Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамарын хийд чиглэлд зорчих авто замын хэсэг өнгөрсөн долдугаар сарын 26-ны өдөр орсон үeрийн усны улмаас эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон. Зам засварын ажил хийгдэж байх хугацаанд түр замаар тухайн чиглэлд зорчиж байв.
2020 оны наймдугаар сарын 12-ны өдөр орсон борооны улмаас түр зам үерийн усанд автаж, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ. Иймд хөдөлгөөнд оролцогч жолооч нарыг тухайн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Б.ЖАРГАЛ