:
45.6.1.дээд боловсролтой:
45.6.2.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
45.6.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;
45.6.4.ялгүй байх.
45.7.Засаг даргыг өөр ажилд томилох тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зохих шатны Хурлын Тэргүүлэгчидтэй урьдчилан зөвшилцөнө.
45.8.Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга тухайн Хурлын болон дээд шатны Засаг даргын өмнө, аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн Хурлын болон Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцна.
45.9.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ажлаа тухайн Хуралд, баг, хорооны Засаг дарга иргэдэд тус тус жил бүр тайлагнана.
Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн 28 дугаар зүйл. Аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний төлөөлөгч:
28.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
/цаашид “Хурал” гэх/-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
28.2.Ээлжит бус сонгуулиар байгуулагдсан Хурлын бүрэн эрхийн хугацаа нь ээлжит сонгуулиар байгуулагдсан Хурлын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
28.3.Аймаг, нийслэл, сумын Хурлын төлөөлөгч нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугч байна.
28.4.Дүүргийн Хурлын төлөөлөгч нь тухайн дүүрэгт байнга оршин суугч, эсхүл дүүргийн нутаг дэвсгэр дэх байгууллага, аж ахуйн нэгжид ажил, хөдөлмөр эрхлэгч байна.
28.5.Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно.
29 дүгээр зүйл. Хурлын төлөөлөгчдийн тоо
29.1.Нийслэлийн Хурлын төлөөлөгчдийн тоо нь 45 байна.
29.2.Аймгийн Хурлын төлөөлөгчдийн тоо N-ийг хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах томьёогоор тодорхойлогдох
n гэсэн тоонд үндэслэнбусад тохиолдолд N=n гэж тогтооно:
Үүнд:
a нь аймгийн төвийн сумын багийн тоо;
b нь аймгийн төвийн сумаас бусад сумын тоо; c нь а+b сондгой бол 1, тэгш бол 0-тэй тэнцүү; сондгой бол 0, тэгш бол 1-тэй тэнцүү.
29.3.Сумын Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно:
29.3.1.сумын хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15;
29.3.2.сумын хүн амын тоо нь 2000-5000 хүртэл бол 21;
29.3.3.сумын хүн амын тоо нь 5000-9000 хүртэл бол 27;
29.3.4.сумын хүн амын тоо нь 9000 ба түүнээс дээш бол 31.
29.4.Дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно:
29.4.1.дүүргийн хүн амын тоо нь 20000 хүртэл бол 17;
29.4.2.дүүргийн хүн амын тоо нь 20000-80000 хүртэл бол 25;
29.4.3.дүүргийн хүн амын тоо нь 80000-180000 хүртэл бол 35;
29.4.4.дүүргийн хүн амын тоо нь 180000 ба түүнээс дээш бол 41.”
29.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно.
Г.ХОРОЛ
зочин 2020-08-13 202.5.199.27
яасан ханашгүй албан тушаалд дуртай гөлөгнүүд вэ энэ одоо. сонгууль явуулаад юун хэрэг байна новшнуудааа
Зочин 2020-08-13 66.181.161.92
Аймаг, нийслэлийн засаг даргыг ерөнхйи сайдын саналаар, сум, дүүргийн засаг даргыг нийслэл, аймгийн засаг даргын саналааар баг хорооны засаг даргыг сум дүүргийн засаг даргын саналаар тэдний зөвшөөрснөөр томилдог байвал ажил бүх шатандаа жигдэрнэ. ЕС-ын шийдвэрийг дэмжиж байна.
Зочин 2020-08-13 66.181.161.26
Saidiin sanal bolgoson huniig ИТХ хэлэлцээд хүлээж авахгүй бол яах вэ.
Зочин 2020-08-13 103.229.122.153
МАН бүх шатны удирдлагыг гартаа авахаар улайрч байгаа юмуу! Энэ буруу ш дээ! Нийслэлийн засаг дарга иргэдийн хурлаасаа сонгогдох нь шударга шүү!!
иргэн 2020-08-13 66.181.161.82
зѳвѳѳ зѳв ИТХ хүч сул хѳдѳѳ орон нутагт бүрэн дунд боловсролтой иргэд хэдэн малчдын тѳлѳѳллѳѳс бүрдсэн хүчин мѳхѳс байгууллага болоод удаж байна.
Зочин 2020-08-13 202.55.188.82
Овоо сайхан ажил хийх нь дэ гэж бодож байтал юу болов оо гадны дарамт шахалтанд орчихвуу
Хар даа 2020-08-13 203.91.115.51
Энэ маш зав ингээд яваад үзэх цаг нь болсон
mng 2020-08-13 202.9.46.11
za ta uuriinhuu ajliig hiidee. ta udahgui bh gj bodoj bn
Зочин 2020-08-13 139.5.216.249
БНМАУ
Зочин 2020-08-13 150.129.140.71
Бүх байгууллага цэргийн даргаар удирдууллаа. Жирийн ТӨРИЙН албан хаагч нар ажилаасаа гарцгааж байна .
Зочин 2020-08-13 150.129.140.71
Энэ дандаа
Зочин 2020-08-13 202.179.21.231
Коммунизм руу ухрах
Иргэн 2020-08-13 202.126.89.34
Бүх шатны засаг даргыг иргэд нь сонгодог байх нь чухал гэхдээ 60 аас дээш хувийн санал авах хэрэгтэй
Зочин 2020-08-13 192.82.74.100
СОНГУУЛЬ ХИЙЖ ЯАХЫН ТЭР ЗАРДЛАА ИРГЭН БҮРД 1000000 ӨГЧИХ
Гишүүн 2020-08-13 192.82.74.100
МАНГАР СОДБААТАР ШИГ НӨХДӨӨР МОНГОЛ ДҮҮРЭХ ЮМ БАЙНА ДАА
ХУДАЛ МОДОНСҮХ МОНГОЛ ГАРСАН ЦАГААС ХОЙШ БАЙНГА ХОРИО ӨВЧИН ЯДУУРАЛ. АВААР ҮХЭЛ ГАЛ ҮЕР
Зочин 2020-08-13 202.21.109.45
Короноо оруулахгүй засаг мундаг шүү
Зураач Лондон 2020-08-13 90.207.132.178
Монгол шиг нэгдмэл улсад засаг төр нь удирдлагын БОСОО тогтолцоотой байх нь ЗӨВ | Хэвтээ удирдлагатай байхад аймгийн дарга гадаадад төлөөлөгчөө томилж байсан онигоогоо мартаагүй байна…|
Aa 2020-08-13 66.181.161.43
Zuw uu zuw.. an iinhan ardiin maiin ajliig hiihgui shuu de zuw dandaa ardiin namiinhan darga boloh heregtei
Зочин 2020-08-13 66.181.161.19
Аймаг, сумын засаг даргыг дээд шатны дарга нь санал болгоно гэдэг нь маш хор уршигтай ардчилал , өөрөө удирдах ёсноос ухарсан том алдаа үүний муу үр дүнг иргэд амсах болно. Ард түмний санаа бодлыг сонсохгүй дураа загнасан нөхдүүд ирж 4 жил тоглоод л алга болно доо. Харж л байгаарай.
зочин 2020-08-13 66.181.161.102
Тэгвэл орон нутгийн сонгууль хийж зардал чирэгдэл болох хэрэг байгаа юм уу ?
zochin 2020-08-13 103.26.195.64
aimag ,niisleliin zasag dargiig Erunhii saidiin zahiramjaar shuud tomildog bh , sum duurgiin zasag dargiig aimag niisleliin zasag darga shuud tomildog bh ni 3 say huntei manai ulsad taarah bolob uu. Heterhii jalga dob ah duugiin taltsal habtgaarsan ih medegch nar jal doboor neg uimellegch bolson bna. Zasah heregtei
Зочин 2020-08-13 66.181.189.190
ИХТ-д нам нэр дэвшүүлэхгйү биздээ. Үүнийг л хийхгүй бол орон нутагт тэнэг улс төржилт арилахгүй, үүнийг л хийх гэж шинэ хууль гаргаж байгаа байлгүй дээ
Сонгогч 2020-08-13 202.126.89.220
Зөв байна. Дандаа сөрөг талаас нь бичиж харлуулахаа больж үз.
Зочин 2020-08-13 192.82.74.100
Хуцаа х***а
Түмэн 2020-08-13 66.181.161.59
За даа нэг хүний гарт орлоо гэж дарангуйлал ч эхэллээ пээ
Зочин 2020-08-13 192.82.73.120
Маш зөв төсөл байна. Аймгаас сум баг хүртэл талцаж улстөржиж ажил хохироодог, удирдлга цалгардуулдаг з**х*й явдлыг эцэс болгох тухай өнгөрсөн 4 жилийн турш яригдсан шүү дээ
Иргэн 2020-08-13 66.181.161.67
Энэ арай бишээ багын даргаа ард иргэд сонгож баймаар байна . Дарангуйлагч
Иргэн 2020-08-13 122.201.24.10
Аймаг, нийслэлийн засаг даргыг ерөнхйи сайдын саналаар, сум, дүүргийн засаг даргыг нийслэл, аймгийн засаг даргын саналааар баг хорооны засаг даргыг сум дүүргийн засаг даргын саналаар тэдний зөвшөөрснөөр томилдог байвал ажил бүх шатандаа жигдэрнэ. ЕС-ын шийдвэрийг дэмжиж байна.Баг, хороонд иргэдийн санаалаар даргаа сонгох гэдэг ямарч утгагүй, учир нь даргын талынхан ба тэднийг эсэргүүцэгчдийн талцалтыг бий болгодог болохыг хангалттай харлаа.Дэрээс томилсон даргад ийм асуудал үүсэхгүй шүү дээ
Зочин 2020-08-13 202.126.89.165
Тэнэгтээрэй
Иргэн 2020-08-13 202.179.10.106
Иргэдийн төлөө ганцхан хүн ажилладаг нь Багийн дарга юм.Яагаад гэвэл иргэдээс сонгогдсон болохоор тэднийхээ төлөө зүтгэдэг.
МАН-ын гишүүн 2020-08-13 202.179.10.106
Хэрэв дээрхи хууль хэрэгжвэл монгол улсад бүрэн дарангуйлалын систем тогтоно.Хүрэлсүх хаан бусад нь барлаг.Сонгууль дэглэсэн жүжиг.яана даа
Зочин 2020-08-13 203.91.115.53
Zass bitgii tenegt. Omnoh aimguudiin zasag darga nar gj bugd ger bulee alban tushaald tomilood toriin mongond gar durtsgeedeg bsn odoo uuniig boliulah heregtei Hurelsukhiin zow
Зочин 2020-08-13 66.181.169.70
Хөдөө сумдын иргэд ийм ч нам тийм ч нам гэсэн талцал хэрүүл их байна. Энийг болиулах хэрэгтэй. Мөн ИТХ Засаг даргаа унагаад тогтворгүй албан тушаалын төлөө хуйвалдаан ихсэж байна. Засах хэрэгтэй.
Зочин 2020-08-13 124.158.107.35
засаг захиргааны босоо тогтолцоонд үүнээс өөр аргагүй мнглд муж улсуудын хууль тохирохгүй ямар америк биш
Зочин 2020-08-13 98.234.96.101
Darkhanii olon jilii is bugshmal buruu zuilsiig uurchilj tus bolooch ali ch nam ni hamaagui turiin ajliig hund surtalgui yavuulj tus bolooch hayanhirvaagiin humuus bosoo bnadaa ajil huutsulduhuur negch ajil butehgui chadvartai humuus duuren bna nam hargalzahgui taviad ajil shuurhai bolchihvol darkhan hugjinuu gej boddog
Зочин 2020-08-13 103.14.37.6
Ерөнхий сайдаа, нийслэлийн иргэдэд хотын даргаа сонгох эрхийг нь өгөөч.
bat 2020-08-13 192.82.65.182
sumin zasag darga bolson nohor hurlin toloologch heden debil malchdaa mashindaa suulgaad arhiduulaad yavj baidag,bur jinhene baritsaand ordog.tegehgui bol nogoo malnuud ni esreg naminhantaigaa niileed shuud ogtsruulna.getel aimgiin zasag darga ni ter nohriig zahirch diildeggui,ogtsruulj chadahgui.sumin zasag darga ajil hiihgui,zovhon hurlin toloologch narig mallasaar 4 jil duusdag.ene baidal duusch buid ih bayartai bna.
Зочин 2020-08-13 202.9.46.128
Хүрэлсүхийн найруулж буй тоглолтыг ард олон одоо сайн ойлгож буй биз дээ.Нөгөө л сүрхий загнаад байсан луйварчид аа буцаагаад багтаа аваад л хүрээгээ тэлээд эхэллээ.Ажил хийсэн дүр үзүүлж заримд нь шоронд түр "амрах" шагнал өгөөд хулгайлсан хөрөнгийг нь үлдээж б.на.Ийм байхад монгол төр цэвэршиж,эдийн засаг сэргэхүү???Бяцхан монгол оронг босгоход луйварчдын бүх хөрөнгийг хураахад л эдийн засаг сэргэнэ.
irgen 2020-08-13 202.9.46.106
Neg hunii erh medel arai hetreed bna uu daa
х****л идсэн монгол малууд 2020-08-13 59.153.112.153
21 аймгийн засаг дарга,330сумын засаг дарга,нийслэлийн засаг дарга гэж энэ бүтэцээ болиул яаасан юм.энэ их урсгал зардал цалин хангамж төсвөөс гарч бгаа шүү дээ.үүнээс болж монголчууд та нар ядуу тарчиг амидрал ахуй чини дээшилэхгүй бгаа шүү дээ
Bi baina 2020-08-13 202.126.90.51
Arhangaig soliod uguurei ted uursduul ideed baihiin muuhai
Ард 2020-08-13 202.126.89.30
Хүүк л ялж байвал боллоо.
zuv 2020-08-13 103.10.22.81
Zasag dargig deerees tomiloh ni zuv. Irgediin tuluulugchdiin hurlaas songohoor namchirhaad ymarch medleg baihgui, deed surguuli tugsuugui, turd ajillaagui huuliin bolzol hangaagui nuhduud sumin zasag darga hiigeed l ajil unagaagaad baigaa ym.
Монгол улсын иргэн 2020-08-13 66.181.161.84
Ерөнхий сайд Хүрэлсүх аймаг нийслэлийн удирдлагыг өөрөө санал болгосон нь зөвөө зөв. Монгол улсад хэрэгтэй.
Хэрлэнцог жолооч 2020-08-13 51.255.77.78
энэ Jenco giin huuhrldei болох Хүүк сайдын хадгаламж банкнаас авсан 14 тэрбумын хувь болох 1,5 тэрбум төг-ийг хурааж иргэдэд зарцуулья, бас намаас хуссан мөнгө ч адил шүү
Хэрлэнцог жолооч 2020-08-13 51.255.77.78
Jenco giin huuhrldei болох Хүүк сайдын хадгаламж банкнаас авсан 14 тэрбумын хувь болох 1,5 тэрбум төг-ийг хурааж иргэдэд зарцуулья, бас намаас хуссан мөнгө ч адил
Хэрлэнцог 2020-08-13 51.255.77.78
Jenco giin huuhrldei болох Хүүк сайдын хадгаламж банкнаас авсан 14 тэрбумын хувь болох 1,5 тэрбум төг-ийг хурааж иргэдэд зарцуулья, бас намаас хуссан мөнгө ч адил
ЗОЧИН 2020-08-13 64.119.20.42
БАГ, ХОРООНЫ ЗАСАГ ДАРГЫГ ТУХАЙН БАГ, ХОРООНЫ БАЙНГЫН ОРШИН СУУГЧ ХҮМҮҮСИЙГ НИЙТИЙН ХУРЛААС ӨРСӨЛДҮҮЛЭХ ЖУРМААР СОНГОЖ ТОМИЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ БНА.ТЭГЭХГҮЙ БОЛ СОНГУУЛИЙН БУДЛИАНЫ ГАР ХӨЛҮҮД ӨӨР БАГ, ХОРОО,ДҮҮРГЭЭС ШАГНАЛ ХЭЛБЭРЭЭР ИРЖ, АЖИЛ ХИЙСЭН ДҮР ЭСГЭЖ БГААГ ЗОГСООХЫГ ХУУЛЬЧАХ.
Зочин 2020-08-13 103.212.119.147
Хахаха юу ч мэдэхгүй бж битгий бичиж бай. Баг хорооны засаг даргыг одоо ч иргэдээсээ хурлаар сонгож байгаа
МАш Зөв 2020-08-13 66.181.161.52
Монгол Улс холбооны бус Нэгдсэл Улс гэдгийг хатуу санах хэрэгтэй . Ялангуяа сүүлийн үеийн Засаг дарга нар төв засгийн бодлыг хүчтэй эсэргүүлцэх хандлага гаргаж буй жишээ олон бий шүү.
Би 2020-08-13 202.179.21.241
Дарангуйлал тогтож байгаагийн нэг илрэл, нэртэйгээр нь орон нутгийн сонгуулийг болиулаад эрх барьж байгаа засаг бүх шатанд эрх мэдлээ авчихдаг баймаар юм бна. Улайрч бна даа
Зочин 2020-08-13 98.7.80.146
ЕС томилсон нь зөв өө. АН-ын захиалгат news.mn битгийн донгод. АН-ынхан чинь Монголд ер нь сүүлийн 30 жил ямар гэрэл гэгээ авч ирсэн бэ.
Зочин 2020-08-13 203.91.115.52
Сонгууль гээд яах вэ Угаасаа аль нам ялахыг ард түмэн биш хар машин шийдэнээ
Сайхнаа 2020-08-13 150.129.142.39
Энэ жишгээр сум, багын засаг даргыг аймгийн засаг дарга шууд томилдог болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол хөдөө орон нутагт орон нутгийн сонгуулиар "аймшгийн" юм болдог. Хоорондоо талцдаг, олон хаматан садантай хүмүүс дотроосоо хуйвалдаж нэр дэвшүүлдэг, авгай нөхөр хоёр хоорондоо зододдож байна. .энэ бүх юмыг таслан зогсоох хэрэгтэй. Ер нь, суманд гаднаас хүн томилох нь зүйтэй. Танил тал гэхгүй амар …
zocnin 2020-08-13 202.179.4.250
Teg teg 1 gyatad Luuhaa avcnraad zasag dargaar tavicnih sumduudad amar zygeer tyveg
Зочин 2020-08-13 64.119.24.104
davartsan yum boloh ni ee, yadaj olonhiin sanal avchaad ingej hutsna shuu hurelsuh ee?
Зочин 2020-08-13 202.9.40.53
Хүүк томилсон нь зөвөө, багаа бүрдүүлээд нэг зүтгээд үзэх хэрэгтэй
Зочин 2020-08-13 202.131.241.210
хөдөө сонгууль нэртэй баахан талцал явагддаг сайн болж
Зочин 2020-08-13 103.57.95.87
Ёстой зөв шийдвэр бна
Улстөржөөд заваараад байхгүй амар болохнээ
Ажил хурдан явахнээ
Зочин 2020-08-13 64.119.16.83
Орон нутгийн сонгууль энэ тэр гээд яадгийн ганцхан ерөнхий сайд нэртэй хаантай болж байгаа юм байна
Зочин 2020-08-13 103.57.95.87
Зөвшд сонгуулиар яадаг юм бөөн мөнгөний зарлага
Ялсан нам нь эрхээ эдлээд хариуцлагаа хүлээгээд явах хэрэгтэй
Зочин 2020-08-13 59.153.113.89
Элэнцгийн чинь томилгоо улс орны эдийн засгийн асуудал хэцүүдлээ. Эдийн засагч хүнээр ерөнхий сайд тавихгүй бол хэцүүдлээ