Хоригдлуудад шавраар бүтээгдэхүүн урлахыг зааж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.12-нд нийтлэгдсэн

Хоригдлуудад шавраар бүтээгдэхүүн урлахыг зааж эхэлжээ

Хоригдлуудад шавраар бүтээгдэхүүн урлахыг зааж эхэлжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг хоригдлыг нийгэмшүүлэх ажлын хүрээнд анх удаа керамик урлалын сургалт явуулж эхэлжээ. Сургалтын ач холбогдлын талаар албаныхан хоригдлуудын зан байдал, засрал хүмүүжилд эерэгээр нөлөөлөхөөс гадна суллагдан гараад, эзэмшсэн мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлэн, сайхан амьдрах боломж бүрдэж байгаа талаар онцолж байна.

Сургалтаар хоригдлууд сургагч багшийн заасан арга техникийн дагуу шавраа бэлтгэн, гар техникийн аргуудад суралцаж, өөр өөрийн гаргасан зургийн дагуу бүтээлээ урлаж эхэлжээ.

Дээрх сургалтад тус хорих ангид ял эдэлж байгаа хоригдлуудаас гарын ур дүйтэй, зураг зурах болон сийлбэр хийх авьяастай зургаан хоригдлыг хамруулсан байна. Сургалтын арга хэлбэрийн хувьд 30 хувь нь онолын мэдлэг олгох, 70 хувь нь практик дадлага олгох хэлбэрээр явагдаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж