XX зуун фокс гэж цаашид байхгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2020.08.12-нд нийтлэгдсэн

XX зуун фокс гэж цаашид байхгүй боллоо

XX зуун фокс гэж цаашид байхгүй боллоо

Кино урлагийн түүхэнд хамгийн алдартай нэрүүдийн нэг, хүн болгоны амьдралдаа хэдэн мянган удаа сонсож байсан XX зуун фокс цаашид албан ёсоор дахиж хэлэгдэхээргүй боллоо.

Учир нь энэ долоо хоногт Дисней өөрсдийн мэдлийн XX зуун фокс телевизийн нэрийг XX телевиз болгон өөрчилж буйгаа албан ёсоор зарлажээ. Улмаар бид бүгдийн сайн мэдэх XX зуун фоксын тэмдэг дээрээс ч “зуун, фокс” гэх хоёр үгийг хасч, 20 гэсэн тоо болон доороос нь асах гэрлүүд хэвээр үлдэх аж.

Ийнхүү шинэчлэгдсэн тэмдэг энэ намраас эхлээд гарах бүтээлүүд дээр харагдах юм байна. Харин хуучин бүтээлүүд дээрх логонуудыг нөхөн засалгүй, хуучин хэвээр нь үлдээх аж.

Дисней зөвхөн дээрх бренд төдийгүй өөрийн бүх салбар телевизийн нэрээс Фокс гэх үгийг хасч байгаа билээ. Учир нь Дисней болон Диснейн телевизүүд Фокс корпораци болон Фокс ньюс, Фокс спортс, Фокс энтертайментай ямар ч холбоогүй гэдгээ тодорхой мэдүүлэхийг хүссэн бололтой.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж