Агуйгаас юу ч олдоогүй гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Агуйгаас юу ч олдоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.01.22-нд нийтлэгдсэн

Агуйгаас юу ч олдоогүй гэв

Боловсрол соёл шинжлэх ухааны яамд /БСШУЯ/ өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн гаралтай иргэн н.Бат-Эрдэнэ “Хөвсгөл аймгийн нутгаас эртний хүмүүсийн амьдарч байсан гэх агуй болон тэдний хэрэглэж байсан эд өлгийн зүйл олдсон. Иймээс салбар яамны ажлын хэсэг очиж, шалган зохих арга хэмжээг авч өгөөч” гэсэн хүсэлтийг утсаар өгчээ. БСШУЯ-ны соёл өвийн хэлтсийн дарга С.Урантөгс иргэн н.Бат-Эрдэнийг энэхүү хүсэлтээ албан бичгээр өгөхийг шаардахад БСШУ-ны сайд Н.Гантөмөрт албан бичиг хүргүүлсэн гэж хариулжээ. Дээрх агуйг шалгаж, албажуулах хүсэлт энэ сарын 4-ний өдөр С.Урантөгс даргад ирсэн байна. Ингээд иргэн н.Бат-Эрдэнийн хүсэлтийн дагуу БСШУЯ-наас Хөвсгөл аймгийн Засаг даргатай холбогдож, тус аймгийн Ренчинлхүмбэ сумын Засаг даргын орлогч н.Нарантуяа, Соёлын төвийн эрхлэгч н.Оюунчимэг, Соёлын өв хариуцсан мэргэжилтэн н.Чинбатын нарын дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг иргэн н.Бат-Эрдэнийн мэдээллийн дагуу Ренчинлхүмбэ сумын Хуйтын давааны агуйг очиж үзэн, шалгажээ. Хуйтын давааны агуй нь сумынхаа төвөөс 20 орчим километр, Хөвсгөл аймгийн төвөөс 270 орчим километрийн зайд оршдог юм байна. Нутгийн иргэд эртнээс энэхүү агуйг мэддэг байжээ. Речинлхүмбэ сумын Соёлын өв хариуцсан мэргэжилтэн н.Чинбатын мэдээллээр Хуйтын давааны агуй нь жижиг үүдээр ороод дотроо гурван хоолой, доошоо нэг хөндийтэй аж. Нэг хоолой нь дөрвөөс таван метрийн урттай. Ханан дээрээ ямар ч зураг, дүрслэлгүй. Бод малын гэмээр чөмгийн том яснаас өөр яс байгаагүй. Хүний гараар бүтээсэн гэх зүйлгүй байгаагүй юм байна. Соёлын өвийн төвийн Соёлын өвийн үл хөдлөх дурсгалын зүйлсийн үзлэг тооллогын цогц системийн санг шүүхэд ч дээрх мэдээлэл байжээ. Иймээс БСШУЯ иргэн н.Бат-Эрдэнийн хүсэлтээр яамнаас ажлын хэсэг гарч, улсын төсвөөс хөрөнгө зарцуулж Хөвсгөл аймгийг зорих шаардлагагүй гэж үзсэн байна. Мөн иргэд соёлын өвтэй холбоотой мэдээллийг олон нийтэд тараахдаа үнэн бодитой хандахыг БСШУЯ-наас уриаллаа.

Д.УУДАМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-22 202.9.40.15

xuduunii sumiin tuviin soeliin erxlegch nertei tsetserlegiin bagsh sumiin orlogch nertei jijig gariin naimaachin xoer soel arxeologiin oldvor xarax nydtei l yum baix da xaxaxa

Зочин 2016-01-22 59.153.114.204

юм байвал ёроолдоо шороонд дараастай байдаг юм. Хэдэн эргүү тэнэг дарганцарууд очихоор би энд байна гээд ил хэвтэж байдаггүй юм. Мэргэжлийн улс очиж олдог юм.

Зочин 2016-01-22 103.229.122.89

Үүл багш дайраад өнгөрч... ккк

Сонин юм аа 2016-01-22 203.91.115.38

Үүл даргын малгайтай зураг Райлбусын эд үлдэгдэл байх ёстой

Сонин юм аа 2016-01-22 203.91.115.38

Үүл даргын малгайтай зураг Райлбусын эд үлдэгдэл байх ёстой

ха ха 2016-01-22 112.72.11.116

өвөг дээдсийн селфи бсн

иргэн 2016-01-22 176.57.33.71

тайлбарын төгсгөлд сангаасаа шүүж үзэхэд ийм хариу гарлаа гэж байгаа юм уу. нэг уншихад явсан мэт. тэгэхдээ иргэн хүн ийм санал тавьж байгааг буруушаах хэрэггүй. очиж үзэж л байх үүрэгтэйгээр улсын төсвөөс хөрөнгө гудраад сууж байгаа. хоосон байна уу, хоолтой байна уу иргэний санаачлагыг энэ мэт унтраавал цаашдаа яамныхаа өрөөнд соёлын өв ярьдаг болно

Бат-Эрдэнэ 2016-01-22 202.9.41.144

Хүрлийн үеийн гар утас байсын алга уу?

Зочин 2016-01-22 202.179.28.218

Нэг тролейбусны сүг зураг байсан даа