Америкчуудын гуравны нэг нь коронавирусийн вакцин үнэгүй байсан ч тариулахгүй гэжээ | News.MN

Америкчуудын гуравны нэг нь коронавирусийн вакцин үнэгүй байсан ч тариулахгүй гэжээ

Америкчуудын гуравны нэг нь коронавирусийн вакцин үнэгүй байсан ч тариулахгүй гэжээ

Америкчуудын гуравны нэг нь коронавирусийн вакцин үнэгүй байсан ч тариулахгүй гэжээ

Шинэ судалгааны үр дүнгээс харахад америкчуудын гуравны нэг орчим нь Хүнс, эмийн зохицуулах газраас зөвшөөрсөн, коронавирусийн эсрэг үнэгүй вакцин гарлаа ч түүнийг нь тариулахыг хүсэхгүй байгаа бололтой.

Судлаачид уг судалгааг хийхдээ цахим орчинд хүмүүсээс “Хэрвээ хүнс, эмийн зохицуулах газраас зөвшөөрөгдсөн коронавирусийн эсрэг вакцин яг одоо үнэгүй гэвэл та тариулах байсан уу?” хэмээн асуужээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн 65 хувь нь үнэхээр тийм боломж олдвол вакцин тариулна гэдгээ илэрхийлсэн бол 35 хувь нь яасан ч тариулахгүй гэжээ.

Судалгааны үр дүнгээс харахад улс төрийн намуудын үзэл баримтлал ард иргэдийн вакциныг харах өнцөгт ч хүчтэй нөлөөлдөг бололтой. Тухайлбал, намын гишүүдээс дээрх асуултыг асуухад Бүгд найрамдах намынхны ердөө 47 хувь нь вакцин тариулна хэмээсэн бол Ардчилсан намынхны 81 хувь нь вакцин тариулна гэжээ.

Түүнээс гадна хүмүүсийн хариултыг арьсны өнгөтэй холбон харвал цагаан арьст америкчуудын 67 хувь нь, өөр арьст америкчуудын 59 хувь нь вакцинд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн орон нутгаар нь хувааж үзвэл том хотод амьдардаг хүмүүсийн 65 хувь, хотоос гадна амьдардаг хүмүүсийн 56 хувь нь вакциныг дэмжжээ.

Насны ялгаа ч мөн иргэдийн хариултад их нөлөөлж байгаа харагдана. Тухайлбал, 18-29 насны иргэдийн 76 хувь нь вакциныг дэмжсэн бол 30-50 настай хүмүүсийн ердөө 64 хувь, 50-64 настнуудын 59 хувь, 65-аас дээш насныхны 70 хувь нь вакцин хийлгэх хүсэлтэй байгаа юм байна.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-08-12 49.0.212.4

Вакцин бол тухайн өвчнөөр нь хальт өвчлүүлэнгүүтээ эргээд дахиж өвчлөхгүй болгож дархлаа үүсгэх аргыг хэлээд байгаа юм, гэхдээ энэ коронагийнх вакцин бол 100 хувийн магадлалтай биш гэсэн учир хүмүүс эргэлзэж байгаа юм. Бас ч аргагүй л биз.

Avatar

Зочин 2020-08-12 202.9.41.26

ТЭНЭГ ХҮҮРНҮҮД ШҮҮ ТРАМПТАЙГАА ТААРСАН.ҮХЭХ Ч ЭРХ ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ

Avatar

Zochin 2020-08-12 46.224.12.245

Tariulsan ni deer bhoo zuruud yah we heden jil amid yuwdaa

Avatar

Зочин 2020-08-12 202.9.46.107

Би лав тариулахгүй

Avatar

Зочин 2020-08-12 66.181.191.36

Вакцин хүмүүнийг зомби буюу улам л дархлаагүй, бусдаас хамааралтай дорой нэгэн болгож буй. Энэтхэгт холерийн эсрэг вакцинаас болж сая орчим бүсгүйчүүд үргүй болж, эрүүл байсан хагас сая орчим /500 мянган/ хүүхэд саа өвчин тусаж унаж татдаг, тэргэнцэрт суудаг болж хоцорсон. ДЭМБ-ийн багыг эцэст нь Энэтхэгийн засгийн газар эмч нарынхаа, ард түмнийхээ шахалтаар хөөж гаргасан. Дэлхийн хүн амыг 1 тэрбум хүртэл цөөлж, бусдыг нь устгах төлөвлөгөө ил болсон. Үүнийгээ вакцинаар хэрэгжүүлнэ, гэдэг.

Avatar

Зочин 2020-08-12 172.58.188.66

Vaccine d itgeh hecuu um .yamaar ch um

Avatar

Зочин 2020-08-12 66.181.181.79

Вакцин тгд яг хэрэг болдиймуу

Avatar

Зочин 2020-08-12 202.179.25.109

Тариулахгүй бол хохь нь. Бүх юмаараа дэлхийд тэргүүлэх гэдэг Америк коронагаараа тэргүүлээд явж байг

Avatar

би 2020-08-12 202.70.44.46

энэ өмхий ОРТОЙМ цустай америкчууд тариулахгүй байсан ч яахав.

Avatar

irgen 2020-08-12 202.9.46.106

Manaihan arai ingej tenegtehgui blgui dee

Avatar

Зочин 2020-08-12 103.26.193.93

Ханиадны вакцин хэдэн хүн тариулдаг билээ дээ ????????

Avatar

Зочин 2020-08-12 202.21.112.2

30-64 настангууд гэж дэлхий даяараа бүүмэр юм байна дөө..

Avatar

Guest 2020-08-12 202.131.229.146

ok boomer

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж