Шинэ Зеландын паспорт дэлхийн хамгийн хүчирхэг паспортоор тодорчээ | News.MN

Шинэ Зеландын паспорт дэлхийн хамгийн хүчирхэг паспортоор тодорчээ

Шинэ Зеландын паспорт дэлхийн хамгийн хүчирхэг паспортоор тодорчээ

Шинэ Зеландын паспорт дэлхийн хамгийн хүчирхэг паспортоор тодорчээ

Шинэ Зеланд улсын гадаад паспорт дэлхийн хамгийн хүчирхэг паспортуудын эгнээнд нэгдлээ. Тус улсын паспорт эзэмшигч иргэн дэлхийн 121 улс руу ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй, виз шаардагдахгүй чөлөөтэй зорчих болсныг Passport Index мэдээлж байна. Шинэ Зеландын паспортоос гадна Бельги, Франц, Герман, Финланд, Австри, Люксембург, Испани, Швейцарь, Ирланд зэрэг улсуудын паспорт дэлхийн 121 улс руу чөлөөтэй зорчих эрхээр хангагддаг ажээ.

Passport Index судалгааны байгууллагын гаргасан энэхүү жагсаалт Henley Passport Index байгууллагын гаргасан жагсаалттай ижил боловч Henley Passport Index байгууллага Япон улсын паспортыг дэлхийн хамгийн хүчирхэг паспорт гэж үзсэнээрээ ялгаатай аж.

Henley Passport Index байгууллагын гаргасан дэлхийн хамгийн хүчирхэг паспортын жагсаалтыг тэргүүлж байсан Япон улс энэ жагсаалтад хоёрдугаар байранд орсон бол Сингапур улс 21-р байрт жагсчээ.

Монгол Улсын хувьд дэлхийн хамгийн хүчирхэг паспорт жагсаалтын 50-р байранд Сьерра-Леоне, Бенин, Буркино Фасо, Габон, Сан-Томе ба Принсипи, Алжир зэрэг улсын хамтаар бичигдсэн байна.

Passport Index судалгааны байгууллагын мэдээлж буйгаар Монгол Улс дэлхийн 50 улс руу визгүй зорчих эрхтэй бөгөөд бусад 148 улс руу зорчиход виз авах шаардлагатай юм. Харин энэхүү жагсаалтын сүүлийн байранд Афганистан болон Ирак улсууд шалгарчээ. Тус улсуудын гадаад паспорт дэлхийн 28 улс руу зорчиход чөлөөтэй боловч 170 орон руу нэвтрэхэд виз авахыг шаарддаг аж.

ЭХ СУРВАЛЖ: www.news.com.au, www.passportindex.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-08-12 106.157.236.85

Yun 121 ve. Japan 191 uls ruu visagui zorchdog passporttoi. Singapore 190 uls ru visagui zorchino

Avatar

Зочин 2020-08-12 202.55.188.92

ШИНЭ ЗЕЛАНД ЭНГИЙН ПАСПОРТТОЙ ИРГЭД 121 УЛС РУУ ШДЭЭ. МОНГОЛЫГ ДИМПЛОМАТ ПАСПОРТТОЙ ЦӨӨН ИРГЭД Л 50 УЛС РУУ ЗОРЧИНО. МОНГОЛЫН ЭНГИЙН ПАСПОРТТОЙ ИРГЭД БОЛ 10 ГАРУЙХАН УЛС РУУ Л ВИЗГҮЙ.

Avatar

Зочин 2020-08-12 202.55.188.84

Манайх баян орон болохоос нааш мөрөөдөөд ч хэрэггүй биз дээ

Avatar

Зочин 2020-08-12 124.158.107.35

монгол паспорт орчоосой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж