Эрдэнэт Залгамж болон SCF багууд бүсээ тэргүүлж байна | News.MN

Эрдэнэт Залгамж болон SCF багууд бүсээ тэргүүлж байна

Эрдэнэт Залгамж болон SCF багууд бүсээ тэргүүлж байна

Эрдэнэт Залгамж болон SCF багууд бүсээ тэргүүлж байна

Чухаг спорт төвөөс санаачлан зохион байгуулж буй сагсан бөмбөгийн "Чухаг" зуны лигийн баруун болон зүүн бүсийн хүснэгтийн байдлыг та бүхэндээ хүргэж байна.

Энэхүү зуны лиг нь нээлттэй зохион байгуулагдаж байгаа бөгөөд Гоё дээд лиг, 21 аймгийн үндэсний дээд лигийн тамирчид холбоо хамаарахгүйгээр чөлөөтэй оролцож буйгаараа онцлогтой.

Багуудыг хожлынх нь чанараар жагсаасан болно

Зүүн бүсийг Гоё дээд лигийн “Улирлын үнэ цэнэтэй тоглогч” О.Сэргэлэн болон Т.Мэндбаяр, А.Баярбат, Т.Нандин тэргүүтэй Эрдэнэт залгамж баг тэргүүлж байгаа бол тэдний араас үндэсний лигийн дэд хэсгийн хүрэл медалийн эзэд, Д.Дархантөгс, О.Очирбат, С.Эрдэнэдалай зэрэг Монголын сагсан бөмбөгийн шилдэг тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн Баянгол-Итх болон үндэсний лигийн дэд хэсгийн аваргууд болох Налайх-Бизон багууд удаалж байна.

Баруун бүсийг залуучуудаас бүрдсэн SCF тэргүүлж, тэдний араас Friends 21 болон Sonio Team багуудын хожил, хожигдол тэнцүү удаалж байна.

Бүс тус бүрээс амжилтаараа эхний дөрөвт бичигдсэн багууд плэй-оффын шатанд шалгарч, цааш учраа таарсан багтайгаа цуврал гурван тоглолт хийх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж