ОХУ: Худалдаа, ахуйн үйлчилгээний салбарт цомхотгол нүүрлэж байна

Хуучирсан мэдээ: 2020.08.13-нд нийтлэгдсэн

ОХУ: Худалдаа, ахуйн үйлчилгээний салбарт цомхотгол нүүрлэж байна

ОХУ: Худалдаа, ахуйн үйлчилгээний салбарт цомхотгол нүүрлэж байна

ОХУ-ын Хөдөлмөрийн яамнаас хийсэн судалгаагаар коронавирусийн цар тахлын нөхцөл байдал хэд хэдэн салбарын ажиллах хүчний бүтцэд таагүй нөлөөлөхөөр байгаа ажээ. Судалгаанд дурдагдсанаар худалдаа, үйлчилгээ, ахуйн үйлчилгээ, тээврийн салбар, мөн захиргааны ажилтнуудад цомхотгол нүүрлэж байна гэжээ.

Судалгааг коронавирусийн улмаас авсан хязгаарлалтын дэглэмийн үеийн тоо баримтад үндэслэн хийсэн байна.

Харин дээр дурдсанаас эсрэгээрээ буюу цомхотгол хийгдэхгүй салбарууд бас байгаа ажээ. Тухайлбал, ложистик, зөвлөх үйлчилгээ, химийн үйлдвэрлэл, мөн төмөрлөгийн үйлдвэрлэлд ийм аюул нүүрлэхгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Хөдөлмөрийн яамны мэдээгээр өнөөдрийн байдлаар 217 мянга орчим хүн ажлаасаа халагдахад бэлэн нөхцөлд байна. Эдгээр хүмүүс гол төлөв үүссэн эдийн засгийн нөхцөл байдалд тохируулан хийж буй бүтцийн өөрчлөлтийн улмаас халагдаж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж