Тува: 3000 гаруй хүнийг тарваган тахлын эсрэг вакцинд хамруулна

Хуучирсан мэдээ: 2020.08.12-нд нийтлэгдсэн

Тува: 3000 гаруй хүнийг тарваган тахлын эсрэг вакцинд хамруулна

Тува: 3000 гаруй хүнийг тарваган тахлын эсрэг вакцинд хамруулна

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсад тарваган тахлын хоёр сэжигтэй тохиолдол илэрсэн талаар “Siberian Times” мэдээлжээ. Тодруулбал, Монгол Улстай хиллэдэг Өвөр хошуу, Мөнгөн тайга гэх хоёр хошуунд уг өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоогоод байгаа аж.

Халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн Мөнгөн тайга хошууны Тоолайт хэмээх газар нь найман хот айлтай, нийт 51 хүн амьдардгаас 35 нь том хүн, 16 нь хүүхэд юм байна.

Харин Өвөр хошууны 3000 орчим оршин суугчтай Хандгайт тосгоноос өвчтэй тарвага баригдсан ба энэ бүс нутаг мөн халдварын өндөр эрсдэлтэйд тооцогдож байна.

Ийнхүү тарваган тахал дэгдэх өндөр эрсдэлтэй байгаа учир Тувагийн эрх баригчид тухайн бүс нутгийн 2500 гаруй насанд хүрэгч, 600 гаруй хүүхдийг вакцинд хамруулах ажлыг эхлүүлжээ. Мөн халдвар тараагч бүүргийг устгаж, 4000 га талбайг ариутгах ажлыг эхлүүлсэн байна.

Эх сурвалж: SIBERIAN TIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж