Дэлхий даяар тархаж буй "Сovid-19" цар тахлын нөхцөл байдлын улмаас FIFA буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо болон AFC буюу Азийн Хөлбөмбөгийн Холбооны хамтын шийдвэрээр энэ онд явагдах хуваарьтай байсан Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ болон 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд 2021 он хүртэл хойшиллоо.
Ингэснээр Монголын үндэсний шигшээ багийн Тажикстан, Япон болон Киргиз улсуудын шигшээ багуудын эсрэг арав болон арваннэгдүгээр сард тоглох байсан тоглолтууд 2021 онд явагдахаар болов. FIFA болон AFC улс орон бүр дээр нарийвчилсан мэдээллийг үргэлжлүүлэн цуглуулж байгаа бөгөөд тун удахгүй тоглолтуудын товыг зарлах аж.
Холбоотой мэдээ