Их Британи улс цар тахлын улмаас эдийн засгийн уналтад орсон талаар тус улсын Үндэсний статистикийн газар өнөөдөр (2020.08.12) зарлажээ. Тодруулбал, 2020 оны 4-6 дугаар сарын хооронд Британийн эдийн засаг хамгийн дээд хэмжээгээр буюу 20,4 хувиар буурсан нь тус улс 1955 онд эдийн засгийн тоон үзүүлэлтээ хэмжиж эхэлснээс хойшхи хамгийн муу үзүүлэлт болж байна.
Эдийн засагчид хоёр улирал дараалан дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ агшихыг албан ёсоор эдийн засгийн хямрал гэж үздэг ба хамгийн сүүлд 2008 онд болсон дэлхий нийтийн санхүүгийн хямралын үеэр Британийн эдийн засаг ингэж унаж байсан аж.
Их Британид гуравдугаар сард цар тахал дэгдэж, бүх нийтийг хамарсан хорио цээрийн дэглэм тогтоож, дөрөвдүгээр сард тус улс бүтэн хорио цээрийн дэглэмд байсан тул эдийн засаг нь хамгийн их унасан гэж дүгнэжээ. Хэсэг хугацааны дараа дэлгүүр, үйлдвэрүүд нээгдэж, үйлдвэрлэл болон барилгын ажил нэмэгдэж эхэлсэн зургадугаар сард эдийн засаг аажмаар сэргэсэн ч зургадугаар сард ДНБ хоёрдугаар сарын үзүүлэлтдээ хүрээгүй байна.
Эх сурвалж: THE GUARDIAN