Идэрчүүдийн ФУАШТ-ий 15 хүртэлх насанд өрсөлдөх клүбүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2016.01.22-нд нийтлэгдсэн

Идэрчүүдийн ФУАШТ-ий 15 хүртэлх насанд өрсөлдөх клүбүүд тодорлоо

Футзалын идэрчүүдийн УАШТ-ий Улаанбаатар хот дахь клүб дүүргүүдийн хэсгийн тоглолтууд энэ амралтын өдрөөр өндөрлөнө. Өнөөдөр тэмцээний 15 хүртэлх насанд өрсөлдөж буй багууд сүүлийн тоглолтоо хийснээр шигшээд оролцох 10 багийн нэр тодорлоо.

Эхний тоглолт“С” хэсгийн “Хоромхон” ба “Сэлэнгэпресс” багуудын дунд явагдлаа. “Хоромхон” нэг хожилтой энэ тоглолтонд ялах эсвэл тэнцэхэд дараагийн шатны эрхээ авах байсан юм. Харин “Сэлэнгэпресс” клүбийн хувьд тэнцээний нэг оноотой энэ тоглолтонд ялж байж хэсгээс гарах талаар ярих байлаа. Улмаар тэд 5-2 харьцаатай “Хоромхон”-ыг буулгаж авсанаар 4 оноотой болж дэд байранд бичигдэж байлаа.

Харин тэдэнтэй ижил оноотой байсан “Эрчим” тун хариуцлагатай тоглолтыг үүний дараачаар хийлээ. Тэдний өрсөлдөгч нь хэсгийн тэргүүлэгч “Хараацай” клүб байлаа. Хожигдол гэдгийг амсаагүй байгаа “Хараацай” 10-2 харьцаатай ялсанаар “Эрчим”, “Хоромхон” багууд тэмцээнээ өндөрлүүллээ.

Үүний дараа “D” хэсгийн хоёр тоглолт болсон. “Дэрэн” болон “Хад” багууд хэсгээс гарах нь тодорхой байсан бөгөөд сүүлийн тоглолтоо хоорондоо хийж “Дэрэн” 9-0 харьцаатай яллаа. Харин “ФС Сумида” ба “Монголын тэмүүлэл” хэдийгээр шалгарах боломжгүй ч сүүлийн тоглолтоо хийн 9-5 харьцаатай “Монголын тэмүүлэл” хожил байгууллаа. “ФС Сумида”-ийн хувьд ямар нэгэн оноо авч чадалгүй тэмцээнийг дуусгаж байна.

15 хүртэлх насны “Е” хэсэгт ердөө гурван баг өрсөлдсөн. Тэд тус бүр нэг нэгнийгээ ялсанаар ийнхүү бөмбөг тоолсон. Туулын Том Тулнууд 1-0 харьцаатай ялагдсан ч цааш шалгарах боломжтой байсан. Гэсэн ч “ДМЮ” баг тэднийг 4-0 харьцаатай ялсанаар мултархад хүргэлээ. Энэ хэсгийг гоолын тоогоор “ДМЮ” тэргүүлж харин “Солонго-Халиун Од” баг удаалан шалгарлаа.

Тэмцээний бас нэгэн хатуу хэсэг болох “А” грүппээс “Улаанбаатарын Унаганууд” тэргүүлэгч Зөгийнүүд багтай сүүлийн тоглолтоо хийж 4-3 харьцаатай ялсан.

Тус хоёр хэдийгээр ижилхэн 6 оноотой байсан ч үүний дараа гурван оноотой бичигдэж гарах боломжоо хадгалсаар явсан “Хан-Уул” дүүргийн баг “Багануур-Хар Алмааз” багтай тоглон 6-0ээр хожсоноор мөн 6 оноотой болсон. Гурван баг ижил дүнтэй болсон учир хоорондын харьцааг харгалзан “Хан-Уул” дүүрэг хэсгийг тэргүүлэн “Зөгийнүүд” баг дэд байраар шалгарлаа.

Тэмцээний “B” хэсэгт байдал нэгэнт тодорхой болсон. “Арвис” болон “Баянзүрх” дүүргийн багууд хэсгээсээ шалгарч шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа. 

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж