Америкчуудын гуравны нэг нь коронавирусийн вакцин үнэгүй байсан ч тариулахгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.12-нд нийтлэгдсэн

Америкчуудын гуравны нэг нь коронавирусийн вакцин үнэгүй байсан ч тариулахгүй гэжээ

Америкчуудын гуравны нэг нь коронавирусийн вакцин үнэгүй байсан ч тариулахгүй гэжээ

Шинэ судалгааны үр дүнгээс харахад америкчуудын гуравны нэг орчим нь Хүнс, эмийн зохицуулах газраас зөвшөөрсөн, коронавирусийн эсрэг үнэгүй вакцин гарлаа ч түүнийг нь тариулахыг хүсэхгүй байгаа бололтой.

Судлаачид уг судалгааг хийхдээ цахим орчинд хүмүүсээс “Хэрвээ хүнс, эмийн зохицуулах газраас зөвшөөрөгдсөн коронавирусийн эсрэг вакцин яг одоо үнэгүй гэвэл та тариулах байсан уу?” хэмээн асуужээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн 65 хувь нь үнэхээр тийм боломж олдвол вакцин тариулна гэдгээ илэрхийлсэн бол 35 хувь нь яасан ч тариулахгүй гэжээ.

Судалгааны үр дүнгээс харахад улс төрийн намуудын үзэл баримтлал ард иргэдийн вакциныг харах өнцөгт ч хүчтэй нөлөөлдөг бололтой. Тухайлбал, намын гишүүдээс дээрх асуултыг асуухад Бүгд найрамдах намынхны ердөө 47 хувь нь вакцин тариулна хэмээсэн бол Ардчилсан намынхны 81 хувь нь вакцин тариулна гэжээ.

Түүнээс гадна хүмүүсийн хариултыг арьсны өнгөтэй холбон харвал цагаан арьст америкчуудын 67 хувь нь, өөр арьст америкчуудын 59 хувь нь вакцинд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн орон нутгаар нь хувааж үзвэл том хотод амьдардаг хүмүүсийн 65 хувь, хотоос гадна амьдардаг хүмүүсийн 56 хувь нь вакциныг дэмжжээ.

Насны ялгаа ч мөн иргэдийн хариултад их нөлөөлж байгаа харагдана. Тухайлбал, 18-29 насны иргэдийн 76 хувь нь вакциныг дэмжсэн бол 30-50 настай хүмүүсийн ердөө 64 хувь, 50-64 настнуудын 59 хувь, 65-аас дээш насныхны 70 хувь нь вакцин хийлгэх хүсэлтэй байгаа юм байна.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж