Биеийн тамир, спортын улсын хороог Ц.Шаравжамц удирдана

Хуучирсан мэдээ: 2020.08.12-нд нийтлэгдсэн

Биеийн тамир, спортын улсын хороог Ц.Шаравжамц удирдана

Биеийн тамир, спортын улсын хороог Ц.Шаравжамц удирдана

Өнөөдөр (2020.08.12) Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороо байгуулагдаж, даргаар нь Ц.Шаравжамцыг томиллоо.

Шинэ засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газар нь яамны бүтцээр найман жил ажиллаж, эргэн Биеийн тамир, спортын улсын хороо болж, Засгийн газрын тохируулагч агентлагийн бүтцээр Монгол Улсын Ерөнхий сайдын хамаарах чиг үүргийн хүрээнд ажиллахаар болж байна.

Ц.Шаравжамц нь 2011 онд Монголын сагсан бөмбөгийн тамирчдаас анхны Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх цол хүртсэн тамирчин билээ.

2012 онд тэрбээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байгаад, 2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар томилогдсон билээ.

ЭХ СУРВАЛЖ: Биеийн тамир, спортын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж