Ням гаригаас хүйтний эрч суларна

Хуучирсан мэдээ: 2016.01.22-нд нийтлэгдсэн

Ням гаригаас хүйтний эрч суларна

Монгол орны нийт нутгаар идэр есын жавар ид тачигнаж байна.  Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээс харахад энэ долоо хоногт томоохон голын хөндий, Завхан голын эх, Тосонцэнгэл, Идэр тэсийн гол орчимд шөнөдөө 50 хэм хүрч хүйтэрчээ. Эдгээр газруудад хамгийн дулаан нь 43 хэм хүрсэн байна. Мөн үүний дараагаар Увс нуурын хөндий, Орхон, Сэлэнгэ, Халх голын сав, Хэрлэн голын сав, Дархадын хотгорт өдөртөө 30-35 хэмийн хүйтэн өдрүүд зонхилжээ. Эдгээр нутгаар цасны зузаан 21-26 метр байсан аж. Харин нийслэлд хамгийн хүйтэн шөнө 35-36 хэм хүрч хоносон байна.

Хэдийгээр хүйтний эрч чангарсан ч,  олон жилийн дундаж хэмжээнд байгааг мэргэжилтнүүд тодотголоо. Гэхдээ иргэдийн хувьд  хүйтний эрч илүү чангарсан юм шиг санагдаж байгаа нь  сүүлийн жилүүдэд нийт нутгаар харьцангуй дулаарсантай холбоотой гэ.

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагас, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндий, Дарьгангын сав газруудад шөнөдөө 38-40 хэм, харин Идэр, Тэсийн хөндий, Завханы нутгаар 43 хэмийн хүйтэн байх аж. Мөн хур тунадас багатай, нийт нутгаар явган шуургатай байна гэдгийг албаныхан хэллээ. Ер нь ойрын өдрүүдэд жавар ихтэй учраас иргэдэд мэдрэгдэх хүйтэн нь цаг уурын мэдээнээс илүү байх магадлалтай гэв.

Харин энэ сарын 24-ний өдрөөс хүйтний эрч сулрах мэдээлэл байна. ялангуяа говь болон хангайн нутаг, нийслэлд хүйтний эрч суларч өдөртөө 17-22 хэм, шөнөдөө 30 хэм дотор байх юм.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж