Ховд аймагт тарваган тахлын улмаас нэг хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.08.12-нд нийтлэгдсэн

Ховд аймагт тарваган тахлын улмаас нэг хүн нас баржээ

Ховд аймагт тарваган тахлын улмаас нэг хүн нас баржээ

Холбоотой мэдээ

Голомт банк

Голомт банк "Оны шилдэг ААН-ээр тодорч, "Мөнгөн меркури" цом хүртлээ

Ховд аймгийн төвд тарваган тахлын сэжигтэй тохиолдол энэ сарын 11-ний өдөр бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байна. Яг одоо Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж буй бөгөөд аймгийн Зоонозын өвчин судлалын төв болон бусад байгууллагууд хамтран хариу арга хэмжээ зохион байгуулах талаар ярилцаж буй юм.

Тус аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын талаар Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Сүүлийн үед  тарваган тахал өвчний эрсдэл ихсэх хандлагатай байна. Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд өчигдөр Ховд аймгийн төвд 42 настай эрэгтэй хоёр тарвага худалдаж аваад гэртээ өвчсөний улмаас халдвар авч, тарваган тахлын булчирхайн хэлбэр болох үжлээр хүндэрч, шөнөдөө нас барсан харамсалтай хэрэг гарлаа. 2020 он гарсаар тарваган тахлын дөрвөн тохиолдол батлагдсаны хоёр нь эндсэн. Тиймээс иргэд тарвагатай харьцахгүй, тарваганы мах хэрэглэхгүй байх хэрэгтэй” гэв.

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор хэвтэн эмчлүүлж байсан Буянт сумын иргэн Б нь наймдугаар сарын 11-ний өдөр нас баржээ. Одоогоор тус иргэний PCR, нян илрүүлэх шинжилгээний хариу албан ёсоор гараагүй, лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа юм.

Ховд аймгийн Онцгой комиссын хурлаар тус иргэний нэг болон хоёрдугаар хавьтагч нарыг илрүүлж, нэгдүгээр хавьтагч нарыг тусгаарлах болон бусад холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгожээ. Үүний дагуу нэгдүгээр хавьтлын 73 хүнийг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулж байна.

Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн, эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байгаа аж. Мөн тус аймгийн Цагдаагийн газар, ОБГ, МХГ, ЗӨСТ-өөс Жаргалант сумын дөрвөн чиглэлд хамтарсан хяналт шалгалтын пост ажиллуулж байна.

Өнөөдөр Ховд аймгийн Онцгой комисс дахин хуралдаж, сэжигтэй тохиолдлын 1-р хавьтлын хүмүүсийг дахин хянаж тогтоох, Жаргалант суман дахь постуудын хяналт шалгалтыг улам чангатгаж ажиллахыг холбогдох албанынханд үүрэг болголоо.

Мөн мэргэжлийн байгууллагуудаас гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ард иргэд та бүхнийг тарвага агнахгүй, түүхий эд бүтээгдэхүүнийг нь хэрэглэхгүй, зөөвөрлөн, тээвэрлэж худалдаалахгүй байхыг онцгой анхааруулж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж