Оросын Мурмаснк хотын захиргаа хот тохижилтын ажилдаа ухаалаг, автоматжуулсан хяналтын систем нэвтрүүлэх болсноо зарлалаа.
Мурманск мужийн Тоон хөгжлийн асуудал эрхэлсэн сайд Иван Пархоменко хэлэхдээ шинээр нэвтрүүлэх хяналтын систем нь мужийн удирдлагын тавьсан зорилтыг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэлээ.
Мужийн захиргаанаас хэрэгжүүлж буй, нэн ялангуяа хот тохижилтын ажлын гүйцэтгэлийг ухаалаг системээр хянаснаар мужийн удирдлага зорилтоо биелүүлж, иргэдийн хүсдэг тохитой хот бий болно хэмээн үзэж байна.
Ухаалаг системийг Мурманск хотын Росляково дүүрэгт туршилтын журмаар нэвтрүүлсэн нь амжилттай болсон байна. Туршилт амжилттай болсон учраас системийг 2020 оны сүүл гэхэд муж даяар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.