Циркийн жүжигчин, экстрем артист М.Мягмарсайхан наймдугаар сарын 8-нд Архангай аймгийн Чулуутын хавцал дээгүүр 50 метрийн өндөр 130 метр олсон дээр ямар ч хамгаалалтгүй алхаж, “Тэнгэрийн алхаа”-гаа хийлээ. “Sky walk” хэмээх энэ экстрем үзүүлбэр нь европ, АНУ, БНСУ, БНХАУ-д эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд өндөр утсан дээрх үзүүлбэрийг хийж байгаа цорын ганц монгол хүн юм.
Тэрбээр 1999 оноос циркийн чанга утасны үзүүлбэрт бэлтгэж байгаад, 2002 онд манежинд өндөр утасны high wire үзүүлбэр тоглож, улмаар 2005 оноос барилга байшин, уул хад, цэнгэлдэх хүрээлэнгийн дээгүүр татсан утсан дээгүүр хамтрагч Фрэдди Ноктой явдаг болжээ.
Өнгөрсөн жил эх орондоо анх удаа “Тэнгэрийн алхаа”-г Өвөрхангай аймгийн Улаанцутгалан хүрхрээн дээгүүр 28 метрийн өндөр 57 метр тросс байршуулж алхсан бол энэ удаа амжилтаа ахиулж, Чулуутын хавцал дээр sky walk хийжээ. Түүний үзүүлбэрийг энэ жил 4000 гаруй хүн үзэж сонирхсон байна.
Аялал жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүн бий болгох, хүний амины үнэ цэнийг ойлгуулах, Монголын үзэсгэлэнт байгалиа гадаад, дотоодын үзэгчдэд уран бүтээлээрээ дамжуулан сурталчлах гээд олон давхар зорилго агуулсан энэ үзүүлбэрийг бий болгоход 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй циркчдийн баг ажиллажээ.
Тэрбээр ирэх жил Архангай аймгийн Хоргын тогоо, Булган аймгийн Уран тогооны аль нэгэн дээр скайвок хийхээр судалгаагаа эхлүүлсэн байна. Түүнчлэн Улаанбаатар хотод өндөр барилга дээгүүр мэргэжлийн багийнхантайгаа хамтран энэ үзүүлбэрээ хийх хүсэл ч бий аж.






А.СҮРЭН
Ard 2020-08-12 174.235.6.130
Ajil hiigeechee byteen baiguulaltad oroltsooch zaluu hend ch hereggyi shyy dee uls ornoo har baahan duuchid boh ulsad yamarch hereggyi sport hogjihgyi baih shaltgaan
Зочин 2020-08-12 202.21.109.33
Ajil hiiii erguu malaa tsirkee mahan tolgoi asagaa av mongolchu hogjidgui ni iimerhu maluu ih baigaagas l bolj bga umda
энэ зөв замуу гээд лам багш нараас асуугаарай 2020-08-12 192.82.69.134
бурхандаа залибарч мэргэн хүнээс асууж байгаарай
Зочин 2020-08-12 146.115.161.230
Мэдлэг чаддаг нь мэдлэг чадвараа гайхуулж. Онц. Мундаг. Хонгио толгойт нь шүүмж хэлэхээсээ өмнө өөрийгөө л хичээ. Та хэдийн хозиолын дуу, унжсан гэдэс гүзээ, ухаантны дүр л харин жинхэнэ гамшиг.
Зочин 2020-08-12 202.21.107.116
далжганаж байж ясаа тавихна дээ…энэ нэг юм чаваас
Лхагваа 2020-08-12 66.181.161.44
Айдсаа давах, өөрийгөө ялах гайхамшигтай үзүүлбэр боллоо, баяр хүргэе
НАМСРАЙ 2020-08-12 115.84.88.139
ЦӨӨХӨН ХҮНТЭЙ МОНГОЛ УЛС ЭНЭ МЭТ СЭТГЭЦИЙН ӨВЧТӨНГҮҮДИЙГ ӨӨГШҮҮЛЖ БОЛОХГҮЙ? УУЛАНД АЯЛНА ГЭЖ СҮРЖИГНЭЭД 17ХҮН 1ЗЭРЭГ НИСЧ ҮХСЭН МОТОСПОРТ ГЭЖ ОЛОН ХҮН ҮХЭХЭЭС ГАДНА СУУМГАЙ БОЛЖ ГРҮПИЙН МӨНГӨ ЖИЛ БҮР ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГ ИДЭЖ БАЙНА. БУУДАГЧ ГҮНДЭГМААГИЙН ААВ ШҮХРЭЭС УНАЖ ҮХСЭН, 1УИХ-Н ГИШҮҮН НИСДЭГ ДАЛАВЧНААС БЯЦ ҮСЭРСЭН ГЭЭД ИЙМЭРХҮҮ ЮМНААС БОЛЖ СҮҮЛИЙН 30ЖИЛД 1СУМЫН БҮХ ХҮН ШИГ ТООНЫ ХҮН УМ МАНИ БОЛСОН БАГАДААГҮЙ БАЙНА
Эргүү намсрайд 2020-08-12 66.181.189.110
Шшшшш Намсрай минь атаархаж үхлээ юу
Чулуутын хавцал битгий хэл юманд дээгүүр торохгүй гарсан хүн гэнээ
эөа 2020-08-12 202.21.117.34
хөдөлмөр
Зочин 2020-08-12 202.179.31.242
Мундаг залуу шүү баяр хүргэе энэ чинь чадвар бас хөдөлмөр шүү
Зочин 2020-08-12 66.181.180.228
Нээх их үлгэр дууриалтай үйлдэл биш байна. Эр зоригын ч илэрхийлэл биш. Ийм үйлдэлийн зорилго, утга санаа нь ч явцуу бүрхэг юм. Өөрийгөө л мандуулж, олны анхаарлын төвд орох гэсэн шоу бололтой. Хүний Амьны үнэ цэнийг ч ийм аргаар ойлгуулна ч гэж юу байхав. Аялал жуулчлалд хувь нэмэр болдог нь ч хаашаа юм. Аархал сагсуурал л гэж харагдаж байна. Аймшигт ослоос амьд үлдээд амьдралын төлөө эрэлхэгээр тэмцэж буй зовсон хүмүүс гадаад дотоодгүй л байна. Хүмүүнийг аюулаас амь дүйн авардаг, бас үүнийхээ
Зочин 2020-08-12 66.181.180.228
төлөө цээжээ дэлдэж өөрийгөө мандуулдаггүй чимээгүй баатрууд зөндөө. Даруу чимээгүйгээр авилгалаас гараа татдаг шударга хүмүүс ч олон бий. Ядарсан зүдэрсэнд санхүү, цаг заваа зориулан санаа тавьж эцсээ хүртэл халамжилдаг эгэл баатрууд ч олон. Ерөөс сайн сайхан, зөв шударга, эр зориг нь өөрийгөө товойлгодоггүй. Харин хүмүүс нүдээ нээгээд олж харах, үлгэр дууриал авах, мөн магтан алдаршуулах ёстой. Амьдралын цаадах дүрэм нь тийм юм. Харин хуурамч зүйл өөрийгөө их сурталчилдаг.Залууст муу үлгэр
Тррол 2020-08-12 66.181.189.110
Битгий атаарх эргүү хүүр вэ!!!
Тррол 2020-08-12 66.181.189.110
Атаархаж үхлээ эргүү тролл чинь
Зочинд 2020-08-12 96.61.89.200
Ёооё, энэ хүн бүр үхэх нь ээ. Өөрөө өөрийнхөө хийсэн зүйлд бахархаж чадахгүй байгаа бол бусдын хийж, өөрийгөө сорьж байгаад битгий ингэж их хорс л доо. Хэцүү юм бэ, яасан!
даш 2020-08-12 192.82.77.35
ОЛОН ТҮМЭН БИД МАШ ИХ БАЯРЛАЖ БАЙНА. ЭНЭ ХҮНИЙ ЭР ЗОРИГ, САРУУЛ УХААНЫГ ҮНЭЛЭХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ. ТӨР ЗАСАГ ХАРЖ ҮЗЭЭЧЭЭ.
from USA 2020-08-12 202.126.88.167
wow good job
Зочин 2020-08-12 87.54.0.114
Nud shud bolson, er zorigtoi yamar saihan zaluu ve. Mash ih baharhaj baina, tsaashdiin ajil amidrald ni az jargal, eruul enh, sain saihniig husie. Gants oldoh amidraldaa mongonii bool bololgui, durtai zuilee hiij amidrana gedeg ih az zavshaan.
Зочин 2020-08-12 202.9.46.107
МУНДАГ МУНДАГ ОЮУН УХААНАА ГАЙХАЛТАЙ УДИРДАЖ ЧАДАЖ БАЙНА БАЯР ХҮРГЭЕ МАШ ТОМ АМЖИЛТ ХҮСЭЕ