Оросуудын вакцинд итгэх итгэл буурсаар байгааг ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Халдварын ерөнхий эмч Николай Брико хэллээ. Зөвхөн иргэд төдийгүй эмч нарын дунд ч вакцинд таагүй ханддаг хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг тэр хэлсэн байна.
"Бидний явуулсан судалгаагаар сүүлийн жилүүдэд вакциныг хэрэггүй гэж үздэг хүмүүсийн тоо хүн амын дунд нэмэгдэж байна. Зөвхөн хүн амын дунд ч биш эмч нарын дунд ч мөн адил” хэмээн Москва хотноо зохиогдож буй "Здоровье нации – основа процветания России" форумд оролцох үеэрээ Николай Брико онцолсон байна.
Гэхдээ энэ хандлага нь вакциныг огт үгүйсгэсэн хэрэг биш харин ч вакцин чимээгүйхэн үүргээ гүйцэтгэж, олон хүнийг өвчнөөс аварч байгааг анзаарахаа больсноос үүдсэн хэмээн тэр онцлов. “Олон мянган хүний аминд халтай олон халдварт өвчнөөс вакцин аварч байгаа. Вакцин хийлгэж байгаа учраас олон хүнийг хамарсан халдварт өвчний дэгдэлт буурсан. Энэ нь хүмүүсийн сэтгэлийг амрааж, өвчин байхгүй байхад хүүхэддээ вакцин хийлгэх шаардлагагүй гэсэн хандлагыг бий болгож байна” хэмээн Николай Брико хэллээ.
"Здоровье нации – основа процветания России" форум наймдугаар сарын 11-13-ны хооронд зохиогдож байгаа юм.
Зочин 2020-08-13 103.125.234.200
Өөрсдөөс нь гаралтай хуйвалдааны онолдоо өөрсдөө итгэчихэж дээ хөөрхий. Коммунистууд худал түүх зохиогоод сүүлдээ түүндээ өөрсдөө итгэдэгтэй яг адил
Зочин 2020-08-13 66.181.184.149
Саяхан Белорусьт болсон жагсаал үймээнийг голлон мөнгөөр зохион байгуулагчид нь гадаад дотоодын олон удаа шорон гянданд орсон ноцтой гэмт хэрэгтнүүд байсан гэсэн Ийм л хүмүүст улс орноо хамгаалж ард түмнийхээ аж байдлыг дээшлүүлэхийн төлөө тэмцэж яваа Путин мэт хүмүүс дайсан мэт харагддаг Тэд тэдгээрийг дарангуйлагч гэж нэрлэдэг Яг үнэндээ баян хоосныг дэвэргэгч либериал хөрөнгөтний үзэл л ард олныг ядууруулж дэлхийг сөнөөхөд хүргэж байгаа
Зочин 2020-08-13 202.21.108.242
Хятад улсаас авдаг БҮХ төрлийн вакциныг хориглох ЦАГ болжээ.ДЭМБ ын зөвшөөрөлтэй гэх вакцины өсвөр насны хүүхдүүдэд тарьдаг болсоноос хойш хүүхэд залуучуудад хожим илэрдэг хорт хавдарын өвчлөл гарлаа.
Зочин 2020-08-13 192.82.67.186
ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, ЗАНДАА 3 ВАКЦИН ЯГ ХАРУУЛЖ БАЙГААД ХИЙЛГЭЭРЭЙ ТЭГЭХ ЮМ БОЛ БИ БАС ХИЙЛГЭНЭ.
zochin 2020-08-13 68.148.158.2
Chi hunii shaldan hoshnogo harah saihan baina uu. Ene bacsiniig bugsund tarih baihaa.
Зочин 2020-08-13 103.125.234.200
Энэ гурвыг бөгсийг долоохоо болиоч. Вакцин дээр хүртэл б**с харах гээд байх юм