“Майами Хит”-ийн эхний шалгуур “Селтикс”

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

“Майами Хит”-ийн эхний шалгуур “Селтикс”

Бүх одод тоглогч Леброн Жеймс, Двэйн Уэйд, Крис Бош нарыг нэгтгэж, шинэ цаг үеийн супер их гурвалыг бүрдүүлсэн “Майами Хит” шинэ улирлын эхний тоглолтоо дорнод бүсийн аварга “Бостон Селтикс”-тэй хийх болжээ. Нэг ёсондоо тэд 2008 оны аваргуудтай нүүр тулж, шинэ багийнхаа чанарыг шалгуулахаар боллоо.

Харин хоёр жил дараалан аваргалсан “ЛА Лейкерс” улирлыг нээж, “Хьюстон Рокетс” багтай аравдугаар сарын 27-нд тоглох юм. Аваргуудтай тоглох “Рокетс” бэртэлтэй байсан төвийн тоглогч Яао Мингийг энэ тоглолтонд оролцоно гэдэгт найдаж байна.

Харин Зул сарын баярыг тохиолдуулан NBA-гаас үзэгчдэд барьж байгаа бэлгийг бид бүхэн тэсэн ядан хүлээн болно. “Лейкерс” илүү юу, эвсэл шинэ “Майами Хит” илүү юу?

Ерөнхийдөө гол хэдэн тоглолтын хуваарь ийнхүү гарсан бол бүтэн хуваарь наймдугаар сарын 10-нд гарах аж.

“Орландо Мэжик” мөн шинэ улирлын эхлэлийг гайхалтай тавина. Тэд аравдугаар сарын 28-нд драфтын номер нэг Жон Уоллыг ямаршуу тоглогч вэ гэдгийг турших бол, дараа нь тэд Майами хот руу аялж, шинэ улиралд “Хит”-тэй хийх дөрвөн тоглолтынхоо эхнийхийг нь хийх юм.

Score Studio
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж