Йемений боомтод орхигдсон онгоц Бейрутын ослыг давтах аюултай

Хуучирсан мэдээ: 2020.08.12-нд нийтлэгдсэн

Йемений боомтод орхигдсон онгоц Бейрутын ослыг давтах аюултай

Йемений боомтод орхигдсон онгоц Бейрутын ослыг давтах аюултай

Хусейний босогчид Ойрхи Дорнодод Бейрут хотод болсон эмгэнэлт явдал тохиолдож болзошгүй хэмээн Саудын Араб, НҮБ-д анхааруулжээ. Учир нь Йемений боомтод дэлбэрэх аюултай газрын тосны онгоц орхигдсон бөгөөд анхаарал хандуулаагүйгээс болж дэлбэрэх аюултай байгаа аж.

Тухайлбал, FSO Сэйфер онгоцонд ойролцоогоор 7.7 сая тонн газрын тос ачаастай байгаа бөгөөд 2015 оноос хойш Йемений Рас Иса боомтын ойролцоо эзэнгүй хаягджээ. Тэр цагаас хойш тус хаягдсан онгоцыг хэн ч анхааралгүй таван жил өнгөрсөн байна. Улмаар онгоц дотор ялгарсан хий хэзээ нэгэн цагт дэлбэрч, далайд их хэмжээний газрын тос асгаснаар дэлхийн хэмжээний байгалийн гамшиг болж болзошгүй аж.

НҮБ-аас усан онгоц дээр очиж, аюулыг арилгахаар Хусейний зөвшөөрлийг хүлээж байгаа хэмээн мэдээлжээ. Гэвч Хусейний босогчдын төлөөлөгч Мухаммед Абдул Салам дээрх мэдээллийг үгүйсгэхийн зэрэгцээ НҮБ өөрсдийнх нь анхааруулгыг үл тоосон гэж үзэж байгаа юм.

Абдул мөн НҮБ-ыг болзошгүй аюулыг тоохгүй байгаагаас гадна Саудын Арабын Йемен дэх агаарын довтолгоог өөгшүүлж, хүүхдийн эрхийг зөрчигч улсуудын жагсаалтаас хассан хэмээн буруушаажээ.

Йеменд үргэлжилж буй иргэний дайн, хүмүүнлэгийн хямрал зэрэг нөхцөл байдал улам муудсаар байгаа билээ. Харин орхигдсон усан онгоц Йемений нэгэн фирмийн мэдлийнх боловч Хусейний мэдлийн газар нутаг дээр байгаа аж. Хусейн босогчид 2004 оноос хойш Саудын Арабын дэмжлэгтэй байгуулагдсан Хади засгийн газартай дайтаж буй юм.

Наймдугаар сарын 4-нд Ливаны нийслэл хотод агуулах дэлбэрч, эмгэнэлт явдал болсон нь Хусейн болон Хади засгийн газарт Сэйфер онгоц ч гэсэн дэлбэрэх аюултайг сануулсан байна. Учир нь Ливанд болсон дэлбэрэлт Сэйфертэй ижил байдлаар 2013 онд хаягдсан усан онгоцны ачаа болох 2000 тонн аммонийн нитратаас болсон билээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж