Истанбулаас-Улаанбаатарыг чиглэн нислэг үйлдэж байсан МИАТ-ийн хөлөгт мэндэлсэн ихэр охид ээжийнхээ хамтаар маргааш эмнэлгээс гарах нь. Наадмын өмнөхөн буюу 2020 оны долдугаар сарын 9-нд тусгай үүргийн нислэгээр зорчиж явсан эх амаржиж, хоёр ихэр охин мэндэлсэн юм.
Эхийг амаржих үед агаарын хөлөг ОХУ-ын Сочи хотын дээгүүр нислэг үйлдэж байсан бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх, тус онгоцоор зорчиж явсан эх баригч н.Ендондаваа, хүүхдийн их эмч н.Отгончимэг, н.Сугармаа, ЭХЭМҮТ-ийн САЭЭ-ний тасгийн сувилагч Буянжаргал нар ихэр охидыг эх барьж авсан байдаг. Ихэр охид долоон сартай мэндэлсэн юм.
Тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд газардангуут ихэр охидыг ээжийнх нь хамт Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргэсэн. Халдвар хамгааллыг сахих дэглэмийн дагуу гадаадаас ирсэн иргэдийг эхний удаад 21 хоног эмнэлгийн хяналтад, дахин 14 хоног тусгаарлалтад авч буй. Ихэр охидын хувьд ч мөн энэхүү 35 хоногийн хугацаа дуусч, маргааш Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гарч, гэртээ харих нь ээ.
Г.ХОРОЛ
Иргэн 2020-08-12 66.181.164.214
Эх нялхсын сувилагч Буянжаргал нь мэргэжилдээ эзэн болсон, хүүхдийн төлөө гэсэн хүнлнг сэтгэлтэй, мундаг сувилагч, ийм хүнтэй таарсан ихэр хүүхдүүд амьд үлдсэнд их баярлаж байна. Сэхээний сувилагчийн ур чадвар гаргаж, ажилласан байна лээ. Үүнийг анхааралдаа аваасай. Урамшуулах хэрэгтэй байхаа.
Зочин 2020-08-12 202.9.46.107
Азтай ээж азтай охид эрүүл энхийг хүсэе. Нислэгтэй холбоотой нэр өгсөн болуу яасан бол. Нэрсий нь зарлахгүй ч гэсэн багцаагий нь мэдэх юмсан
Зочин 2020-08-12 202.9.46.107
Нэг охины нь Сочи нөгөөд нь ?
Иргэн 2020-08-12 66.181.161.26
Тус онгоцоор нутаг буцаж байсан хуухдийн их эмч Отгончимэг танд баярлалаа. Та ур чадвар, туршлага, сэтгэл зурхээ дайчлан маш эрсдэлтэй нехцелд нялх охинд хиймэл амьсгал, иллэг хийж амьсгалуулаад нулимс дусаан уйлж байсан меч бидний санаанд тод улдсэн. Хоер охинд сайн сайхан бухнийг хусье.
Зочин 2020-08-12 172.58.139.215
Eviidee sain saihaniig husie!!
Зочин 2020-08-12 146.115.161.230
Хөөрхөн юм бэ. Баяр хүргэеээ
Unshigch 2020-08-12 202.21.107.74
Iher ohiduud eruul enh boijij hurdan tom boloorou. Eejid n bas bayr hurgy huurhun gunjnuudtei bolson shu
Зочин 2020-08-12 202.55.191.194
Онгоцонд явсан бүх эмч, сувилагч нар мундаг ажиллаж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилласан гэж сонссон. Ялангуяа Эх нялхсын төвийн Сэхээн амьдруулах тасгийн сувилагч Буянжаргал-д талархал илэрхийлмээр байна. Эх хүүхдүүдийг эрсдэлтэй, маш хүнд нөхцөл байдалд эсэн мэнд төрүүлж, ТУРШЛАГАТАЙ МЭРГЭШСЭН СУВИЛАГЧ гэдгээ баталлаа. Эх нялхсын төвийн сувилагч нар үнэхээр бахармаар сайхан хүмүүс байдаг. Сувилагч Буянжаргал нөхрийнхөө хамт Шведэд гацсан байж байгаад Стамбулаас энэ онгоцонд суусан юм.
Зочин 2020-08-12 43.228.131.105
Хүүхэд эмч эх барих эмч сувилагч нар цуг ниссэн юи байхдаа Хүүхдүүдээдээ эрүүл энх Торниг
Иргэн 2020-08-12 202.179.26.121
Анх би бас тэгж бодож байсан. Гэвч Цаанаасаа хувь тохиолтой нярайн эмч сувилагч эх баригч нар онгоцонд зорчиж явсан гээд ярилцлага байсан. Зөвхөн мэргэжлиын хяналтын нэг эмч л ажлаар явж байсан. Бусад нь гацаад эх орон луугаа зорчиж явсан зорчигчид. Тэгээд онгоцоор зарлахад бүрэлдсэн баг нь гайхалтай яг л хэрэгтэй бүх эмч сувилагч байсан гэсэн дээ. Энийг хувь зохиол гэхгүй бол өөр юуг хувь тавилан гэх вэ. Эх хүүхдүүдэд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.