631,739 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.12-нд нийтлэгдсэн

631,739 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 61,727,564.32 төгрөгийн үнийн дүн бүхий 631,739 ширхэг хувьцаа  арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Могойн Гол" ХК (BDL +14.14%) болон "Түмэн Шувуут" ХК (TUM +5.09%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нийслэл Өргөө" ХК (NUR -14.27%) болон "Ард Кредит ББСБ" ХК (ADB -4.11%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Багцын арилжаагаар "Женко Тур Бюро" ХК-ийн 3,571,596 ширхэг үнэт цаасыг 339,301,620 төгрөгөөр арилжсан байна.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг үнэт цаасыг 200,000 төгрөгөөр арилжсан байна.

"TOP 20" индекс 0.23 хувиар өсч 16540.34 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,524,338,829,170.17 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж