Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамарын хийд чиглэлд зорчих авто замын хэсэг өнгөрсөн долдугаар сарын 26-ны өдөр орсон үeрийн усны улмаас эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон. Зам засварын ажил хийгдэж байх хугацаанд түр замаар тухайн чиглэлд зорчиж байв.
2020 оны наймдугаар сарын 12-ны өдөр орсон борооны улмаас түр зам үерийн усанд автаж, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ. Иймд хөдөлгөөнд оролцогч жолооч нарыг тухайн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Б.ЖАРГАЛ
Зочин 2020-08-12 49.0.212.4
Дараачийн түр шороон замаа гарга, ингээд л шахаа чавчаагаа хийгээд бай хийгээд бай, татвар төлөгчдийн мөнгө ёолох биш
Зочин 2020-08-12 66.181.161.102
Бүр зам ч үгүй, түр зам ч үгүй болжээ.
зочин 2020-08-12 202.21.100.210
Одоо дахиад түр зам тавьчих. дараа нь дахиад түр зам…. ингээд мөнгө цохиж өгнө дөө